Ираны Сахар Табар хэмээх энэ бүсгүй 22 настай. Тэр өөрийн шүтээн жүжигчин Анжелина Жолитой адилхан болох гэж 50 удаа гоо сайхны хагалгаанд орсон гэдэг. Табар өөрийгөө Жолитой үнэхээр адилхан гэж итгэдэг ч цахим ертөнцөд түүнийг Жолитой биш зомбитой адилхан гэж үздэг.
Түүнийг 2019 оны аравдугаар сард Ираны цагдаа нар баривчилж, шоронд хорьсон. Табарыг ариун зүйлсийг гутаан доромжилсон, зүй бус аргаар орлого олсон хэрэгт буруутгасан юм.
Шоронд тэр коронавирусний халдвар авч, уушигны аппарат залгуулсан байгаа ч Ираны Засгийн газар түүнийг суллахгүй л байна.
КОВИД-19 халдвар гарсны дараа Иранд 85 мянган хоригдлыг сулласан ч Сахар тэдний тоонд багтаж чадсангүй.
Сэтгэгдэл ( 2 )
ийм царайтай биш э, зүгээр make up artist шү дэ. мэдээллээ нягталж тавимаар юмаа
Амьд үхдэлийн тахал ортойг эрдэмтэд нотолж