Тэнгэр заяат монголчуудыг тэд хэрхэн дүгнэдэг вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13

Тэнгэр заяат монголчууд. Энэ үгийг уншигч та хаа нэгтээ гурваас доошгүй удаа харсан байх. Төрийн гурван өндөрлөг гэж нэрлэдэг гурван нөхрийн баярын мэндчилгээнд, эсвэл хэлсэн үгнээс нь, босоо, хэвтээгээрээ ялгарах элдэв өнгөтэй бүлгэмүүдээс, эх орон, адуу малаас өөр сэдэвгүй хойно хоцорсон хэдэн зохиолчдын номноос, тэнд үлдсэн түүхээрээ бахархан хийсэн киноны текстээс. Ерөөс хаа нэгтэйгээс сонссон нь лавтай. Энэ үг биднийг тодорхойлох гэхээсээ чимэх үг. Яг үнэндээ биднийг тодорхойлох үг чухам юу вэ гэдэг ихэд эргэлзээтэй асуудал. Магадгүй тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдгээс эргэлзээтэй байж мэднэ. Тэнгэр заяат гэхээр үл мэдэгдэх нисдэг биет, бүр эсвэл “Тесла”-гийн Илон Маскын компанийн харьяат нэгэн гэж гадныхан шууд ойлгож ч мэднэ. Ингэхэд бид ер нь хэн юм бэ? Биднийг энэ хайрцагаас гадна хэрхэн тодорхойлдог юм бэ? Хариултаа хамтдаа хайцгаая.

Яг үнэнийг хэлэхэд биднийг өнгөрсөн 70 жилийн хугацаанд дүгнэх шаардлагагүй байлаа. Учир нь зөвлөлтийн дагуул улс байсан учраас. Бид ч эндээ өөрсдийгөө их гүрний дагуул гэдгээ хүлээн зөвшөөрч байлаа.

Үзэл суртал, урлаг, соёл, өдөр тутмын мэндчилгээ, амьдралын хэвшил, хот суурин газрын байр байдал бүгд л их гүрний эд эс гэдгийг сануулна. Үндэсний сэргэн мандах үзэл 1980-аад оноос монголчуудад бий болтол бид ч яг өөрсдийгөө бүрэн утгаар нь дүгнэдэг байсан эсэх эргэлзээтэй. НҮБ-д гишүүнээр элсэх өргөдлөө гурван ч удаа өгч буцаагдан байж 1961 онд бид гишүүнээр элссэн. Чухам үүнээс хойш л социалист лагерийн зарим улс биднийг чухам хэн бэ гэдгийг дүгнэх гэж оролдох болов. Битүүхэндээ Албани, Чехословак, Югослав зэрэг улсууд Хүн гүрнээс авахуулаад, Чингис хаан хүртэл углуургаар нь судалж дүгнэлтээ гаргахаар болов. Мэдээж хэрэг бага буурай үндэстэнд хяналтаа тогтоож байгаа учраас Зөвлөлтүүд судлагдахуунаар хараад судалж байсан. Тиймээс ч монголч эрдэмтдийн хурлыг зохион байгуулж хэвшсэн байлаа. Хувьсгалаас өмнө АНУ ч Монгол Улсад төлөөлөгчөө суулгаж байсан болохоор монголч эрдэмтдийн тоо европын зарим улсыг бодвол АНУ-д их байлаа. Чухамдаа ингэж судлаад ч монголчуудыг чухам ямар үндэстэн бэ гэдгийг тодорхойлж чадаагүй юм.

