ХӨВСГӨЛ: Монгол цаатнуудад Турк улс туслалцаа үзүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

Монгол орны хамгийн хойд хэсэгт аж төрдөг цаатан ардын соёл, ахуй, зан заншлыг хамгаалах зорилгоор 10 тонн хүнс, тэжээлийг Туркийн хамтын ажиллагааны байгууллага үзүүлжээ. Хөвсгөл аймгийн Цагаан-Нуур суманд орших цаатнууд нь Туркийн Духа гаралтай бөгөөд одоогийн байдлаар 800 хүрэхтэй үгүйтэй Духа цаатнууд аж төрдөг гэсэн судалгаа бий. Түүнчлэн Цагаан-Нуур суманд цаатнуудыг Ерөнхий боловсролын сургуульд хамруулах зорилгоор Цагаан-Нуур сумын бага сургуулийг өргөтгөхөд техниикийн туслалцаа үзүүлсэн байна.

Цаатнуудын соёл, зан заншлыг жуулчдад сурталчлах, олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор өнгөрсөн оны наймдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Цагаан-Нуур суманд цаатны фестиваль зохион байгуулсан билээ. Туркийн хамтын ажиллагааны байгууллага 2000 оноос эхлэн цаатан ард тэр дундаа Духа Турк гаралтай духа соёлыг тээж яваа цаатнуудыг хамгаалахад онцгойлон анхаарч ирсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цахар(103.99.103.99) 2019 оны 03 сарын 13

Манай цаатангууд Тува нартай нэг гаралтай хүмүүс. Турктэй падлий ч байхгүй. Турк бол Византийн үлдэгдэл, Ромын соёлтой хүмүүс.

0  |  0
М(107.77.106.110) 2019 оны 03 сарын 01

Одоо цаатнууд нь турк болсон уу

0  |  0
зочин(202.179.26.96) 2019 оны 02 сарын 28

алдарт гомо мөнхөө ахийн бие нь гайгүй байгаа хавар болж банйа шдэ улирлын юм эхлэдэг цаг

0  |  0
Top