Халдвар авсан ЗУРГААН сүмоч эмнэлгээс гарчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Японы сүмо бөхийн холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан ояката Шибатаяма “Дэйли спорт” сонинд өнөөдөр утсаар ярилцлага өгчээ.

Энэ сарын 25-нд шинэ төрлийн коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон Такадагава ояката, жюүрёо зиндааны Хакүёозан, цолгүй дөрвөн бөх эдгэрэн, эмнэлгээс гарсан байна.
 

Шибатаяма ояката “Шинжилгээний хариу сөрөг гарлаа. Удаан хугацаанд эмнэлэгт хэвтээгүй нь сайн зүйл боллоо. Одоо тэд тус тусын дэвжээн дээр тусгаарлалт хийх болно. Харин сүмогийн ертөнцөөс анх халдвар авсан нь тогтоогдсон бөх одоо болтол эмнэлгээс гараагүй байна. Гэхдээ бие нь сайжирч байгаа мэдээ авсан. Зуны тэмцээний талаар хэлэх зүйл алга. Холбооны тэргүүн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд байдлыг хянаж, хэлэлцэж байгаа. Токиод тогтоосон онц байдлыг сунгах магадлал өндөр байна. Бид шинжээч, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож байж шийднэ. Тавдугаар сарын 6-нд л Зуны тэмцээний талаар шийдвэр гаргана” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top