Мега төслийн МУУ МЭДЭЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 07

Монгол Улсад хэдэн мега төсөл байдаг вэ? Энэ асуултад уншигч та бүхэн дуу нэгтэй Оюу толгой гэж хариулах байх. Гэвч бүрэн утгаараа ажиллаж эхлэхээс өмнө Монголыг тэжээж буй энэ төсөл мега гэх тодотголтой шигээ урган гарч буй асуудлууд нь мега байсаар өдийг хүрсэн. Манай хэдэн улстөрчид дөрвөн жилийн интервалаар сонгуулийн өмнө оноо авах нэг арга хэрэгсэл гэж үздэг учраас хэр зэрэг мега болохыг уншигч та гадарлаж байгаа байх. Гээнэ дээ ч бий гооно доо ч бий гэдэг шиг асуудал хөрөнгө оруулагч талдаа ч, Засгийн газартаа ч байгаа гэдгийг ойлгочиход гэмгүй.

 

Муу, муу бас дахин муу

Рио Тинто “Оюу Толгой” төслийн гүний уурхайг магтан сайшааж байсан цаг саяхан. Хэрэвзээ ашиглалтад орчихдог л юм бол Ази тивд төдийгүй дэлхийд эхний тавд орох уурхай болно гэж хүртэл алга нижигнүүлэн индэр дээр зогсож байлаа. Гэвч хөрөнгө оруулагчдын мөрөөдөл гэх үү, амлалт гэх үү энэ үг хэрэгжихэд машид хүнд болсныг Рио Тинтогийн өөрсдийнх нь мэдэгдлээс харж болно. Тэд “Оюу Толгой” төслийн гүний уурхайн зардал нэмэгдээд зогсохгүй, нөөц нь анх тогтоож байснаас багасаж байгааг “анхаарууллаа”. Зардал нэмэгдэж байгаагийн хамгийн том шалтгааныг тэд геологийн нөхцөл байдалтай холбон тайлбарласан. Алдарт “Дубайн гэрээ”-ний дараа 2016 он гүний уурхайн тооцооллыг Рио Тинто компани хийжээ. Энэ тооцооллоор явбал нөөцийн хэмжээ буурсаар байх аж.

Нэг ёсондоо тооцооллоо өөрчилье өө, энэ тооцоолол буруу гэдгийг тэд энэ мэдэгдлээрээ олон нийтэд ойлгууллаа. Түүнчлэн өөр нэг мессежийг далдхан нуусан нь зардал нэмэгдэх учраас ашиглалтад орох хугацаа ч төдий хэмжээгээр хойшилж магадгүй гэдгийг сануулсанд оршиж байлаа.

Одоогоос яг жилийн өмнө 2019 оны зургаадугаар сард “Оюу толгой”-ын гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, төлөвлөсөн зардал нэмэгдэж байгааг олон нийтэд мэдэгдсэн юм. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллароос давж 6.5-7.2 тэрбум ам.доллар болж хойшлов. Эн энь анхны тооцооллоос 1.2-1.9 тэрбум ам.доллароор давж буй хэрэг. Нөгөөтээгүүр ашиглалтад орох ч хугацаа ч анх төлөвлөж байснаас 16-30 сараар хойшилж 2023 оны дунд үед ашиглалтад орохоор болсон билээ. Энэ мэдэгдэл хөрөнгө оруулагчдын дунд багагүй маргаан дэгдээгээд амжсан. Багагүй маргаан нь яв явсаар экс ажилтан анхааруулсаар байтал төлөвлөгөөндөө тусгаагүй мэргэжлийн алдаа болсон гэж Рио Тинто-д Монголыг хариуцаж байсан ахлах менежер сонинд шүгэл үлээсэн юм. Гэвч энэ нь ердөө л халагдсан ажилтны хорсол гэдгийг компанийн зүгээс мэдэгдэж байлаа. Тэр ажилтны хэлсэн үнэн бол зардал нэмэгдэх, хугацаа хойшлох тал дээр аль 2018 онд л удирдлагууд нь мэдэж байсан хэрэг. Тэрбээр 2018 оны долоодугаар сарын 19-ны өдөр компанийнхаа дэд ерөнхийлөгчид ханджээ. Ажил үүргийн хуваарь, удирдлага чиглэлийн дагуу тухайн үед Рио Тинто компанийн Зэс, очир эрдэнийн салбарын хүний нөөц хариуцсан дэд ерөнхийлөгчид гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөснөөс 12 сараар хойшлох тухай, хөрөнгө оруулалтын зардал 300 сая ам.доллароор давах тухай асуудлаар хандсан байна. Ингэж хандаад тусыг эс олсон тул 2018 оны аравдугаар сард ноён Арно Сойратад нэгэн цахим шуудан илгээж, "Далд уурхайн төсөлд 12-18 сарын саатал гарна, зардал нэмэгдэнэ” гэх агуулгатай захидал илгээж байжээ. Түүнчлэн энэ мэдээлэл хөрөнгө оруулагчдад таатай тусахгүй гэдгийг ч онцолсон байна. Гэвч үүнийг хөрөнгө оруулагчдаар ер хэлэлцүүлээгүй гэж үзэж буй.

