Эдийн засагч Н.Энхбаярын өгч буй  ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ

2020 оны 09 сарын 02

Эдийн засгийн асуудал иргэн бүрийн амьдралд өдөр тутам хамаатай.  Хэдий тийм ч эдийн засгийн оновчтой, зөв бодлого, үр дүн дагуулах шийдвэрүүдийн талаар хэн дуртай нь ярих боломжгүй байдаг. Энэ нь эдийн засгийн мэдлэг, мэдээлэлгүйтэй холбоотой.

Ер нь бол макро эдийн засаг, бодлогын асуудлаар ярьж буй эдийн засагч гэх тодотголтой хүмүүсийн өгч буй мэдээллийг ч “шигшиж” сонсох, хүлээж авах хэрэгтэй байдаг.

Харин манай улсын тухайд эдийн засгийн асуудлаар хамгийн их мэдэмхийрч ярьдаг хүмүүс нь улстөрчид байдаг болохоор эдийн засагчдын байр суурийг эрэмбэлэх манатай байх нь бий.

Тэгвэл  эдийн засагч Н.Энхбаяр иргэдийн эдийн засгийн мэдлэгт нэмэр болох үүднээс макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн хамаарлыг энгийн жишээгээр тайлбарласныг хүргэж байна.

                                                                       


Тэрбээр “Улс орны макро-эдийн засаг, хөгжлийн бодлого, төсөв, мөнгөний бодлогын талаар эдийн засгийн бус мэргэжлийн хүмүүс, жирийн иргэд тэр бүр нарийн ойлголт авах боломжгүй, нарийн мэргэжил, ур чадвар эзэмшиж байж олгох боломжтой байдаг.

Манай улсын макро эдийн засгийн бодлого, түүний хэрэгжилт ямар байх нь нийт бизнес эрхлэгчид, улмаар иргэдийн аж амьдралтай холбоотой байдаг тул жирийн иргэд ч гэсэн бага боловч зөв ойлголт, төсөөлөлтэй байх шаардлагатай.

 

Иймд макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн харилцан хамаарлыг энгийн нэг хялбар жишээгээр тайлбарлавал

 

Зураг 1. Аливаа эрсдэл, хүндрэлд ороогүй хөгжлийн зөв бодлогоор хөгжиж байгаа улс орныг зүйрлэвэл зураг 1-т үзүүлсэнчлэн эрүүл алимтай адил байна.

 

Зураг 2. Гадаад дотоод хүчин зүйл, дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн таагүй нөхцөл байдлын улмаас зарим нэг макро эдийн засгийн үзүүлэлт нь тааруу болж байгаа, зээлжих зэрэглэл нь тааруу болж байгаа улс орныг Зураг 2-т үзүүлсэн байдлаар зүйрлэж болно.

 

Зураг 3. Макро эдийн засгийн нэг онцлог бол нэг үзүүлэлт тааруу болоход улмаар бусад үзүүлэлтүүд аажмаар тааруу болох, муудах байдалд хүргэдэг. Жишээлбэл гадаад өр нэмэгдэх, төсвийн алдагдал нэмэгдэх, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэх нь аажмаар бусад үзүүлэлтүүдэд таагүй нөлөө үзүүлдэг. Үүнийг Зураг 3-т үзүүлсэн муудсан алимнуудтай зүйрлэж болно.

Өөрөөр хэлбэл макро түвшний нэг үзүүлэлт дангаараа муудаад зогсох тохиолдол цөөн, макро түвшний бүхий л бодлогыг харилцан уялдаатай, зөв төлөвлөж хэрэгжүүлэхгүй бол эдийн засгийн нэг үзүүлэлт цаг хугацаа өнгөрөх явцад бусад үзүүлэлтийг муутгахад хүргэдэг. Үүнийг улс орны зээлжих зэрэглэлийн өсөлт, бууралт тодорхой харуулдаг” гэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top