Коронавирус эдийн засагт уламжлалт эрсдэлүүдээс илүүгээр тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байна. Манай өмнөд хөрш Хятадад коронавирустэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдал сайжирч үйлдвэрлэл нь хэвийн түвшинд хүрсэн ч Европын орнуудын хорио цээрийн арга хэмжээ үргэлжилж, Өмнөд болон Хойд Америкийн орнуудад тархалт эрчимжсэн зэргээс шалтгаалан БНХАУ-ын гадаад эрэлт буурч эдийн засгийн сэргэлт нь удаашрах эрсдэлтэй байгааг эдийн засагчид онцолж байна.
Хятад, Америкийн худалдааны маргаан цар тахлын энэ үед ч үргэлжлэн хөвөрсөөр байгааг онцлох хэрэгтэй. Цаашид Хятадын гадаад эрэлт, эдийн засгийн өсөлт саарах нь түүхий эдийн эрэлт, үнэд сөрөг нөлөөтэй.
Цар тахлын тархалтын дараагийн давалгааны эрсдэл байгааг зарим судлаачид анхааруулж буй юм. Энэ тохиолдолд дахин хорио цээрийн арга хэмжээ тогтоосноор үүсээд буй хүндрэл даамжирч энэ оны хоёрдугаар хагаст төдийгүй 2021 онд үргэлжлэх эрсдэлтэй байна.
Хэрэв коронавирус дотоодод тархах нөхцөлд эдийн засгийн хүндрэл гүнзгийрэх эрсдэлтэйг Төв банкны инфляцын тайланд дурджээ. Тодруулбал, улс орон даяар бүх нийтийг хамарсан бэлэн байдлын дэглэмд шилжиж, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл зогсох, гадаад худалдаа тасалдах, ажилгүйдэл эрчимтэй нэмэгдэх, улмаар эдийн засаг зогсонги байдалд орж, уналт гүнзгийрэх эрсдэл бий болох юм.
Сэтгэгдэл ( 1 )
зөвхөн эдийн засаг ч бус сэтгэл санааны хямрал ч гүнзгийрнэ