Дэлхийн хамгийн халуун газрууд

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 05

Өнөөдөр Дэлхийн хүрээлэн буй орчны өдөр. Хүрээлэн буй орчны өдөрт зориулж бид та бүхэнд манай дэлхийн хамгийн халуун газруудыг танилцуулж байна. Цельсийн 40-71 хэм хүртэл халдаг газар орнууд дэлхийн өнцөг булан бүрд байдаг аж. Хамгийн сонирхолтой нь хамгийн халуун газруудад АНУ-аас гурван ч газар багтаж байгаа юм.

Хамгийн халуун гэх тодорхойлолтыг гаргахдаа тухайн жилийн хамгийн халуун хэмтэй жилийн дундаж температурыг харьцуулан тогтоожээ. Дээрх жагсаалтад багтсан газар нь таны бодож байгаагаас ч аюултай байж болох юм. Зарим нь хүн амьдрахад үнэхээр хэцүү байгаа бол нэгэнт хүн ам суурьшсан газар орны хүмүүс нь тэндхийн халуунтайгаа зохицон амьдраад сурчээ. Та бүхэнд дэлхийн хамгийн халуун газруудыг танилцуулъя.


Этиоп улс, Даллол аймаг

Температур: Цельсийн 40 хэм

Этиопын умар хэсэгт орших Даллол аймгийн жилийн дундаж температур нь цельсийн 35 хэмээс буудаггүй. Зуны дунд сардаа гэхэд цельсийн 40 хэм хүрдэг байна. Агаарын хэт халалт, ундны усны нөөцгүйгээс энд хүн суурьшаагүй. Харин тэмээн жин тээсэн нутгийн малчид намрын цагт үүгээр явж өнгөрнө. Хэт халалтаас шалтгаалан шохойн чулуун элс нь урвалд орж, тогтоол ус буцлах нь энүүхэнд.


АНУ, Аризона мужийн Финикс хот

Температур: Цельсийн 41 хэм

АНУ-ын цаг уурын хүрээлэнгийн тооцооллоор Аризона мужийн Финикс бол хамгийн халуун хотуудын нэг юм. Финикс хотын Соноран элсэн цөлийн жилийн дундаж температур нь цельсийн 41 хэм байдаг аж. Гэхдээ Финикс хотын дундаж хэм нь цельсийн 32 градусаар хэмжигдэнэ. Өнгөрсөн жилийн судалгаагаар Таксон орчимд 147 хоногийн турш агаарын температур 32 хэмээс дээш хүртэл халжээ.


Саудын Араб улс, Мекка хот

Температур: Цельсийн 44 хэм

Исламын шашинт орнуудаас хамгийн халуун нийслэлтэй улс нь Саудын Араб юм. Магадгүй дэлхийн хамгийн халуун нийслэл ч байж мэднэ. Жилийн дундаж температур нь 31 хэмээс буудаггүй ч зун, намрын ид халууны үед цельсийн 44 хэмээс буудаггүй. Их халууныг үл умартан Исламын шашны сүсэгтнүүд Хажж мөргөлийн үеэр Меккаг зорьдог. Зуны оргил халууны үеэр энд хоёр сая сүсэгтэн ирдэг гэх тооцоо бий.


Ливи улс, Эль Азизиа тосгон

Температур: Цельсийн 48 хэм

Ливи улсын умар зүгт орших Эль Азизиа гэх жижиг тосгоны дундаж температур жилийн туршид 48 хэмээс буудаггүй ажээ. Сүүлийн 90 жилийн туршид агаарын хэм хамгийн багадаа 45.5 градус хүрч байсан аж. Цаг уурын хэмжилтээс харвал 1922 онд хамгийн их буюу цельсийн 58 хэмд хүрч байжээ.


Грек улс, Афин болон Элефсина хот

Температур: Цельсийн 48 хэм

Европ тивийн улс орнуудаас хамгийн халуун нийслэлтэй нь Грек улс юм. Нийслэл Афин болон эргийн Элефсина хотод агаарын температур 48 хэмд хүрдэг. Жилийн дундаж температур 38-аас буудаггүй ажээ. Аахенийн тэнгисийн үзэсгэлэнг харах гэсэн жуулчид халууныг үл тоон Грекийг зорьдог юм. Мэдээж хэрэг халалтыг тооцсон хотын захиргаа орон сууцны хороолол, албан байгууллагад агааржуулагчаар өвч тоноглохыг шаарддаг.


Аргентин улс, Комородо Ривадавиа хот

Температур: Цельсийн 49 хэм

Өмнөд Америкийн хамгийн халуун боомт хот бол Комородо Ривадавиа юм. Зуны оргил үедээ агаарын температур 40-өөс доош орно гэж байхгүй. Цаг уурын хэмжилтээр Комородо Ривадавиа хотод 1905 оны арванхоёрдугаар сард цельсийн 49 хэмд хүрч халж байсан удаатай.


АНУ, Техас муж

Температур: Цельсийн 49 хэм

АНУ-ын Техас мужийн Сан Антонио болон Остин хотуудад агаарын хэм 40-өөс доошилно гэж үгүй. Цаг уурын хэмжилтээс харвал 1901-2010 оны зургаагаас наймдугаар саруудад хийсэн хэмжилтээр дундаж температур 40-өөс буугаагүй байна. Бүр тодруулбал 1936, 1994 онд агаарын дундаж хэм 49 градуст хүрч рекорд тогтоожээ.