Зөвлөлтийн бөөрнөөс салах өөрчлөлтийн салхи сэвэлзэж эхлэхэд, салхи хэдийнэ сэвэлзээд ардчиллын гал тулганд ноцож эхэлсний дараачаас биднийг пост коммунист улс гэж харах болсон. Магадгүй одоо ч харж байгаа. Пост коммунист улсуудад ажиглагддаг нийгмийн болон оюун санааны зарим сорилтуудыг даван туулах шатан дээрээ зогсож байна. Гаднынхан биднийг ингэж харж байхад бид аугаа их түүхтэй гэдгээрээ одоог болтол бахархан сууна. Мэдээж хэрэг хөрш улсуудаа нэгэн цагт захирч явсан улс 70 гаруй жил тэр их түүхээ хав дарсан /даруулсан/ учраас өнгөрсөн 30 жил бахархахгүй гээд яахав. Гэхдээ өнгөрсөн түүх биднийг болон ирээдүйг зураглаж чадахгүй нь тодорхой. Биднийг өнгөрсөнтэйгөө зууралдаж байхад дэлхий нийт биднийг дүгнэх гээд элдэв судалгаа явуулсаар байв. Мэдээж хэрэг донор орнуудаа танин мэдэх сонирхол байгаа авч тэдний дүгнэлтээр л гадны­хан биднийг дүгнэх учраас дүгнэлтүүдийг сайтар анзаарах нь чухал.

Дэлхийн эдийн засгийн чуулганаас улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлдог. Энэ тодорхойлолтоор бид дараах гурван гол хүчин зүйлээр дэлхий дахинаас хол хоцорсон гэдгийг харж болно. Шинжлэх ухаан, технологид бага анхаардаг, бүтээлч үйлдвэрлэлийн салбаргүй, эрүүл мэндийн тогтолцоо муу. Чухамдаа энэ гурван үзүүлэлтээр Ази тивийн хамгийн ядуу орнуудтай, Африк тивийн хөгжиж буй орнуудтай хамт нэгэн эгнээнд  жагсаж байгаа. Хэрэв та анзаарсан бол Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг донор орнуудын хандивын мөнгө чухамдаа үүн рүү чиглэгддэг. Эдийн засгийн хоёр гол чиглэлийг мөн тэд олж анзаараад тодорхойлжээ. Уншигч та таасан бол мэдээж хэрэг уул уурхай, уламжлалт мал аж ахуй. Энэ хоёр чиглэлгүйгээр Монгол Улсыг төсөөлөхөд бэрх ч шинжлэх ухаан, технологи хөгжөөгүй байгаа шалтгаанаар тэргүүлэх хоёр чиглэлээ хөгжүүлж чаддаггүй. Хандивлагч орнуудын зээл тусламж ч мөн адил ийшээ чиглэнэ. Дэлхийн эдийн засгийн чуулганы өрсөлдөх чадварын дүгнэлтэд Монгол Улсыг яг энэ үзүүлэлтээр нь буюу “Төрийн байгууллагуудын хүнд суртал, авлига, хээл хахууль, бичиг баримтын дарамт, төсвийн сахилга бат муу, төрийн бодлогын тогтвортой байдал сулаас шалтгаалж шинжлэх ухаан, технологийн салбар хөгжөөгүй” гэж дүгнэжээ. Яг энэ дүгнэлтийг Монгол Улсад өргөтгөсөн санхүү­жилтийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд дууссан Олон улсын валютын сангийн дүгнэлтэд ч бий. Олон улсын хурал, хэлэлцүүлэг дээр чяг энэ асуудлыг хөндөн ярилцдаг. Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд ч үүнтэй ижил дүгнэлттэй байдаг. Бүр үүнээс ч дор дүгнэлттэй дипломат төлөөлөгчийн газрууд бий. Нэг л жишээ хэлэхэд Туркийн Элчин сайдтай уулзахдаа зөвхөн хэдий хэмжээний санхүүжилт хэзээ хэрэг­жүүлэх вэ гэж асуудаг атлаа чухам юун дээр төвлөрөхөө ярилцдаггүй гэж учирлаж байсан удаатай.

Гаднын дүгнэлтийг харахад Сайн улс үндэстний тайлан ихэд анхаарал татна.

