Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2020.08.18/ мэдээлэл хийсэн. Мэдээллийнхээ төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
-Олон нийт Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг эсэргүүцэж, шүүмжлэлтэй хандаж байна. Энэ асуудал дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар хүртэл мэдээлэл хийж, Ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үүнд та тайлбар өгнө үү?
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил сүүлийн 20-иод жил яригдаж, хөндөгдсөн. Өнгөрсөн жил парламент нэлээн урт хугацаанд олон нийтийн хэлэлцүүлэг дунд баталсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад үндэсний зөвшилцөл явагдсан. УИХ-д суудалтай, суудалгүй нам болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар гээд бүх талыг оролцуулсан. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд Ерөнхийлөгчийн талаас зөвшилцөх Ажлын хэсэгт орж ирж, тэр яриад байгаа 6.2 дахь заалтыг оруулж ирсэн. Үүнийг УИХ баталсан. Тухайн үед ямар агуулгаар хэлэлцэж, баталсан талаар хүмүүс огт дуугархгүй байгаа юм. Тухайлбал, энэ яамны ширээ, барилга нь төрийн өөрийнх нь өмч юм. Баялаг зүйл бол төрийн нийтийн болон ард түмний өмч гэдэг агуулгаар оруулж ирсэн. Энэ агуулгаар лицензийг нэг агентлаг олгодог хэлбэрийг болиулж байгаа юм. Тэр лицензийг УИХ болон Засгийн газрын түвшинд олгодог л болж байгаа юм. Товч агуулга нь ердөө л энэ. Одоо Үндсэн хуулийг дагаж гарах хуулиуд орж ирнэ. Үүнээс өөр зүйл хэлж чадахгүй.
-Өдрийн зээлийг хязгаарлана гэлээ. Үнэхээр тийм шаардлага үүссэн үү. Ямар үндэслэлээр өдрийн зээлийг хязгаарлах гэж байгаа юм бэ?
-Дэлхий нийтээрээ санхүүгийн үйл ажиллагаа явуулж байгаа бүх газар бүртгэлтэй байдаг юм билээ. Бид дэлхий нийтийн жишгээс дандаа эсрэг юм ярьдаг. Ийм агуулгаар амьдрах боломжгүй. Тэнд мөнгө угаасан үгүйг та, бид хоёр нотолж чадахгүй. Нотолж чадахгүй учраас бүртгэлжүүлэх л ёстой. Өдрийн зээл бол иргэдийг маш их дарамтад оруулдаг. Эргээд эд хөрөнгөгүй болгодог тал руу л явж байгаа юм. Ломбардыг нэг мөр хаах тухай яриагүй, зөвхөн бүртгэлтэй болгох асуудлыг л ярьж байна.
-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хаагдсан авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээж шалгахаар болсон. Энэ ажил ямар шатандаа яваа юм бэ?
-Холбогдох байгууллага руу нь бичиг явуулсан. Хэд, хэдэн хэргийг сэргээсэн гэж тайлбарлаж байна. АТГ, УЕПГ, ТЕГ зэрэг байгууллага хэргүүдээ нэгтгэх байх. Би яг энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэц дээр очсон. Удахгүй хурал нь зарлагдана. Яг энэ үед тоо баримт нь тодорхой болох байх гэж бодож байна.
-Шүүхээс ял авсан хэд, хэдэн хүн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа цагдан хоригдсон. Энэ нь хэд, хэдэн хуулийг зөрчсөн гэж ярьдаг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Би өмнө нь байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг нэр дэвшин өрсөлдөж байхад нь цагдан хорьсон нь Монгол Улсын хоёр ч хуулийг ноцтой зөрчсөн. Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчлөө гэдгийг хэлсэн. Би тэр хүний гэм буруугийн асуудлыг огт яриагүй шүү. Үүнийг нь шүүх шийднэ. Нэгдүгээрт, тэр хүний гишүүний бүрэн эрх нь дараагийн хүн тангарагаа өргөтөл хадгалагдаж байсан. Энэ тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ авахаар бол УИХ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн байх шаардлагатай. Хоёрдугаарт, тэр хүний нэр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэгдсэнээр хаалт үүсэж байгаа юм. Үүнийг давхар зөрчсөн. Тэр шийдвэрийг гаргасан шүүгч тайлбараа өгөх ёстой. УИХ-ын гишүүний дархлаа бол төрийн дархлаа шүү гэдгийг гишүүд ярьж байгаа гэдгийг хэлье.
Сэтгэгдэл ( 8 )
зөвхөн зээл өгсөн субъектийг элдвээр харлуулж зээл авсан субъект нь хохирогч болоод байгаа мэтээр нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөх хандлага давамгайлах босон нь тийм ч сайн зүйл биш дэ. Зээл хэзээ ч зээлдүүлэгчийн САНААЧЛАГААР олгогддоггүй юм .зээл хэрэггүй хүү нь өндөр байгаа бол авахаа л больчих л до.ингээд л зохицуулагдахина шүү дэ. Ер нь үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд иргэний хууль Өмчийн хуулиар зохицуулагдсан субёкт хоорондын харилцаанд төр заавал оролцож зохицуулах гэж оролдох шаарлагагүй . Өөр хийх ажил зөндөө л байна шүү дэ
Буруу ойлголттой юм байна. Тэр яриад байгаа бүрэн эрх бол УИХ ын өөрийнх нь бүрэн эрх юм. Түүнээс биш гишүүд буюу хувь хүний бүрэн эрх огт биш. Бүрэн эрхтэй гэмт хэрэгтэн гэж байж болох уу?
Төрийн нийтийн болон бүх ард түмний гэж орж ирсэн гэхээр чинь бүх ард түмний гэдгийг хасаад УИХ баталсан гэсэн үг үү? Мөн ”болон” гэдэг үг хэрэглэсэн нь үнэн бол, төрийн нийтийн , ард түмний гэдэг хоёр өөр өөр утгатай болчихоод байх юм. Дээд шүүхийн тайлбар гарцаагүй шаардлагатай юм байна гэж ойлгогдож байна
Шинээр барилга орон сууц барих нэрээр улс төрчид мөнгөө угаадаг болсон.\nТэрийг яах гэж байнаа Нямбаатараа
Хэн санал оруулж ирэх нь чухал биш, УИХ баталсан нь асуудал бус уу?
Газар түүний хэвлийд болон газар дээр байгаа баялаг нь хэн нэгний өмч болоогүй байгалаас заяасан л баялаг шүү дээ. Тэрбаялагийг ашиглах нөхцөлд л өмчийн харилцаа үүсэх учиртай баймаар. Манай улс тэрхүү баялагаа хэрхэн яаж хамгаалах, хэнд хэрхэн өмчлүүлэх, эмэзшүүлэх, ашиглуулах зэрэг асуудлыг л хуулиар тогтоох учиртай.
СХД-н иргэдийн хурлын дарга байхдаа өөрийн туслах Сэргэлэн гэдэг залуугийн нэр дээр Bee properties гэдэг компани байгуулаад дүүргийн хамаг өнгөтэй өөдтэй газрыг зарж идсэн нөхөр. Тийм байж бас хуцнаа чи\n
Aidguigee avdartaa hiisen amtan ingej l helenldee ..ter ued n boliulahgui yasan yum bol