Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн лигийн /NBA/ Брүүклин Нетс багийн тоглогч Кевин Дюрант NBA-н улирал үргэлжилсэн тохиолдолд талбайд гарахгүй тухайгаа ESPN сувагт ярьжээ.
“Кевин Дюрант нэгдүгээрт гэмтлээ дахин сэдрээхээс, хоёрдугаарт коронавирусээр дахин өвчлөхөөс эмээж байх шиг байсан. Ямар ч байсан бид түүнийг энэ улиралд л лав талбайд харахгүй болов уу” гэж ESPN сувгийн сэтгүүлч Адриан Воинаровски ярьжээ.
Лигийн хоёр удаагийн аварга тэрээр 2019 оны долоодугаар сард дөрвөн жилийн 164 сая ам.доллароор Нетсийн бүрэлдэхүүнд нэгдсэн юм.
Одоогоор хувийн бэлтгэлийн багш хөлслөн тусгай программын дагуу бэлтгэл хийхээр болжээ.
Эх сурвалж: Sky Sports