Монголын эдийн засаг энэ оны эхний улиралд 10.7 хувиар агшсан нь коронавирустэй холбоотой. Тэгвэл коронавирусний нөлөөгөөр Монголын нүүрсний экспорт НЭМЭГДЭЖ магадгүй нөхцөл байдал үүсээд байна.
Учир нь Австралийн Ерөнхий сайд Скот Моррисон коронавирусийг олон улс даяар тархаасан асуудлаар Хятадыг шалгах хэрэгтэй гэж мэдэгдээд зогсохгүй, уриалга гаргасан нь хоёр орны дипломат харилцаанд асуудал үүсгэж, хор хохирол нь эдийн засгийн хамтын ажиллагаанд сүүдэр тусгаж эхэлснийг ABC мэдээлсэн юм.
Хятадын тал Австралийн Засгийн газрын байр суурьт дургүйцэж буйгаа илэрхийлэн, тус улсаас импортолдог нүүрс болон үхрийн мах, дарс авахгүй байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Түүнчлэн Австралийн арвайнд 80 хувийн импортын татвар хэрэгжүүлж эхэлснийг мөн онцолжээ.
Хятад бол Австралийн нийт экспортын 30 орчим хувийг шингээдэг том зах зээл. Австралиас экспортолдог түүхий эд, бүтээгдэхүүнийг мөнгөн хэмжээгээр эрэмбэлэн жагсаавал,
Тэгвэл эндээс нүүрсний экспортыг тухайлан авч үзвэл Австралийн нүүрсний экспортын хамгийн том зах зээл нь Япон. Харин Хятад хоёрдугаарт бичигддэг. Сүүлийн тоо баримтаас харахад Япон улсад 17.05 тэрбум ам.долларын нүүрс ногдож буй бол Хятадад 14 тэрбум ам.долларын нүүрс ногдож буй. Түрүүн хэлсэнчлэн Австралийн нүүрс Хятадад очихгүй байх нь бусад нийлүүлэгчдэд том боломж олгоно гэдэг нь энэ тооноос харахад тодорхой юм.
Хятад улсын нүүрсний импортын тухайд Австралиас гадна ОХУ, Индонези, Монгол гэхчлэн орнуудаас авдаг. Тэгэхээр Австралиас татах нүүрсний орон зай нь хэсэг хугацаанд сул байлаа гэхэд Монголын өрсөлдөгч ОХУ байна гэсэн үг.
ОХУ-ын тухайд хоёр жилийн дараа гэхэд нүүрсний экспортоор дэлхийд нэгдүгээрт бичигдэх амбицтай. Тийм том амбицын дэргэд нүүрсээ машинаар зөөсөн чигээрээ байгаа Монгол Улсын өрсөлдөх чадвар агшиж байгаа нь үнэн. Хэдий тийм ч өнөөдөр үүсээд буй Хятад, Австралийн таагүй харилцааг “Үүлэн чөлөөний нар” шиг санахын сацуу ашиглаад өнгөрөх боломж байна уу гэдэг нь яг өнөөдрийн цар тахлаас хамаарсан хүнд үед чухал юм.
"Хятадын нүүрс тээвэр, худалдааны ассоциаци"-ийн Дэд ерөнхийлөгч Ли Жунмин Монгол, ОХУ хоёрын Хятадын нүүрсний зах зээлд эзлэх боломжийн талаар хэлэхдээ аль алинд нь давуу тал бий гэсэн байсан. Тухайлбал, Монгол Улсын давуу тал нь Хятадтай маш ойр тул энэ боломжоо сайн ашиглах ёстой гэжээ.
Тэгэхээр коронавирусний халдвар дотооддоо алдаагүй байгаа Монгол Улсын хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан нүүрсний экспортоо өсгөх боломж харагдаж байна.
Дөрөвдүгээр сард Монгол Улсын гадаад худалдааны нөхцөл сайжрахад нүүрсний экспортын үнэ өссөн нь голлон нөлөөлсөн. Цаашлаад Австралийн нүүрсний Хятад руу нийлүүлэх экспорт гацвал Монголын нөхцөл улам илүү нэмж сайжрах боломж гарах юм.
