Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу бидний нэрлэж заншсанаар Эх нялхасын эмнэлэг болон Монголын үндэсний их сургуулийн хооронд газрын маргаан өрнөөд удаж буй. Энэ маргаан даамжирсаар өнгөрөгч бямба гарагт хурцадмал байдалдаа оржээ. Энэ дуулианы мөрөөр хоёр талын байр суурийг тодруулахаар зорив. Нярай үрсээ тэврэн зогсох эцэг эхээр дүүрэн энэ газар улсын өмч. Гэвч эмнэлэгийн эмч, сувилагч, манаач гээд бүгд л газрын асуудлыг ам булаалдан ярьж байв. Тус эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга А.Оюунчимэг маргааны эх үүсвэр болоод байгаа газрын суурин дээр биднийг дагуулан очиж тайлбарлахад энэ асуудал дээр тун бухимдалтай байгаа нь харагдаж байлаа.
Уг газарт Эх нялхасын төвийнхөн Газрын албанд энэ онд 8.1 га газраа эзэмших гэрчилгээгээ баталгаажуулсан. Мөн Эрүүл мэндийн яамны тендэрээр хашаагаа тойруулан бариад амжжээ. Гэвч тус газрын хойд хэсгээс Монголын Үндэсний их сургуулийн барилгын ажилчид хүч түрэн орж ирж барилга байшингаа барьж, улмаар өнгөрөгч бямба гарагийн шөнө удаа дараа дайрч, барилгын ажил хийхийг завджээ. А. Оюунчимэг “Бид энэ дайралтыг зогсоож, Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсээс цагдаа нарыг дуудсан. Цагдаа нар байдалтай ирж танилцаад даваа гарагт Газрын албанаас хүн дуудаад энэ асуудлаа шийд гээд явсан. Гэвч Үндэсний их сургуулийнхан тухайн газарт дахиад л юм бариад эхэлсэн. Ерөөсөө төрийн цагдаагийн үг Монголын үндэсний их сургуульд хамаагүй юм байна. Манай харуулын хүмүүс та нарыг оруулахгүй гээд таслан зогсоосон ч тусыг эс олж шөнийн хоёр цагт дахиад дайрсан. Цементээ зуураад бүх юмаа бэлэн болгоод байж байгаа юм. Энэ хувийн байгууллагууд чинь газрын зөвшөөрөл авахаараа ямар ч төлөвлөлтгүйгээр хүний газар руу давж барьчихаад, улсын газраас хумслан, ойр орчмын орц, гарцыг хаагаад машины зогсоолоо шийдчихдэг” гэж учирлаж байв.
Юутай ч төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эзэмшилд 8.1 га талбай газар тамга тэмдэгтэйгээ баталгаажсан байв. Эмнэлгийн ажилтнууд “Энэ газар бол яаралтай үед онгоцоор өвчтөн тээвэрлэж ирээд буудаллахад зориулагдсан газар. Тэр газраасаа алдчихвал амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүний алтан амийг яах вэ” гэж халаглаж байв. Анх энэ газар 8.9 га байсан боловч Үндэсний их сургуулийнханд алдсаар байгаад 7,7 га болжээ. Эмч ажилчид хамгаалж, шүүхээр өчнөөн явсны хүчинд гуравдугаар сарын 18-ны өдөр 8.1 га газраа баталгаажуулж авсан нь дээрх бичиг баримтаас тодорхой харагдаж байна. Тиймээс эх, үрсийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмнэлгээ тайван орхиж, газрыг нь булаацалдахгүй байхыг мөн хүсэж байв.
