“Токиогийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны нэгэн гишүүн шинэ төрлийн коронавирусний халдвар авчээ” гэж Киодо агентлаг мэдээллээ.
Халдвар авсан ажилтан одоо гэртээ байгаа бөгөөд түүнтэй харилцсан бусад ажилтнуудад өөрийгөө тусгаарлах үүрэг өгсөн байна. Халдвар авсан ажилтан 30 насны эрэгтэй бөгөөд энэ сарын 17-нд биед нь шинж тэмдэг илэрсний дараа 20-нд шинжилгээнд орж, 21-ний үдэш хариу нь эерэг гарчээ.
Токиод энэ сарын эхнээс Онц байдал зарласан байгаа. Олимпыг зохион байгуулах хорооны ихэнх ажилтан гэрээсээ ажиллаж байгаа тул халдварын эрсдэл бага гэж үзэж байна. Гэхдээ халдвар авсан ажилтны ажиллаж байсан давхрыг хааж, ариутгал хийж байна.
Сэтгэгдэл ( 0 )