БНХАУ | Монгол, Хятадын эрх баригч намууд нягт хамтран ажиллах ёстой

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 05


БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол ардын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж холбогдох үеэрээ “Хоёр орны эрх баригч намууд хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх ёстой” гэдгийг онцолжээ.

Хоёр улсын сайн хөршийн найрамдалт харилцаа, “Ковид-19” цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэргийг харсан ч бүс нутагтаа энх амгалан байдал тогтоож, хөгжил дэвшилд хөтлөхийн тулд хамтран ажиллах ёстой гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариу талархал илэрхийлээд “Дэлхий дахины коронавирустэй хийж буй тэмцэлд БНХАУ-ын оруулсан хувь нэмэр өндөр үнэлж буйг тэмдэглээд, цар тахлыг амжилттай даван туулах”-ыг хүсжээ.

Түүнчлэн хоёр улсын хооронд стратегийн түншлэл тогтсоны үндсэн дээр БНХАУ-ын Коммунист нам, Монгол алдын намын харилцаа ч шинэ түвшинд хүрч байгааг У.Хүрэлсүх онцолсон байна.


Эх сурвалж: Xinhua

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zz(24.19.4.149) 2020 оны 07 сарын 05

Hurelsukhd uureg daalgavar ugchdee.

0  |  0
хн(77.38.148.28) 2020 оны 07 сарын 05

ЯАХ НЬ ВЭ НОВШ ЧИНЬ

0  |  0
Иргэн(64.119.23.23) 2020 оны 07 сарын 05

Цаана хөх инээд нь хүрээд сууж байгаа биз. Ард түмнээ луйвардаж гарсан гэдгийг хэн ч мэднэ

0  |  0
Z(202.9.46.160) 2020 оны 07 сарын 05

ёстой ч гэх шиг

1  |  0
Top