Холимог тулааны UFC холбооны америк тулаанч Лайман Гуд тус холбооноос коронавирусний халдвар авсан анхны хүн боллоо.
Лайман Гуд дөрөвдүгээр сарын 18-нд UFC 248 тэмцээнд Белал Мухаммадтай тулалдах ёстой байсан боловч гэмтсэн гэдэг шалтгаанаар тулаанаас татгалзсан. Гэвч үнэн шалтгаан нь КОВИД-19 вирус байжээ.
Тэрбээр “Би биеэ сайн мэднэ. Амьдралдаа олон удаа гэмтэж, өвдөж байлаа. Гэвч энэ удаад бүх юм нэг л өөр байсан. Би биеэ огт мэдрэхгүй байлаа. Нэг юм болж гэдгээ шууд ойлгосон. Өөртөө зовохоос илүү дасгалжуулагч, бэлтгэл хангагч, багийн андууд гээд харилцаж байсан хүмүүст илүү санаа зовсон. Азаар тэд халдвар аваагүй байсан” гэж ESPN-д ярилцлага өгөхдөө хэлжээ.
Гуд энэ жил 34 настай, UFC холбоонд тав тулалдаж, гурав ялсан.
Сэтгэгдэл ( 0 )