Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад зургаан жил, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт таван жил зургаан сар хориг ял оноосон нь олны анхаарлын төвд байлаа.
Прокуроруудын зүгээс оруулж ирсэн ялын тогтоол, шүүгч нарын гаргасан шийдвэр хуулийн хүрээнд нийцсэн үү гэдгээс эхлээд хардлага нийгэмд байна. Өнгөн дээрээ шүүхийн шийдвэр шударга ёс мэт, хариуцлага тооцсон гэж харагдах хэдий ч ерөнхий зургаараа улс төрийн хэлмэгдүүлэлт байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй байгаа юм. Тэднийг хорих л гэж зориудаар ял оноосноос гэм бурууг тооцож, улсад учруулсан хохирлыг төлүүлэх зорилго байгаагүй нь шүүхийн танхимд илт мэдрэгдэж байв. Аргаа ядахдаа шүүгч нар нь прокурорууд руугаа уурлаж суухав дээ. Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар сайн хүн үү гэдэг хоёрдугаар асуудал. Тэдний сайн хүн, муу хүн гэдгийг угаасаа шүүх тогтоох боломжгүй. Эхний ээлжинд шүүгч, прокурорууд Үндсэн хуульт зарчмаа ягштал баримтлан шийдвэр гаргасан эсэх эргэлзээ цаашид ч байсаар байна. Магадгүй хэдэн жилийн дараа хуулийн сургуулийн оюутнуудын хуулийг буруу хэрэглэж, улс төрийн нөхцөл байдлаар ял оногдуулсан хамгийн бодит кейс болох биз. Хонгилын гэх тодотголтой шүүх засаглалыг нуран унагааж байна гэж хоёр жил ярьсан боловч шинэ хонгилын түлхүүрийг хэн атгасан бэ гэдэг нь энэ удаагийн шүүх хуралдаануудаас маш тодорхой болж байгаа юм. Өшөө авалт, улс төрийн хорон зуулт сүүлдээ шүүхийн танхимд ялын тогтоол уншуулдаг зэвсэг болж байгаа нь цаашид Монгол Улс ямар замаар явах вэ гэдгээ маш тодорхой болгох шаардлага тулгарсныг нотлон харуулав.
Хамгийн сонирхолтой нь Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарыг өмгөөлөгчгүй шүүсэн нь ёстой нүдний булай болсон юм. Ж.Эрдэнэбатын тухайд, хуулиар олгогдсон халдашгүй эрхтэй хоригдсон анхны УИХ-ын гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй хоригдсон хоёр дахь нэр дэвшигч, шоронгоос сонгогдсон анхны УИХ-ын гишүүн, өмгөөлөгчгүй шүүгдсэн анхны улстөрч, шоронд хоригдсон Монгол Улсын тав дахь Ерөнхий сайд болон түүхийн хуудсанд үлдэж байна. Н.Номтойбаярын тухайд шоронгоос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан анхны улстөрч, Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр хоригдсон анхны нэр дэвшигч, яллах дүгнэлттэй нь танилцуулалгүй ялласан анхны улстөрч, өмгөөлөгчгүйгээр шүүгдсэн хоёрдахь улстөрч боллоо. Өмгөөлөгч хэргийн материалтай танилцаж байж прокурортой ижил түвшинд мэтгэлцэх боломжтой. Гэтэл мэтгэлцээний эрх тэгшийн зарчим алдагдаж байгаа нь яллахын тулд ялласан шүүхийн процесс өрнөснийг харуулж байгаа юм.
Сонгуулийн процесстой зэрэгцэн таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялын тогтоол уншсан нь улс төрийн нүүдэл цаана нь өрнөж, өрсөлдөгчөө даран авах башир арга байсан гэдэг нь тодорхой.
