Нэгдсэн сурах бичиг ба ХНК болон Хятадын Засгийн газрын шийдвэр

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 03

(Орчуулга)

Нэгдсэн сурах бичиг хэрэглэх нь ХНК болон Хятадын Засгийн газрын чухал шийдвэр

Боловсролын асуудал бол улс орны бөгөөд намын хамгийн чухал асуудал хэмээн Ши Жиньпин дарга онцлон тэмдэглэсэн. Боловсрол олгох сурах бичиг гаргах нь төрийн эрх мэдэлд хамаардаг. ХКН-ын Төв хороо, Хятадын Төрийн зөвлөл нь сурах бичгийн ажилд өндөр ач холбогдол өгч сурах бичиг гаргах ажлыг улс орны үндсэн, стратегийн бүтээн байгуулалт гэж үзэн анхаардаг. Тиймээс 2017 оны 7-р сард Үндсэний сурах бичгийн комиссыг байгуулан их дээд, дунд, болон бага сургуулийн сурах бичиг гаргах менежементийг илүү сайжруулан, төр засгаас стратеги, төлөвлөгөө, нэгдсэн удирдамжийг бэхжүүлсэн. Улмаар ХКН-ын Төв хорооны шийдвэрийн дагуу Үндсэний сурах бичгийн комиссоос бага, дунд сургуулийн Хэл бичиг, Улс төр (ёс зүй ба хуулийн засаглал), Түүх гэсэн 3 нэгдсэн сурах бичгийг улсын хэмжээнд гаргасан. 2017 оны 9-р сараас улсын хэмжээнд бүх бага, дунд сургууль энэхүү сурах бичгийг нэгдсэн журмаар хэрэглэхээр болсон ба ӨМӨЗО–д хятад хэлээр сургалт явуулдаг бага, дунд сургуулиуд мөн нэгэн зэрэг хэрэглэхээр болсон.      

Нэгдсэн сурах бичиг бол улсын хэмжээний, өндөр чанартай, албан ёсны сурах бичиг. Үндсэтний цөөнхийн хэлээр сургалт явуулдаг Шинжаанд 2017 оноос эхлэн суурь боловсрол олгох үе шатанд дээрх 3 нэгдсэн сурах бичгийг хэрэглэх болсон бөгөөд Төвөд 2018 оноос эхлэн дээрх 3 нэгдсэн сурах бичгийг суурь боловсрол олгох сургалтанд улсын нийтээр хэрэглэдэг хэлээр зааж эхэлсэн.

ӨМӨЗО, Ганьсу, Жилинь, Ляонин, Чинхай, Сычцань зэрэг 6 муж, бүс нутгийн үндэстний цөөнхийн хэлээр сургалт явуулдаг сургуулиудын хувьд энэ оны намраас эхлэн дээрх 3 нэгдсэн сурах бичгийг сургалтад хэрэглэхээр болсон. ӨМӨЗО нь Үндсний сурах бичгийн комиссын үйл ажиллагааны журмын дагуу, үндэстний цөөнхөд шударга, чанартай боловсрол олгох үйл хэрэгт өндөр хариуцлагатай хандаж, улсын нийтээр хэрэглэдэг хэл, бичгийн боловсролын түвшин болон үндэстний цөөнхийн хэлээр боловсрол олгодог сургуулиудын бодит нөхцөл байдлыг бодолцож үзсэний үндсэн дээр тус бүс нутагт “Хэл бичиг”, “Улс төр”, “Түүх” гэсэн 3 нэгдсэн сурах бичгийг хэрэглэх журмыг 3 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх, холбогдох ажлыг тогтвортойгоор ахиулах санал гаргасаныг Боловсролын яамнаас зөвшөөрсөн байна. Ингэснээр анхан болон дунд сургуулийн 1-р ангийн сурагчид энэ оны намраас эхлээд “Хэл бичиг” нэгдсэн сурах бичгийг, 2021 оноос “Ёс зүй ба хуулийн засаглал” (Улс төр) нэгдсэн сурах бичгийг, 2022 оноос дунд сургуулийн 1-р ангийн сурагчид “Түүх” нэгдсэн сурах бичгийг тус тус хэрэглэж эхлэх бөгөөд улсын нийтээр хэрэглэдэг хэлээр заах болов. Энэхүү шийдвэр ӨЗО-ны үйл ажиллагааг бүрэн бодолцож үзсэн төдийгүй нам, төр тус бүс нутагт анхаарал хандуулдаг болохыг бүрэн илтгэж байна. Ийнхүү ӨЗО-ны Засаг захиргаанаас Боловсролын танхимыг “Бүс нутагт үндэстний цөөнхийн хэл дээр боловсрол олгох сургуулийн анхан, дундын 1-р ангийн сурагчид улсын нэгдсэн〈Хэл бичиг〉сурах бичиг хэрэглэх журмыг хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан гаргахыг зөвшөөрсөн. Энэхүү ажил бол улсын хэмжээний болон ӨЗО-ны боловсролын ажилд гаргасан чухал шийдэл юм.               