Сүүлийн 25 жилийн турш үндэсний брендинг, тухайн улс орны ялгаралын талаар судалгаа хийж буй Симон Анхольтын санаачилсан Сайн улс үндэстний жагсаалтад манай улс 195 улсаас 88 дугаарт жагсаж байна. Гол оноо алдсан дөрвөн салбарыг жагсаавал мөнөөх л шинжлэх ухаан, технологи, дэлхий нийтийн үйл хэрэгт оруулж буй хувь нэмэр, байгаль, экологио хамгаалах тэмцэл, эрүүл мэндийн тусламж гэх дөрвөн үзүүлэлтээр 143-113 дугаар байрт жагсаж байна. Шинжлэх ухаан, технологийн салбарт зохиогчийн эрх, Нобелийн шагнал, шинжлэх ухааны нийтлэл бичдэг гэх үзүүлэлтээр хамгийн муу оноог авсан. Мэдээж хэрэг шинжлэх ухааны салбарт зарцуулж буй төсвөөрөө бараг африк тивийн орнуудтай дүй нь. Аж үйлдвэрийн дөрөв хувьсгал руу хаалгаа тогшоод орох гэж буй энэ цаг үед энэ бол хамгийн муу үзүүлэлт. Дэлхий нийтийн үйл хэрэгт оролцож байгаа чадамжаараа мөн адил бид хамгийн муу үзүүлэлтийг үзүүлсэн. Ялангуяа цагаачлалын асуудал дээр байр сууриа илэрхийлдэггүй, хандив, тусламж өгдөггүй гэх үзүүлэлтээр муу оноо авчээ. Үнэн хэрэгтээ бүтээлч үйлдвэрлэлгүйн хар гайгаар дотоодын асуудлаа ч шийдэж чадахгүй байгаа манай улс өөр улсад туслаад сүйд болох чадамж байхгүй. Тийм ч учраас эдийн засгийн хүндрэлээс ОУВС юм уу, бонд босгох замаар гардаг. Хүрээлэн буй орчноо хамгаалах тал дээр сэргээгдэх эрчим хүч, озоныг хамгаалах, байгаль хамгаалах тунхагуудад элсэн ороогүй, үүнийг хэрэгжүүлэхэд төрийн бодлогодоо тусгаагүй гэх шалтгаанаар оноо алджээ. Эрүүл мэндийн салбар дээр эрүүл мэндийн бүтээгдэхүүний экспорт, ДЭМБ-д туслалцаа үзүүлж буй байдал, хүнсний тусламж, нэг хүнд ногдох эрүүл мэндийн тусламж зэргээрээ оноо алдсан байна.

Дээрх судалгааны үр дүнг харахад дэлхий нийт биднийг соёлжиж чадаагүй үндэстэн гэж дүгнэнэ. Ерөөс дүгнэлт хэсгийн нэг хуудас бичвэрийг харахад л бидэнд туслах юмсан гэх бодол гаднын хэн нэгэнд төрнө биз. Шинжлэх ухаан, технологидоо мөнгө зарцуулдаггүй, ядахдаа Нобелийн шагнал хүртсэн ганц ч салбар байхгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүний чадамжгүй. Дэлхий нийтэд туслах нь бүү хэл гаднын тусламж дээр тогтож амьдралаа залгуулдаг хөдөө тал дээрх хэдэн малчид гэж биднийг харж байгаа. Ядаж байхад газар доор баялаг их атлаа муу бодлогоор баялгаа тэгш хуваарилж чадаагүй гэх хар тивийн үзэн ядмаар дүгнэлтүүдтэй биднийг адилтгаж болохоор байна. Дэлхий дахин Швейцарийг санхүүгийн цэвэр орчин, сайн шоколадаар нь, Герман хүнийг цаг барьдаг гэдгээр нь, Япончуудыг ухамсартай гэдгээр нь мэддэг бол Монголчуудыг Зөвлөлтийн харьяанд байсан Чингис хааны үр удам гэдгээс өөрөөр тодорхойлж чадахгүй байна. Монгол хүн чухамдаа хэн гэдгийг нь мэдэхгүй учраас гаднын хөрөнгө оруулалт орохдоо тав, арван жилийг зарцуулаад байгаа юм. Хэрэв биднийг нэг тодорхойлолтоор, нэг харах өнцгөөр хардаг бол хөрөнгө оруулалт гэдэг арай хялбар, олон улсын тавцанд эзлэх байр суурь ч одоогийнхоос дөнгүүр байж болох байсан.