 

Тийм ч базаахгүй тайлан

Өнгөрсөн тавдугаар сард “Оюу толгой” компани өнгөрсөн жилийн тайлангаа нийтэд танилцуулсан. Компани өнгөрсөн жил 1.17 тэрбум ам.долларын орлого олсон нь 2018 оны 1.18 тэрбум ам.доллароос ялимгүй буурсан үзүүлэлт болжээ. Энэ мэдээллийг “зөвтгөх” шалтгаан байгаа нь дэлхий дахиныг хамарсан цар тахал. Алив нэгэн шалтгаанаар борлуулалтын орлого буурсан ч уг компанийн олборлолт 101 сая тонн болж нэмэгдсэн үзүүлэлт гарав. Гэхдээ энэ олон тоо ярихаас илүү мега төсөөлөл нь мега муу мэдээлэл болчхоод байгаа гүний уурхайн үзүүлэлтийг бид сонирхох хэрэгтэй. Компанийн тайланд дурдсанаар бол гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, төслийн санхүүжилтийн зээлийн хүүг төлөх зорилгоор өнгөрсөн онд 1.4 тэрбум ам.долларын санхүүжилт татжээ. Санхүүжилтийн 645 сая ам.долларыг  энгийн хувьцаа, 730 сая ам.долларыг хувьцаа эзэмшигчээс олгосон зээл хэлбэрээр татан төвлөрүүлсэн байна. Тайлант жилд буюу 2019 онд гаднаас авсан санхүүжилт төлөвлөсөн хэмжээнээс бага байгаа нь үйл ажиллагаанаас орсон орлого нь тухайн үйл ажиллагааны урсгал зардлаас давсантай холбоотой. Ингэснээр өнгөрсөн оны эцэст нийт өрийн хэмжээ нь 10.6 тэрбум ам.долларт хүрчээ.

Туркойз Хилл мэтийн том хөрөнгө оруулагчдаас авахуулаад жижиг хувьцаа эзэмшигчид “Оюу толгой” төсөл дээр нэг л зүйлийг шаардаж байгаа. Шаардаж байгаа гэдэг нь Рио Тинто компаниас гэдгийг сануулах нь илүүц биз. Тэд төлөвлөсөн хугацаанаас дахиж хойшлуулахгүй байх, нөөцийн хэмжээг эцсийн байдлаар тогтоох. Хэрэв энэ бүхнийг нарийн интервалаар нэгд нэгэнгүй тайлбарлахгүй бол хөрөнгө оруулалт өгөхгүй гэж. Жижиг хувьцаа эзэмшигчид өрийн асуудал дээр санаа зовж байснаа хэд, хэдэн удаагийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр шаардаж байсан нь гаднын цахим хуудсанд үлджээ. Тиймдээ ч хөрөнгө оруулагчдыг тэгш мэдээллээр хангахын тулд даргын томилгоонд шууд оролцдог эрхээ нэмэгдүүлэхээр жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл шаардсан.

 

Түүх давтагддаг...

Тийм ээ түүх давтагддаг. Гэхдээ хөрөнгө оруулагч талаас геологийн нөхцөл байдлаас шалтгаалан ашиглалтад орох хугацаа нь хойшлох, бүтээн байгуулалтын зардал нэмэгдэх зэрэг муу мэдээ Африкийн хэдэн улсын уул уурхайн төсөл дээр давтагдаж байжээ. Бүр Рио Тинтогийн хөрөнгө оруулсан төс­лүүд энэ түүхийн жимээр явсаар өдийтэй золгосон байна. Мэдээж тэндхийн дүр зураг бидэнтэй адилхан. Баялаг ихтэй ч базаахгүй үр дүнтэй, гомдол тээсээр үлдсэн. Үр дүнд нь эрх мэдэлтнүүд улам цулбуураа чангалж, байгаль эх нь сүйдээд хоцорсон.

