ТИКА Монгол Улсад он гарснаас хойш 40 төсөл хэрэгжүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18


Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг буюу ТИКА Монгол Улсад сүүлийн зургаан сарын хугацаанд 40 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн тухай мэдээллээ.

Дээрх 40 төсөл хөтөлбөрийг задалж үзвэл боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөр эзэлж байна.

Тухайлбал Увс аймгийн Хотон, Тариалан суманд өвлийн хүлэмж барьсан бол Увс аймгийн Тариалан суманд хөдөө аж ахуйн сургалт зохион байгуулжээ. Хэнтий аймагт 250 тонн хүнсний ногооны агуулах барьж ашиглалтад оруулжээ.

Төв аймгийн Борнуур, Алтанбулаг сумдад 10 га тариалангийн талбайд усалгааны системээр тоноглосон байна. Говьйн аймгуудад ус цэвэршүүлэх төхөөрөмжөө тоноглох зэрэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top