-ШУА-ийн тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдлаа-
Өнөөдрийн хурлаар Монгол улсын Шинжлэх ухааны академийн Бага чуулганы дүрмийг шинэчлэн батлах, ШУА-ийн Бага чуулган байгуулах шинжлэх ухааны салбар, гишүүдийн тоог батлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Нэгдүгээрт, ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хуульд 2006 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр “Академи нь өөрийн бүтцэд шинжлэх ухааны тодорхой салбараар төрөлжсөн академийг байгуулж болно” гэж хуульчилж, энэ дагуу Анагаахын шинжлэх ухааны академи /АШУА/, ХААШУА-иуд байгуулагдсан байдаг.
Үүний улмаас Шинжлэх ухааны Академийн дүрэмд “Академи нь нийгэм, физик-математик-хими, геологи-газар зүй, техник-технологи, анагаах, биологи-хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбараар Бага чуулгантай байна” гэж зааж өгсөн. Энэ нь ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4.2 дахь заалттай зөрчилдөж байгаа учраас Засгийн газрын 2020 оны 135 дугаар тогтоолоор ШУА-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт орсон байна.
Тодруулбал, тус тогтоолоор “Академи нь нийгэм, физик-математик-хими, геологи, газар зүй, техник-технологи, анагаах, биологи-хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбараар Бага чуулгантай байна” гэсэн хуучин заалтыг “Академи нь шинжлэх ухааны салбараар зохион байгуулагдсан Бага чуулган, харьяа төрөлжсөн академитай байж болно” хэмээн шинэчилжээ.
Энэхүү дүрмийн өөрчлөлтийн холбогдуулан ШУА-ийн Бага чуулганы дүрэмд дараах өөрчлөлтүүдийг тусгасан байна. Үүнд;
Хоёрдугаарт, ШУА-ийн Бага чуулган байгуулах шинжлэх ухааны салбар, гишүүдийн тоог батлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Энэ үеэр “ШУА-ийн шинэчлэгдсэн дүрэмд “Академийн шинжлэх ухааны салбараар зохион байгуулагдсан Бага чуулган, харьяа төрөлжсөн академитай байна” гэж заагдсны дагуу Бага чуулгануудыг шинээр зохион байгуулах шаардлага тавигдсан. Энэхүү ажлыг зохион байгуулахдаа Фрайскатын ангилалыг баримталжээ. Тус ангилалаар шинжлэх ухааны салбар байгалийн ухаан, техник технологи, хөдөө аж ахуй, анагаах, нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухаан гэх мэтээр нарийвчилсан ангилалтыг баримталсан байна.
ШУА нь өмнө нь салбарын 5 Бага чуулгантай байсан бол шинэ дүрмээр 6 Бага чуулгантай болж өөрчлөгдөж байна. ШУА-ийн Бага чуулгануудыг шинээр зохион байгуулах ажлыг 2020 ондоо багтаан хэрэгжүүлэхийг ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэлд даалгалаа.
Сэтгэгдэл ( 0 )