Хөвсгөл далайн ойр хавьд амралтын газар байгуулахыг хориглоно

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Ерөнхийлөгчийн ивээл дор Хөвсгөл далайг хамгаалах Үндэсний чуулган маргааш буюу хоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ үеэр Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт шинээр амралтын газар байгуулахыг бүрэн хориглохоор болжээ. Түүнээс гадна далайн ёроолд живээд хагас зууныг үдсэн 60 гаруй машин, техникийг 2024 он гэхэд бүрэн гаргаж авах бодитой шийдвэр цаасан дээр албажих юм байна.

Хөвсгөлийн баруун эрэг дагуу байрлах Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн хатуу хучилттай авто зам, зогсоол барих болон тохижилтын ажлуудыг эхлүүлж, 2023 онд бүрэн дуусгах ёстой. Монгол орны усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл далай орчмын бүсэд 37.9 км хатуу хучилттай зам барих юм. Ингэснээр байгалиа ч хамгаална, хариуцлагатай, эко аялал жуулчлалаа ч дэмжинэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нар(202.179.24.138) 2022 оны 02 сарын 22

хожимдож сэтгэжээ

0  |  0
Top