Шударга шүүх ардчиллын амин сүнс гэдэг ч амин сүнсээ гээж байгаа шүүх засаглал цаашид хэдэн хүний хувь заяагаар тоглох бол гэдэг нь асуултын тэмдэг. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 49 хүнд ял оноохоор нэрс гарсан гэх. Шүүх, шүүгч, прокурор дотроосоо ингэж өтдөг, ялзардаг. Яллагдагч Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын зүгээс шүүх хуралдааныг хэвлэлийнхэнд нээлттэй явуулах хүсэлтийг удаа дараа гаргасан ч Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүгч нар хүлээж аваагүй юм. Яллах хангалттай нотлох баримт байгаа бол шүүх хурлыг нээлттэй явуулж хууль зөрчсөн хүмүүсийг олны өмнө айлгаж ичээх нь зөв атал ийм шийдвэр гаргаад сууж байгаа нь хардах нэг үндэслэл. Шударга бус шийдвэр гаргасан шүүгч нарт цаашид ямар хариуцлага тооцох вэ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шүүгч Х.Идэрийг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн мэдээлэл хийж шалгуулна гэсэн ч таг чиг.
Аргаа барахдаа Н.Номтойбаяр “Надтай холбох гээд энэ хэрэгт чинь надтай холбох нэг ч зүйл алга” хэмээн толгой сэгсэрч байхав дээ. Хэн нэгэнд барьцаалагдсан айдасгүй, хэлье гэснээ шулуухан нүүрэн дээр нь хэлчихдэг, хэн нэгэнд хов зөөж байгаагүй алхам тутамдаа тэр дарга, энэ дарга гэж гүйгээгүй нь түүний яллуулах хамгийн том кейс. Гэхдээ зарчим, үнэт зүйлээ хадгалж үлдэнэ гэдэг бол хэр баргийн аавын хүүд байхгүй чанар гэдгийг нь харж байна.
Хэдэн өдөр дамнасан шүүх хуралдааны үеэр Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад өрөөнийх нь үүдэнд хонох шахам өнждөг байсан намынхан нь, Н.Номтойбаярыг сайд байхад зогсоо зайгүй дагаж гүйдэг байсан журмын нөхдөөс нь УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа, “алимаа” Батбаяр нараас өөр хүн ирсэнгүй. Тэднийгээ хамгаалж, буруу зөвийг нягталж хэн нь ч үгээ хэлээгүй нь улстөрчид ямар амиа хичээсэн, надад ирэх зовлон гэж айдаг араншингийнх нь нотолгоо болж өгөв. Хааны илд цавччих вий гэхдээ хар амиа хоохойлж хойш сууж байгааг харлаа. Үнэндээ энэ удаагийн шүүх хурал намчдыг, найз нөхдийн хэн нь хэн бэ гэдгийг хамгийн томоор ялгаж өгсөн шүүх хурал байв. Үнэндээ тэдний аав, ээж, эхнэр, улс төр, бизнесээс хол цөөн найз нөхөд нь л үлддэг гэдгийг хэд хоногийн шүүх хурлаас харж болохоор байна.
Монголын төрд ажил хийж болохгүй, шийдвэр гаргаж болохгүй, том төслүүдийг хөдөлгөж болохгүй. Зүгээр л дөрвөн жил сайдын сэнтийд заларч байшингийн дээвэр, худаг, сургуульхан барьсан Засгийн газар ажиллахгүй бол хуулийн хүрээнд гаргасан аливаа шийдвэр нь хууль шүүхийнхэн дээр ялын тогтоол болж хувирдагийг тэр хоёр харууллаа. Ж.Эрдэнэбатыг УИХ-ын тогтоол, хуулийг хэрэгжүүлэн гаргасан Засгийн газрын тогтоолоор нь “Монгол Улсын нэрийн өмнөөс...” гэж байгаад ял оноолоо. Угтаа аж ахуйн нэгжийн лиценз Улсын тусгай хамгаалалтад багтсан газарт багтсан тохиолдолд дүйцүүлэн өөр газар олгосон нь буруу гээд яллачихдаг юм. Прокурор, шүүгч нарын зүгээс харж байгаагаар аж ахуйн нэгжүүд хохирох нь хэнд ч хамаагүй. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал, гадны хөрөнгө оруулалтыг хэн ч өгөхгүй гэдэг дохио байлаа. Түүнчлэн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа 3000 лиценз зарсан гэдэг давхар гүтгэлэг явсан. Тэр нь угаасаа Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль явуулж нэр дэвших гэсэн зарим нэг хүний явуургүй хар гүтгэлэг байсан. 2018 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 3096 лиценз олгогдсон гэдэг тоо бий. Ямар ч лицензгүй улс байхад нь лиценз олгож баяжсан мэт хар пи арыг Ардчилсан намаас нэр дэвших сонирхол бүхий хүн цацаж эхэлсэн юм.
