Дэлхийн эдийн засагт шинэ цар тахал их хэмжээний хор хохирол учруулах нь нэгэнт тодорхой байгаа энэ үед улс орнууд хэрхэн яаж шокийн нөлөөллийг бууруулах вэ гэдэг нь маш чухал асуудал болоод байна.
Хямрал, хүндрэлтэй нөхцөл байдлыг хэрхэн яаж зөөллөх вэ, хэрхэн яаж зэрэгцэн асуудлуудаа шийдэх вэ гэдэг дээр судлаачид, эдийн засагчид санаа оноогоо хэлцгээж буй.
Ирэх улиралд эдийн засаг нь 20 давсан хувиар унах эрсдэл үүсэж, нөхцөл байдал улам хүндрэнгүүт Япон улс тогтсон хугацаанаас өмнө хөл хориог цуцалж байгаа нь нэг ёсондоо дасан зохицсон маягийн бодлого барих сонголтыг хийлээ гэж харахаар байгаа юм.
Тэгвэл коронавирусний улмаас 100 мянга давсан хүнээ алдаж, олон сая ажлын байраа алдсан АНУ ч өөдрөг таамгийг гаргаж тавьж байна. Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Повелл улсынх нь эдийн засгийн төлөв дунд, урт хугацаанд өөдрөг байна гэж мэдэгдлээ. Тэгэхдээ цар тахлын дараагийн давлагаа эхлэхээс урьдчилан сэргийлж, тархалтыг хумиж чадвал 2020 оны хоёрдугаар хагаст эдийн засагт сэргэнэ. Түүнчлэн төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээнүүд хүрэх цэгүүддээ хүрч чадвал оны эцэс гэхэд бүрэн сэргэнэ гэж мэдэгдээд байна. Гэхдээ коронавирусийг хяналтад оруулж чадсан тохиолдолд гэдгийг онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )