Монгол Улсын санхүүгийн эрсдэл 2017-2019 оныхоос НЭМЭГДЖЭЭ

2020 оны 09 сарын 01

 

Монгол Улсын санхүүгийн эрсдэлийн зураглалыг “Санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-д дараах байдлаар тодорхойлжээ. Эрсдэлийг тооцохдоо тавдугаар сарын байдлаарх үзүүлэлтүүдэд тулгуурласан байна.  Санхүүгийн эрсдэлийн зураглалаас үзэхэд нийт санхүүгийн системийн эмзэг байдал 2017-2019 онуудтай харьцуулахад нэмэгдсэн дүр зурагтай байгааг тодотгожээ.

 

 

  • Дотоодын нийт бүтээгдэхүүний  өсөлт түүхэн доод утгадаа хүрсэн нь “Макро эдийн засгийн эмзэг байдал”-ын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Үүнээс гадна төсвийн алдагдлын хэмжээ тус бүлгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх нөлөөтэй байна.

 

  • Ковид-19 цар тахлаас шалтгаалан БНХАУ-ын эдийн засагт үүсч буй хүндрэл болон экспортын агшилт, түүхий эдийн үнийн бууралт нь гадаад секторын эмзэг байдлын томоохон хэсгийг бүрдүүлжээ. 

 

  • Мөнгөний нийлүүлэлт болон зээлийн өсөлт буурч байгаа нь “Мөнгөний үзүүлэлтүүд”-ийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлжээ.

 

  • “Банкны салбарын хөрвөх чадварын үзүүлэлтүүд” тогтвортой байна. Гэсэн хэдий ч банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа буурч байгаа нь тус бүлгийн эмзэг байдлыг нэмэгдүүлжээ.

 

  • Банкны секторын зээлийн чанар муудаж, ашигт ажиллагаа буурч байгаа нь тус салбарын эмзэг байдлын шалтгаан болж байна.

 

  • "Хөрөнгийн зах зээл” бүлэг тогтвортой байгаа хэдий ч Топ 20 индексийн утга буурч байгаа нь тус бүлгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх нөлөөтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top