Ялтнуудад мэргэжлийн боловсрол олгоход Туркууд тусалжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 02

Туркийн хамтын ажиллагааны байгууллага Улаанбаатар хотын хорих ангид ял эдэлж буй хоригдлуудад мэргэжлийн ур чадвар олгох сургалт зохион байгуулжээ. Төмрийн дархан, мужаан, гагнуурын 45 хоногийн эрчимжүүлсэн сургалтад сонгогдсон 50 хоригдол хамрагдаж мэргэжлийн сертификат олгосон байна. Туркийн хамтын ажиллагааны байгууллага 2016 оноос эхлэн энэ төрлийн сургалт зохион байгуулж ирсэн юм.

Өнгөрсөн хугацаанд сургалтад хамрагдсан хоригдлуудын 60-70 хувь нь суллагдмагцаа ажлын байраар хангагдсан гэсэн судалгааны дүн гарчээ. Туркийн хамтын ажиллагааны байгууллага 1992 оноос эхлэн нийгмийн болон соёлын туслалцааг Монголд үзүүлж ирсэн гэж Анадолу агентлаг мэдээлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top