ХӨСҮТ: Туркийн нэг иргэн эдгэрлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.24/ ээлжит мэдээллээ өглөө. 


Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Турк улсын нэг иргэн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн тухай мэдээлсэн юм. Турк иргэн гэрийн хяналтад байх ёстой боловч өөрийн хүсэлтээр хяналтын хугацаанд ХӨСҮТ-д тусгаарлагдахаар болсон байна. 

Турк улсын гурван иргэн халдвартай болох нь батлагдаж ийнхүү тусгаарлагдаад байсан бол өнгөрөгч долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Туркийн хоёр иргэний хариу сөрөг гарч, эдгэрсэн юм. Гэхдээ хяналтын хугацаандаа мөн өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д тусгаарлагдаж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АНУН(64.119.23.22) 2020 оны 04 сарын 25

Тэр яах вэ нөгөө Анх-Отгон маань эмнэлэгт хэвтлүү, шоронд орлуу. Одоо болтол сураггүй байгаад байх юм. Зүгээр л байгаа даа нөгөөх чинь 45 хоног өнгөрлөө. Францууд иргэнээ хайхгүй байгаан байх даа

0  |  0
зочин(66.181.160.20) 2020 оны 04 сарын 24

ХЭН ЭМЧИЛГЭЭ БОЛОН БУСАД ЗАРДАЛЫГ ТӨЛЖ БАЙГАА ВЭ.АРАЙ МАНАЙ УЛС БИШ БИЗ.ТИЙМ БОЛ ЭЛЧИНД НЬ ТУСГААР Л ИЛҮҮ ДЭЭ ГАРСАН ХӨРӨНГӨ МӨНГӨ БИШ БАЙМААР ЮМ.???

0  |  0
Top