Сурах бичиг нь намын болон улсын хүсэл зоригийг илэрхийлж, ард түмэнд тулгамдаж буй асуудлыг тусган, Хятад улсын шилдэг соёл, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшилтэт ололт, амжилтыг өвлүүлэн, ямар хүнийг төлөвшүүлэх, хэрхэн төлөвшүүлэх, юуны төлөө хүнийг төлөвшүүлэх гэсэн үндсэн асуултуудыг шийдвэрлэх чухал тээвэрлэгч болдог бөгөөд намын боловсролын чиглэлийн хэрэгжилт хийгээд боловсролын зорилгын биелэлтэй шууд холбогдож байгаа юм. Үндэстний хэлээр хичээл заадаг бага, дунд сургуулиуд нэгдсэн《Хэл бичиг》сурах бичгийг ашиглах нь үндэстний нутаг дэвгэрт улсын нийтээр хэрэглэдэг хэл, бичгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн Намын Төв хорооны чухал шийдвэр, улсын сурах бичиг ашиглалтын удирдлагын томоохон өөрчлөлт, үндэстний сургуулиудын улсын нийтээр хэрэглэдэг хэл, бичгийн хэрэглээний түвшинг тасралтгүй сайжруулах, үндэстний боловсролын чанартай хөгжлийн тогтолцоог сайжруулах, үндэстний нутаг дэвсгэрийн хүн ам хийгээд сурагчдын бодит шаардлага юм. Улсын нийтээр хэрэглэдэг хэл, бичгийн боловсрол, сурах бичгийг сайжруулснаар үндэстний нутаг дэвсгэрийн янз бүрийн үндэстнүүдэд илүү эрх тэгш, илүү чанартай боловсролыг олгох давуу талтай бөгөөд стратегийн чухал ач холбогдол, гүн гүнзгий түүхэн ач холбогдолтой юм.  

Одоо хэрэгжиж буй хос хэлний сургалтын тогтолцоо өөрчлөгдсөн үү?

2020 оны хичээлийн жилийн намрын улирлаас эхлэн үндэстний хэлээр хичээл заадаг бүх сургуулийн бага сургуулийн нэгдүгээр анги болон анхан дунд сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн улсын нэгдсэн 《хэл бичиг》сурах бичгийг ашиглан, улсын нийтээр хэрэглэдэг хэл, бичгээр хичээл заана. Өмнөх жилүүдтэй харьцуулбал, бага сургуулийн хоёрдугаар ангиас орж эхэлдэг байсан 《Хятад хэл》 хичээлийг бага сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн улсын нэгдсэн《хэл бичиг》хичээл болгон орж, анхан дунд сургуулийн нэгдүгээр ангид үздэг《Хятад хэл》хичээлийг улсын нэгдсэн 《хэл бичиг》хичээл болгон өөрчилж байна. Бусад хичээл болон бусад ангиудын хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт ороогүй, сурах бичиг өөрчлөгдөөгүй, хичээл заах хэл, бичиг өөрчлөгдөөгүй, монгол хэл бичиг, солонгос хэл бичгийн хичээлийн цаг өөрчлөгдөөгүй. Гурван хичээлийн сурах бичгийг цогцоор нь танилцуулснаас хойш үндэстний хэлээр хичээл заадаг бага, дунд сургууль болон бусад хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт орохгүй, сурах бичиг өөрчлөгдөхгүй, хичээл заах хэл, бичиг өөрчлөгдөхгүй, монгол хэл, солонгос хэлний хичээлийн цаг мөн өөрчлөгдөхгүй. Иймээс, одоо ашиглаж буй хос хэлний сургалтын тогтолцоо огт өөрчлөгдөөгүй.

Сурагчид нэгдсэн (Хэл бичиг) сурах бичгийг ашиглах нь ямар давуу талтай вэ?

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, хэл бол хүн хоорондын ойлголцлын чухал хэсэг юм. Хэл нэвтрэлцэхгүй бол харилцахад хэцүү, харилцахгүй бол ойлголцолд хүрэх хэцүү, энэгшлийг бий болгоход хэцүү хэмээн онцолж байсан. Үндэстний цөөнхийн сурагчид улсын нийтээр хэрэглэдэг хэлийг сурснаар ажил хөдөлмөр эрхлэх, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн соёлын мэдлэгийг авах, нийгэмд хөл тавихад нь тустай. Улсын нэгдсэн 《хэл бичиг》сурах бичиг нь хэл бичгийн хичээлийн өөрчлөлтийн маш сайн үр дүнг нэгтгэн шингээж, хичээлийн хөтөлбөрийн өөрчлөлтийн дэвшилтэт үзэл хийгээд амжилттай туршлагыг хуримтлуулж, сурагчдын санаачилгатай байдал болон практик чадварыг төлөвшүүлэхэд анхаарч, санаачилгатай, хамтаар ажилласан, судалгаанд тулгуурласан сурах арга барилыг санаачилан, хэл, бичгийн хэрэглээг бэхжүүлж, хэл бичиг, амьдралын холбоог бэхжүүлж, сурагчийн хэл бичгийн чадварыг бүх талаар дээшлүүлэхэд анхаарсан. Улсын нэгдсэн сурах бичгийг ашиглах нь үндэстний хэлээр хичээл үздэг сурагчид бусад үндэстний сурагчидтай харилцах, ойлголцоход тустай бөгөөд цаашдын хувь хүний хөгжил болон дэвшин суралцах, ажил хөдөлмөр эрхлэхэд нь илүү олон боломжийг нээж өгч байгаа юм.

