Жек Ма: Коронавирус уламжлалт бизнесийн загварыг өөрчлөх болно

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

Хятадын бизнес эрхлэгч, тэрбумтан Алибаба Группийг үүсгэн байгуулагч Ма Юнь буюу Жек Ма БНХАУ-ын төв радио телевизэд ярилцлага өгчээ.

Жек Ма “Цахим худалдаа бол аж ахуйн нэгжийн оршин тогтнох, улс орон хөгжин цэцэглэх, дэлхийн эдийн засгийн хөгжлийн зангилаа хүчин зүйлийн нэг. Шинэ коронавирусний халдвар дэлхий дахинд нэгэн дохио, дэлхийн олон оронд сануулга өгч, бас тэдний хөгжлийн алхаагаа түргэсгэх нэгэн учир боллоо.

Хүмүүсийн бараа худалдан авах заншил аажмаар бодит дэлгүүрээс цахим худалдан авалт руу шилжиж байна. Энэ өөрчлөлт цар тахлын дараа алга болохгүй үлдэнэ.  Цахим худалдааны технологи нь худалдан авагчдын нэг дэлгүүрээр ахин дахин үйлчлүүлдэг болон урьдчилан төсөөлж худалдан авалт хийдэг заншилд өөрчлөлт оруулах гол үзүүлэлтийн нэг болж мэднэ. Энэ нь хүн төрөлхтөн шинийг үүсгэх хэлбэрээр өнөөгийн нөхцөл байдалд зохицох хэрэгтэй болж буйг харуулж байна.

“Алибаба” групп олон нийтийн шинжлэх ухааны судалгааны байгууллагад коронавирусний вакцин болон шинэ эм бэлдмэл судлан бүтээхэд хэрэгцээтэй цахим тооцоолуурыг үнэгүй нийлүүлнэ. Шинжлэх ухааны бүх ажилтнууд болон судалгааны байгууллага хүчээ нэгтгэж, хүний хүч, эд материалын хүчийг төвлөрүүлж, тахлыг даван туулахыг бид дэмжинэ” гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top