Тэдний дүгнэлтийг өөрчлөхөд туйлийн бэрх, магадгүй бидний амьдарч буй нэг үе ч хангалтгүй байж мэднэ. Учир нь бид дотооддоо хэн гэдгээ мэдэхгүй атлаа өнөө маргаашгүй хятадууд хүрч ирж сүйдлээд уусгана гэсэн айдастай бол нэгэн үе битгий хэл нэгэн зуун ч хангалтгүй байж мэдэх юм. Тиймээс хэн гэдгээ мэдрэх, мэдрүүлэхийн тухайтад суурь боловсролоос нь эхэлдэг ажээ. Хэн гэдгээ таньж мэдсэн үндэстэн хаа хүрэхээ мэддэг аж. Харин бид хэн гэдгээ, хаа хүрэхээ хэзээ гадарлах бол...?

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.252) 2020 оны 08 сарын 20

Охө хужаа гамин минь өмхий амаа таглаад шавар хэрмэндээ коронагаа амтлаад чадар.

0  |  1

иргэн(202.9.46.58) 2020 оны 08 сарын 13

ЧИНГИС ХААН ЧИНГИС ХААН ГЭЖ ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭЖ САГСУУРЧ АРХИДСААР БАЙГААД ДЭЛХИЙН ХӨГЖИЛӨӨС ХОЛОО ХОЦОРЧИХЛОО ДОО, ХӨДӨӨНИЙ СУМУУД БАРАГ ХҮНГҮЙ , БАЙГАА ХЭД НЬ БАРАГ ХҮЙ НЭГДЛИЙН ҮЕРЭЭ АМЬДАРЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ

1  |  0
охө(66.181.161.118) 2020 оны 08 сарын 13

БИД ТЭНГЭР ЗАЯТ БИШ ЭЭ ”.ТЭНГЭРИЙН ХҮҮ ШАНЬУЙ” ГЭЖ БАЙХААС НИЙТЭЭРЭЭ ТЭНГЭРТЭЙ ХОЛБОГДСОН ТИЙМ ИШЛЭЛ ТҮҮХИЙН ХААНААС ОЛЖ ҮЗЭХГҮЙ . ХАРИН УМАРДЫН ЗЭРЛЭГҮҮД ,БҮДҮҮЛЭГҮҮД ,ӨМХИЙ МОРЬТОНГУУД МЭТ ЗӨНДӨӨ Л БАЙДАГ. УГААСАА МОНГОЛЧУУД ТИЙМ ТОМ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ОВОГ АЙМАГАА Л ИЛҮҮД АВЧ ҮЗДЭГ БАЙСАН. БИД 90-Д ОНООС Л ” МОНГОЛЧУУД ” ГЭЖ ТОМ ЗУРАГААР ЯРЬДАГААС БОЛСОНООС БИШ УРЬД ЦАГТ ТИЙМ ӨРГӨН ОЙЛГОЛТ БАРАГ БАЙДАГГҮЙ БАЙСАН ЮМ ШИГ БАЙСАН Ч ТҮҮНИЙГ АРД ОЛОН НЬ НЭГ ИХ ЧУХАЛД АВЧ ҮЗДЭГГҮЙ ХЭДЭН МАЛ АА АДГУУЛААД НОЁДЫН АРАА ШҮДЭНД ӨРТЧИХЛГҮЙ Л ЯВАХ НЬ ГОЛ

0  |  0

Top