Монголтой ижилхэн хувь заяа туулж байгаа төсөл бол Намибын Россинг уурхай. Магадгүй Рио Тинтогийн хэрэгжүүлж буй хамгийн эмгэнэлт жүжиг ч байж болох юм. Байгаль эхээс заяасан ураны асар их нөөцтэй атлаа “Россинг” уурхайн гуравхан хувийг эзэмшдэг нь Намибын Засгийн газар. Нутгийн иргэд, улстөрчдийн идэвхтэй хөөцөлдөөний үр дүнд компанийн ирээдүйд орж ирэх ашгийн 51 хувийг хүртэх эрхтэй болсон ч одоо хэр нь бодит ашгаа өгөөгүй байна. Россинг уурхай ашиглалтад орсон цагаасаа л ээдрээт түүхийг туучиж ирсэн. Тус уурхайн 15 хувийг Ираны Засгийн газар эзэмшдэг нь улстөрчдийн анхаарлыг татдаг. АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээллээс харвал Россинг уурхайгаас боловсруулсан баяжуулсан ураныг Ираны Засгийн газар цөмийн зэвсэглэлдээ ашигладаг байж болзошгүй аж. Түүнчлэн Өмнөд Африкийн Засгийн газар 10 хувийг эзэмшдэг. Африк тивийн буурай улсын хамгийн их ашигтай уурхайг ийнхүү их гүрнүүд ашиглаж байгаа нь эргэлзээг дагуулж байсан юм.

Рио Тинто болон Намиб улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу 1976 онд нээгдсэнээс хойш энэ уурхай далд уурхайд шилжээгүй байна. Эхний 20 жил өгөөжөө хангалттай өгсөн энэ уурхайн бүтээгдэхүүний гарц 2000-аад оны эхнээс эрс муудаж 2016 онд уурхайн олборлолт гурав дахин унасан юм. Ураны гарц муудаж байгаа тул 2001 оноос Россинг уурхайд гүний уурхай ярих тухай ярих болов. Гэхдээ одоо болтол баригдаагүй л байна. Шалтгаан нь маш танил газар орны нөхцөл байдал, геологийн нөхцөлтэй холбоотой. Хэрэв гүний уурхай ашиглалтад орвол Намибын Засгийн газарт ч, Рио Тинто-д ашигтай байх нь тодорхой. Гэвч Намибын Засгийн газар компанийн шийдвэр гаргахад 51 хувийн эрхтэй болсноос хойш гүний уурхайн тухай ярихаа байжээ.

Энэ бол ердөө нэг жишээ нь. Үүнтэй ижил түүх Мозамбик, Индонез, Гвинейд бий. Монголд ч ижил дүр зураг өрнөх өндөр магадлалтай байгааг нөөц багасаж, зардал нэмэгдэж байгаа тухай Рио Тинтогийн мэдэгдэл харуулна.

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.78.35) 2020 оны 07 сарын 28

Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм.

0  |  0
Ж(99.229.251.229) 2020 оны 07 сарын 16

За тийм л байгаа юм бол Рио 15 банканд тавьсан өрөө өөрсдөө дараад монголоос яв,,,

0  |  0
zochin(66.181.161.5) 2020 оны 07 сарын 07

bolorsvh ta xorongo orlogoo medvvlne v.ta xeden togrogoor xudal medeelel bichdeg ve.

0  |  0
zochin(66.181.161.5) 2020 оны 07 сарын 07

xudal medeelel tvgeedeg terbumtan setgvvlch nar mash olon bna.gadaad luivarchidiig omoorch bdg chi mongol xvn bish bna.xudal medeelel taraxa bolimoor ym.ene bol oyutolgoin zahialgiin setgvvlch bna.mongol ashig xvrtehguin oilgomjtoi bolson .ene uurhaig 51% mongol xvn ezemshix erxtei.

0  |  0
Zochin(66.181.180.254) 2020 оны 07 сарын 07

Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм

0  |  0
Зочин(192.82.74.93) 2020 оны 07 сарын 07

Энэ төслөөс хамгийн их өгөөж хүртэж буй тал нь Рио болж таарч бна. Гэхдээ талууд тохиролцоод гэрээгээр баталгаажуулсан. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм даа

0  |  0
Иргэн(64.119.23.23) 2020 оны 07 сарын 07

Тэгээд ашиггүй юм бол больчих хэрэгтэй бус уу. Чадахгүй л дээ

0  |  0
Зочин(203.91.115.49) 2020 оны 07 сарын 07

3-хан биш. Тэр 3 хувьд л их учир бий. Манайд энэ хувь хэмжээ 5 хувь байсан болоосой. Тэгвэл өдийд гялайж суухгүй юу. Ингэлгүйгээр 34 хувьд хүзүүгээ тавьж өгснөөс монголын зовлон эхэлсэн.

0  |  0
Putin (66.181.168.131) 2020 оны 07 сарын 07

Vsyegda budyem c vami

0  |  0
Japan(66.181.168.131) 2020 оны 07 сарын 07

Bi avya

0  |  0
Жагаа(202.55.191.194) 2020 оны 07 сарын 07

хэний захиалгаар бичээд байнаа

0  |  0
zochin(202.55.191.194) 2020 оны 07 сарын 07

хэний захиалгаар бичээд байнаа

0  |  0
Top