Сүмогийн ертөнцөд шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол олноор илэрч, Зуны тэмцээн бараг явагдахгүй нь тодорхой болоод ирлээ.
Энэ сарын 10-нд макүшитагаас доод зиндааны нэгэн бөх халдвар авсан нь тогтоогдсон бол энэ удаад зургаан тохиолдол нэгэн зэрэг илэрчээ.
Такадагава ояката буюу сэкивакэ асан Акиношима, жюүрёогийн бөх Хакүёозан нар коронавирусний халдвар авчээ. Мөн тэднээс гадна жюүрёогоос доош зиндааны дөрвөн бөхийн онош эерэг гарсан байна. Сүмогийн холбооноос тэдгээр бөхчүүдийн дэвжээ, нэрийг зарласангүй.
Сэтгэгдэл ( 0 )