Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зээлийн хүүг бууруулах хөтөлбөр бэлэн болж буй талаар мэдэгдлээ. Тэрбээр “Зээлийн хүү бууруулах хөтөлбөр бараг бэлэн болчихлоо. Өчигдөр Улсын Их Хурлын гишүүд, Монголбанк, бусад холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг маань УИХ-ын даргад танилцуулж зарчмын шийдэлд хүрлээ. Удахгүй хэлэлцэгдэх байх” хэмээн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.
Тэгвэл эдийн засагч Ө.Ганзориг Төв банкны удирдлагад хандан “Тэтгэвэрийн реформ орхигдсон, санхүүгийн захын хөгжил тусгагдаагүй харагдана лээ дээ. Хөрөнгийн захаа хөгжүүлэхгүйгээр зээлийн хүү бууруулна гэж байхгүй л дээ. Уг нь манай өргөн барьсан Зээлийн хүү бууруулах стратегиас нэлээд санаа авснаа энэ хэсгийг орхисон байна лээ шүү” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Тодотгоход, иргэн нь ч төр нь ч арвин их өр зээлтэй Монгол Улсад зээлийн өндөр хүү бол халуун сэдэв. Саяны сонгуульд өрсөлдсөн бүх л нам эвслүүд зээлийн хүүг нэг оронтой тоонд хүргэнэ гэж Мөрийн хөтөлбөртөө тусгасан нь Монгол дахь топ сэдвүүдийн нэг гэдгийг харуулж буй юм.
Засгийн эрхийг хэрэгжүүлэх мэдлийг гартаа авсан Монгол Ардын Нам Мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан “Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно” гэсэн улс төрийн амлалт өгсөн. Чухам харин эдийн засгийн хэрэгжилт болгон хөрсөн дээр буулгахын тулд захиргаадах биш суурь асуудлуудаа засаж залруулах, арга хэмжээ авах байдлаар шийдвэрлэх ёстой.
Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад инфляцын түвшин бага байгаа ч суурь шалтгаан нь коронавируснээс хамаарсан, хүнснээс бусад бараа, үйлчилгээний эрэлт буурсан шинэ нөхцөл байдал үүсээд байгаа. Түүнчлэн цар тахлаас хамааран зээлийн эргэн төлөлтөд нь хүндрэл үүссэн зээлдэгчид зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулж байгааг санах хэрэгтэй. Нөгөө талд эх үүсвэр татсан банкуудын асуудлыг бас харах ёстой болж буй юм.
Банкны зээлийн хүүнд эдийн засаг, бизнесийн орчин, инфляц, валютын ханш, төсвийн алдагдал, төлбөрийн балансын алдагдал, УИХ, Засгийн газраас бизнесийн салбарт хөндлөнгөөс зохисгүйгээр оролцож байгаа байдал, банкны салбарын үр ашиггүй ажиллаж байгаа байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Зээлийн хүүний 62 хувийг эх үүсвэрийн зардал эзэлж буй бол үйл ажиллагааны зардал 15 хувь, ашиг 12 хувь, эрсдэлийн зардал 11 хувийг тус тус бүрдүүлж байна гэж Монголын банкны холбооноос мэдэгдэж байна. Арван хүн тутмын нэг нь зээлээ төлдөггүй, ядуурлын түвшин 30 хувиас хөдөлдөггүй, төсөв нь байнга алдагдалтай, зээлжих зэрэглэл нь B-ээс хэтэрдэггүй, гадаад зах зээлээс хүчтэй хамаардаг улсад зээлийн хүү бага байх боломжтой юу гэдэг асуултыг банкны салбарынхан эргээд эрх баригчдаас асууж байгаа юм. Түүнчлэн зээлийн хүүг хамтын хүчээр бууруулах гаргалгааг Монголын банкны холбооноос танилцуулсныг эргэн сануулъя.
ТӨВ БАНК- Макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцыг нам дор тогтвортой түвшинд байлгах, мөнгөний зөв бодлого хэрэгжүүлэх. Улмаар хадгаламжийн хүүний зардлыг бууруулах
САНГИЙН ЯАМ- Мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх, макро эдийн засгийн суурь орчинг сайжруулснаар хадгаламжийн хүүний зардлыг бууруулахад нөлөөлнө
БАНК- Банкны засаглалыг сайжруулах, банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах, банкны систем нэгдсэн АТМ, ПОС машин ашиглах
УИХ- Хууль дүрэм шинэчлэх, шүүхийн шийдвэр гаргах процессыг тодорхой болгосноор эрсдэлийн зардал буурах боломжийг бүрдүүлнэ.
Тэгэхээр дээрх гаргалгааг харахад зээлийн хүүг хариуцагч нь төр, хувийн хэвшил аль аль нь бөгөөд .хамтдаа алхам хийж байж хүү буурах нь ойлгогдож буй юм.
Сэтгэгдэл ( 8 )
Амартүвшингийн яриад байгаа зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох асуудал өмнө сонсогддож байгаагүй зүййл байх юм Өдрийн зээлийг хориглоод ломбардад дээд хязгаар тогтоочихвшл ч болоод явчих байх шүү
Банкируудынхаа үгийг сонсох л хэрэгтэй. Ерөөсөө Санхүүгийн зах зээл 3 тулгуур дээр тогтдог.\n- Банк\n- Хөрөнгийн зах зээл\n- Даатгал \nЭнэ гурав мөнгөний эргэлтийн 3 үндсэн суваг. Дангаараа банк хүү нтр буулгана гэж бол байхгүй. Нөгөө 2 Монголд хөгжиж өгөхгүй хэлбэр төдий байгаад байна. Ганзориг үүнийг л хэлээд байна.
Хөрөнгийн зах гэж монголчууд бараг мэдэхгүй тэгээд ч одоо чухамдаа луйварчид хөрөнгийн зах зээлд хөрөнгөө оруулаадп эргүүлэн авна гэх баталгаа байхгүй
Mungu ugaagch hujaa
Uhsen lalarin hurungiin zah mah tuv bank zank makro ediin zasag masag zugeer zailaa hulgaichaa
Bitgii shaa,harvadin 1 hachin mahchin shuvuuni ulger yaridagaa bolih heregtei
зээлийн хүү бууруулах бүрэн боломжтой. Харин хадгаламжийн хүү ханш хоёроо эхлээд цэгцлэх хэрэгтэй. зээлийн хүү бууруулахгүй бол гадны банк оруул. Нөгөө талаар энэ Ганзориг гэдэг хүн чинь 2012-2016 онд МБ зөвлөх байл уу юу билээ. ямарч байсан мөнгө хэвлэхээс өөр зүйл мэддэггүй хүн дээ. Тэр үед тун тэнэг философои явагдсан даа.
mongo huulelt ashigtai baihad horongiin zah sonirhoh luivarchid bainuu ulsaaraa orond orood suirch baina malaa