Австрали улс, Уднадатта хот

Температур: Цельсийн 51 хэм

Австрали улсын номхон далайн баруун өмнө хэсгийн энэ жижиг хот нь тус улсын хамгийн халуу хотуудын нэг. 1960 онд агаарын дундаж температур 51 хэмд хүрч байлаа. Сүүлийн арван жилийн хугацаанд жилийн дундаж температур 40 градусаар хэмжигдэж байна. Хэт халалтаас шалтгаалан энэ нутгаар дайран өнгөрдөг төмөр замын үйл ажиллагааг зогсоожээ. Хэдийгээр тогтмол оршин суугчидгүй ч жуулчид “аккайа” модыг харах гэж энэ хотыг зорьдог ажээ.


Судан улс, Вади Халфа хот

Температур: Цельсийн 53 хэм

Судан улсын хамгийн хойд хэсэгт орших энэ хотод агаарын температур 1967 оны дөрөвдүгээр сард цельсийн 53 хэм хүрч халж байжээ. Үүнээс хойш 50 хэмд 20 гаруй удаа хүрч байсан гэхээр ямар халуун газар вэ гэдэг нь харагдана. Сүүлийн 20 жилийн турш 3-5 саруудад агаарын дундаж хэм 41-ээс буугаагүй байна. Нил мөрний дорно хэсэгт орших энэ хотод элсэн шуурга шуурахад тав хоногтоо цэлмэг тэнгэр хардаггүй гэх баримт бий. Жилд дөнгөж 0.6 мм хур тунадас  унадаг учраас агаарын хуурайшилт ихтэй бүс нутаг.


Кувейт улс, Митриба хот

Температур: Цельсийн 54 хэм

Дэлхийн цаг уурын байгууллагын судалгаагаар тус хотод 2016 оны долоодугаар сард цельсийн 54 хэмд хүрч халж байжээ. Үүнээс хойш 49-52 хэмд хэлбэлзэж байна. Жил бүр Ази тивийн хамгийн халуун хотоор бүртгэгддэг. Кувейтийн хамгийн баруун хэсэгт орших энэ нутагт дэлхийн дулаарлын ул мөр хамгийн ихээр илэрдэг аж. Хэт халалтаас шалтгаалан хүн амын тоо жил дараалан буурч байгаа гэх баримт бий.


Тунис улс, Кебили

Температур: Цельсийн 55 хэм

Африк тивийн дорно хэсгийн хамгийн халуун газар болон Тунисийн Кебили юм. Цаг уурын хэмжилтээр тус хотод 1931 оны долоодугаар сард цельсийн 55 хэмд хүрч халж байжээ. Зуны оргил үед тус хотын агаарын температур цельсийн 40 хэмээс буудаггүй. Агаарын энэ их халалтаас шалтгаалан энэ газарт хүн амьдардаггүй. Хэдийгээр 150 жилийн өмнө хүн амьдарч байсан ч цаг уурын өөрчлөлт энэ тосгоныг эзгүйрэхэд хүргэжээ.


АНУ, Калифорни муж, Үхлийн хөндий

Температур: Цельсийн 57 хэм

Алдарт Мохавын цөлийн үндэсний дархан газарт орших Үхлийн хөндий бол АНУ-ын хамгийн халуун бүс нутгийн нэг. Дэлхийн Гиннесийн дээд амжилтын ном энэ газрыг АНУ-ын хамгийн халуун газраар 1922 онд бүртгэж байлаа. Энэ онд Үхлийн хөндийд цельсийн 58 хэмд хүрч халж байжээ. Мэдээж хэрэг Үхлийн хөндийд халуунд дасан зохицсон мөлхөгчдөөс өөр амьд амьтан үгүй.


Австрали улс, Күийнслэнд муж

Температур: Цельсийн 69 хэм

Уншигч танд агаарын энэ хэт халалт төсөөлөгдөхгүй л дээ. Гэхдээ тус мужийн цөлөрхөг, хүн суурьшаагүй газарт агаарын дундаж хэм 50-иар хэмжигдэнэ. АНУ-ын Сансар судлалын агентлагийн цаг уурын хиймэл дагуулын мэдээллээр 2003 онд Күийнсленд мужийн дорно хэсгийн цөлд цельсийн 69 хэмд хүрч халж байжээ.


Иран улс, Лутын цөл

Температур: Цельсийн 71 хэм

Дэлхийн өөр ямар ч газар оронд дээр дурдсан шиг 71 хэмд хүрч халж байсан тохиолдол үгүй. Иран улсын Дашт-е-Лут цөлд 2005 онд цельсийн 71 хэмд хүрч халж байлаа. Дэлхий дахинд үүнээс хойш 71 хэм хүрсэн түүнээс ч давсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Жилийн дундаж температур Лутын цөлд 55 хэмээс буудаггүй.

 

Эх сурвалж: Love Explore

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ххххх(202.126.89.91) 2024 оны 11 сарын 28

Яг хамгийн багаас хамгийн ихдээ хэдэн градус хүрдэгийг тайлбарлаад өгөөч. Бас дэлхийн хамгийн халуун газар хэдээс хэд хүртэл халдаг тухай тайлбарлаарай

4  |  3
Хаагы(202.126.88.142) 2024 оны 09 сарын 23

Маш их гоё\n

9  |  2
Bunny(192.82.67.86) 2024 оны 09 сарын 23

Дажгүй юм бна

22  |  7
НИНЖЦОЛМОН (202.126.88.175) 2024 оны 05 сарын 07

Хамгийн гоё эндээс би маш их мэдлэг цуглуулж авлаа та бүхэнд амжилт

28  |  6
dash(68.226.67.57) 2024 оны 05 сарын 07

Ee buu uzegd 71

30  |  8
Top