Өнөөх нь Н.Номтойбаярт хамаагүй боловч түүний удирдаж байсан агентлаг бие даан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 200 гаруй иргэн, аж ахуйн нэгж зээл авахаар материал өгсөн ч тэндээс шаардлага хангасан 29-д нь зээл олгосон нь буруудав. Н.Номтойбаярт бус Төрийн нарийн бичгийн даргад нь шууд хамааралтай асуудлыг давуулан түүнд ял оноов. Гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг нь шүүх хангаагүй. Өмнө нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гарсан зээл эргэн төлөгддөггүй байсныг эргэн төлөгддөг болгож, зээл авсан аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэр байгуулан иргэдийг ажлын байраар хангаж, улсад татвар төлж байгааг нь буруутгасан шүүхийн шийдвэр шууд утгаараа гарсан гэсэн үг. Яллах биш харин ч шагнах ёстой юм. Шүүх харин хариуцлагагүй шүүгч нартаа хариуцлага тооцож хууль дээдлэх зарчмаар ажиллуулдаг болмоор байна. Монгол Улсын шүүх хэн нэгэн улстөрчийн халаасны компани биш билээ. Хонзогнож, өсөрхсөн хүнээсээ өшөө авдаг зэвсэг бүр ч биш юм аа.
Сэтгэгдэл ( 8 )
Aluurchin elbegdorjiin bogsiig doloogch muusain hulgaich luivarchid deeremchdiin Allaga hulgai luivar deerem odor byr ilerch hyzyygyi aluurchin elbegdorj aliigaa aldaad Baas shees nus nulimsandaa hutgaldaj baina\nMongoliig husaj hulgailj mongolchuudiig dendyy muuhaigaar basamjlan tohuurhaj doromjilson aluurchin elbegdorjiin nygel nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno.\nAluurchin elbegdorjid aluulsan olon saihan zaluusiin oshoog Burhan hyzyygyi aluurchnaas avah bolno\nAluurchin elbegdorj alsan hyniihee toogoor tamd unaj tarchlah bolno
Tomchuudiig bugdiig adilhan shuugeerei Harj l baiya
hunii muud durtai heden adsaguud bainga balairsaar eruuleer setgej zubuur harah chadbargui bolson etgeeduud baihiimaa
Энэ 2 хулгайч хүчиндэгч нарт ял нь хөнгөдсөн шүү
МУУГИЙН ЖИШЭЭ БОЛСОН ШҮҮХ ЧИНЬ ЭЛБЭГДОРЖИЙН ҮЕД Н.ЭНХБАЯРЫГ ШҮҮХ ҮЕД БОЛСОН ШҮҮ. ЯЛЫН ТОГТООЛ ГЭЖ ИЧИЖ ҮХМЭЭР ЮМ УНШИЖ БИЛЭЭ
ШУДРАГА ШҮҮХЭД БАЯРЛАЛАА. ШУДРАГА ШҮҮХ МАНДТУГАЙ. ҮНЭН ШУДРАГААР ШҮҮСЭНД ЁСТОЙ САЙХАН БАЙНА.\nШУДРАГА БУСЫН ЖИНХЭНЭ ХОНГИЛЫГ НУРААЖ БАЙНА
mongoliin shuuhed shinechlel hiih tsag ni bolj ee ter IDER gedeg shuugch nootei shuugch dee
ХОНГИЛ