Сэтгэгдэл ( 10 )
Ах орос тэнэг тэмбүүт чукча дүүдээ блломж өгөхгүй л дээ
Ихэнх сонгогчид нь хөдөө орон нутгийн малчид байгаа цагт Монгол улс хөгжихгүй бас бодож чадахгүй ээ л гэсэн үг. Тиймээс Улаанбаатарт 76 мандатын ядаж 36 мандатыг нь өгч хүмүүсээ Нийслэлээсээ гаргадаг баймаар байна. Улс орныхоо сэхээтнүүдээр сонголт хийлгүүлэхгүй байна гэдэг чинь 76 хулгайч 4 жил тутамд төрүүлж байна! Бас малчидаа зөв сонголт хийлгүүлдэг болмоор байна! Улс төрийн боловсрол малчдад дутагдаж байна! Тэрний дараа наад юу ашигтай ашиггүй гэдгээ ярьсан дээр. Шийдвэр гаргагчид нь хулгайч бас дураакууд байгаа цагт юу ч ярьсан өөрчлөгдөхгүй. Илжигний чихэнд ус ч, алт ч хийсэн сэгсрэнэ
2014 онд баригдаж чадаагүй гашуун сухайтын төмөр замын хариуцлагыг хэн хүлээх вэ
вакум хоолойн тээвэр удахгүй гарна
ee tegeed l gants heden saryin l yum shu de. Negent yum hurmitluulah, ireeduig moroodoj tosooloh chadvar mongolchuudiin tarhind baihguigees hoish bayrlaval teneg yum bolno. gants heden sar ogtsom heden saya dollar iluu hiine l biz. Negent ulsiin bat beh ireeduin bodlogo baihguigees hoish hedhen company tsulaigaad l, uls ovoo iluu tatvaraa suutgaj avaad l duusaa. Baychuul ni ulam bayjina, yaduus ni ulam doroitno. Amidral bol yag heveeree, haltaichihaad l bogsoo maajaatai.
Mongold ashigtai baisan ch battulaga yamar negen argaar saad hiiheed orosd ashigtai bolgono. Ugaasaa tegdeg yum.
Төмөр замаа тавьж чадаагүй, нүүрсээ баяжуулж чадаагүйгээс энэ сайхан боломжийг өнднр үр ашигтай ашиглахуу гэдэг хэцүү. Гэхдээ оны эхний алдагдалаа бага ч гэсэн нөхөх боломж байна. Бид цаг маш их алдах юм. Энэ бол төрийн бодлого толгтворгүй, хэн дуртай нь юу хүссэнээ хэрэгжүүлэх гэж хэрэлдэх маргах хооронд өрсөлдөгч орнууд тухайлбал ОХУ аль хэдийн Хятадруу маш их хэмжээний экспорт хийж эхлэв. Зах зээлийн өрёөлдөөнд хэн бэлэн байна тэр өндөр ашиг хүртэг нь жам.
үргэлж л нэг үүлэн чөлөөний нар харж баясах гэх юм нэгдсэн бодлогоо 5 жил бариад явж болдоггүй яачихсан улс вэ
МОНГОЛЫН НҮҮРС ЭНҮҮХЭН УРД ӨВӨРМОНГОЛЫН БУГАТ ХОТ ОРДОГ БОЛОХООС ХЯТАДЫН ЗҮҮН ИРГИЙН ГАНИЙН ҮЙЛДВЭРТ ОЧИХГҮЙ Э ХА ХА ХА ЧАЛЧИЖ БОЛНОО СУДАЛГААТАЙ ЧАЛЧ ГЭЭД БАЙГАА Ш ТЭЭЭ
Нүүрсээ машинаар зөөнө.Хамгийн богино ашигтай чиглэлдээ төмөр замаа барихгүй зөрүүлж шороо асгана.баривал зөрүүлж өргөн зам барина гэнэ. Энд эрүүл боловсролтой хүн байна уу