Тэгвэл маргааны нөгөө тал болох Монголын үндэсний их сургуулиас тайлбар авахаар очиход “Хариуцсан хүнийг нь мэдэхгүй, тэр талаар мэдэхгүй, хүн байхгүй” гээд тодорхой хариулт авч чадсангүй. Мөн хариуцсан албан тушаалтнаас хэн нь ч эмнэлэгийн ажилчидтай уулзаж тайлбар өгч байгаагүй гэдгийг А.Оюунчимэг эмч дурдаж байсан юм. Монголын үндэсний их сургуулийн энэ маргаантай барилга нь Эх нялхасын эмнэлэгээс гадна тэр хавиар оршин суудаг хүмүүсийн бухимдал, эсэргүүцэлтэй тулгарч байв. Учир нь иргэдийн машин орох орц, гарцыг хааж барилгаа барьжээ. Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч О.Мөнгөнчимэг “Үндэсний их сургуулиа дотуур байртайгаа холбож барина гээд хамгийн том гарцыг маань хаагаад зунжингаа том нүх бариад эхэлсэн. Үүний дагуу бид холбогдох байгууллагууд болох Мэргэжлийн хяналтын алба, Хот төлөвлөлтийн газар, Хотын захирагчийн албаны газар, Баянгол дүүргийн засаг даргад өгч арга хэмжээ авахыг хүссэн. Эдгээр газраас ирээд уулзахаар Үндэсний сургуулиас ямар ч хүн гарч ирж уулздаггүй. Мэдэхгүй мэдэхгүй л гэдэг. Нэг давхар барилга барина гэж байсан бол гурван давхар болчихлоо. Ямар ч зураг, тайлбар байхгүй дур мэдээд дандаа шөнөөр барилгаа барьж тав тух алдагдуулдаг. Өвчтэй зовлонтой хүмүүс, нялх нойтон хүүхэдтэй айл олон шүү дээ” гэж байлаа.
Эргэн тойрныхоо оршин суугчдын ая тухыг алдагдуулж, орц гарцыг хааж, улсын эзэмшлийн газар руу хүч түрэн дайрч барилга байшин барьж байгаа гэх шүүмжлэлийг дагуулаад байгаа Үндэсний их сургуулийн газрын зөвшөөрөл болон барилгын зөвшөөрлийг нь холбогдох байгууллагаас очиж тодруулах болно.
Ж.ЭНХЧИМЭГ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 13 )
Манай төр ард иргэдийн ТҮЦ нураахдаа л хүчийг үзүүлэхээс биш зарим нөхдийн өмнө үнэхээр хүчин мөхөс юмаа. Энэ бол МӨНГӨ хүчтэй ТӨР хүчгүй байна л гэсэн үг л дээ
Hovdiinhon
hudlaa gegeen tsagaan surguuli ene ter neriin tsaana hujaa hulgaichil baigaa
undesnii ih surguuli mungu ugaagch hujaa hulhi surguuli
Barisan barilgiig n nuraagaad boloo shuu dee...
hogiin solongosuudtai niilsen shunaliin tulam
Yamar aimaar shunal veee. Enigma Mukhbataa
Хуучин гандангийн хүүхдийн эмнэлэг байсан газар биз дээ сургуулийг нь татан буулгаад шинээр хүүхдийнхээ эмнэлгийг барьсан ч төрд эрх нь байгаа ш дээ хэрвээ зөв төртэй бол
Автобусны буудлыг хүртэл зарлахдаа МҮИС гэж зарладаг. Түүнийг болих хэрэгтэй. гандангийн хойд буудал гэж л хэлвэл таарах ёстой юм шиг. Автобусны зогсоолыг хувийн сургуулиар нэрлээд байх нь онцгүй ш дээ. Ер нь хараад байхад Эх нялхсын газрын урд талын хэсэгт маш том том барилга барьсан. Яахаараа хувийн сургуулиуд ”үндэсний ” гэсэн тодотголтой байдаг юм бэ? сонирхолтой.
Хууль журам ес зүй эзэн байна уу хотод
emnelgvvdiin turuhiin gazar gj vldsen vv..bvgdiig tanaj hasaad hv oroh zai alga b.a.gazriin albanii avilgchid tag shdee..grni barilga hugjliin gazriin avilgchid bas demjeed shahaad bariuldag...iim bal hezee arilah veeeee.avilgachidaa..MAN.haaaannn
Hugiin huwin shunal n dendsen zawaan surguuliin ezed
эхлээд 600 ортой анхны хуухдийн эмнэлгийг аваад Енигма тув болгосноос хойш тэр хавийг эзэлж Их сургууль болгосондоо