БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэж буй энэ үед болж буй эмнэлгийн ажилтнуудын ажил хаялтын хариуд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна гэж мэдэгджээ. “Эмч нар цар тахлын үед ажил хийхээс татгалзах нь тулаанаас цэрэг зугтахтай агаар нэг” гэж тэрбээр онцлоод эмч нар түргэн хугацаанд ажилдаа эргэн орно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Өнгөрсөн лхагва гарагт тус улсын Засгийн газар эмнэлгийн ажилтнуудад үүрэгт ажилдаа эргэн орохыг үүрэгжүүлсэн тогтоол гаргасан юм. БНСУ-ын Засгийн газар Солонгосын эмч нарын холбоотой цар тахал намжсаны дараа маргаантай асуудлыг хэлэлцэх тохиролцоонд хүрсэн ч Солонгосын дадлагажигч эмч нарын холбооны зүгээс ажил хаялтаа үргэлжлүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан ажилдаа эргэн орон байр сууриа өөрчилсөн юм. Эмч нар ажил хаялт зарласны улмаас мэс заслын тоо эрс буурч, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан нэг тохиолдол хүртэл гарчээ. Өмнөд Солонгосын эмч нар Засгийн газраас санал болгосон эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг эсэргүүцэж байна. Тухайлбал, тус улсын Засгийн газар анагаах ухааны сургуульд элсүүлэх оюутны тоо нэмэгдүүлэх санал гаргасныг эмч нар өрсөлдөөн нэмэгдэж, орлого нь буурна гэж эмээж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Дайны талбараас зугтаасан үйлдлээр хатуу шийтгэж яллах юм байна шүү эмч нараа анхааруулчихъяа
Манайд цалин нэм байр өг гээд жагсаад унавал төр яах бол доо.