Такакэйшёо: Хэзээ ч халдвар авч мэдэх аюултай үе

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

Мэргэжлийн сүмо бөхийн ертөнцөд коронавирусний халдвар гарснаас хойш Сүмогийн холбооноос бөхчүүдийг гадагш гарахыг хориглоод байгаа билээ.

Японы “Спортсхочи” сонины газраас утсаар озэки Такакэйшёогоос ярилцлага авсан байна.

Такакэйшёо “Хэзээ ч халдвар авч мэдэх аюултай үе. Дэвжээндээ очих замдаа ч халдвар авах эрсдэлтэй. Ямар ч шинж тэмдэггүй өвдөж байна гэхээр өөрөө ч мэдэлгүй халдвар аваад, бусад бөхчүүдэд халдаасан байх ч магадлалтай. Аймшигтай. Дэвжээнээс өөр газар хоол идэхдээ дандаа хүргэлтээр авч байгаа. Гараа угааж, ариутгаад л ёстой бүх арга хэмжээг авч байна. Сүмо бөхийн холбооноос надад амны хаалт ирсэн. Мэргэжлийн бейсбол, хөлбөмбөгийн лигийн тоглолтууд цуцлагдлаа. Магадгүй ийм үед сүмо бөхийн тэмцээн л хамгийн явагдах боломжтой байж болох юм. Гэхдээ хувцас солих, бие халаах өрөө чинь олуул бөөгнөрсөн битүү орчин шүү дээ. Ямар ч гэсэн холбооноос шийдвэр гартал Зуны тэмцээн болно гэж итгээд бэлтгэлээ хийж байна” гэж хариулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top