Эх сурвалж: www.nmg.gov.cn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодох асуудал их (192.82.75.76) 2020 оны 09 сарын 14

АНУ 140-өөд үндэстэн нэгэн тугийн дор Ангил хэлээр яваад болж байна.Гэхдээ тэр олон үндэстнүүд өөр өөрийн хэлээ хадаглаад л яваа. ККК .Үндэсний хэл бичгээ хадаглаж явах нь туйлаас зөв ч гэлээ Хадаглаж,хамгаалж явах аргаа л зөв олох нь чухал болохоос учир утгагүй хийрхэх нь бүр ч осолтой байж мэднэ. Бид хуучин монгол бичгээрээ дэлхий оюун ухааны охи болсон шинжлэх ухааны нээлт бүтээл,сонгодог фелософийг олж унших боломж бололцоо бий юу?.бодох юм байгаа биз!!! Хийрхээд байгаа нөхөд дэлхийн сонгодог фелософ, зохиолуудыг хуучин монголоороо сайхан хөвүүлчих боловсрол бий юу? гэгээрүүлж чадах уу

0  |  0
хэл соёлоо тээж явах(192.82.75.76) 2020 оны 09 сарын 14

Аль нэг улс гүрэн өөрийн эрх ашин нөлөөллөө манайд бэхжүүлэх зорилгоор элдэв сэжим олж турхирч ард түмнийг хооронд нь толхилцуулах санаархал нэгдсэн улсад бий. Тэр зоргоор учир утгагүй туйлширч болохгүй ээ. Тухайлбол манайд казак хэлээ, буриад яалгаар хичээл заалгана гээд босоод ирвэл биз яах ёстой вэ? Төрийн хэл болох төв халх аялгууг хэргэлэхээ болих уу?Эсвэл аль альнийг нь хэрэглэх үү? Дэлхийн шинжлэх ухааны ололтыг эдгээр хэлээр орчуулан гаргаж таницах болом бий уу? гээд олон асуудал хөндөгдөнө. Иймийн тулд альч улсад төрийн хэл бичгээ хэрэглэнээ.

0  |  0
Зочин Бурууд хатуу б(192.82.75.76) 2020 оны 09 сарын 14

Юу гэж хийрхэх нь тухайн хүний асуулдал . Ямар улс байлаа ямар хэлийг төрийн хэлээ болгоно түүгээрээ л сургалт явуулахыг бас огт буруу шаах нь хайшаа юм. Аль ч улсад олон үндэстэн ястан нэгэн дээвэрт нэгдээд оршин тогнох нь зүйн тогтолт асуудал бас тухайн үндэстэн,ястан нь өөрийн хэл соёлоо хадаглаад авч яваа очноон улс үндэстэн байна аа. БИд ч гэсэн бичин үсгээ хадаглаад судалгаа шинжилгээндээ хэрэглээд явах хүн байж л таарнаа. Харин бүх нийтээр хуучин монгол бичгээ сураад төрийн бичиг болгоно гэхэд хүндрэлтэй их цаг цугацаа шаардахаар гадна маш их ухралт болноо.

0  |  0
Bat(122.201.31.7) 2020 оны 09 сарын 05

Shal hudal\n

1  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 09 сарын 05

өмхий хужааг устгавал таарна.

1  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 09 сарын 04

өмхий хужааг устгавал таарна.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 09 сарын 04

өмхий хужааг устгавал таарна.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 09 сарын 04

өмхий хужааг устгавал таарна.

0  |  0
БИ МАНАН(69.251.251.84) 2020 оны 09 сарын 04

яаж ч саййхан нэр томиёо өгсөн ч, төлөвлөгөө төлөв гаргасанч, ухуулга сурталаа явуулсан ч ард түмэн нэг зүйлийг оилгож байгаа шдээ коммунист нам минь... үндэсний бичиг үсэг, өв соел, хэл яриа уламжлал хоцрогдоно мөхнө устана гэдгийг....энэ үйл явц аажим баих болно 10,20 жилээр гэдгийг ч мэдэж байгаа түүнээс бага хугацаанд ч мөхөөж чадахийг мэднээ ард түмэн монголчууд маань ....

1  |  0
Z(202.9.46.176) 2020 оны 09 сарын 04

2 монгол нэгдэх нь цаг хугацааны асуудал

2  |  0
Соёлын хүндэл(66.181.183.71) 2020 оны 09 сарын 04

Үндэстний цөөнхийн соёл бичгийг хүндэтгэх нь зөв шүү Си ахаа

1  |  0
Эрдэнэ(192.82.76.238) 2020 оны 09 сарын 04

өвөр монгол хятадын нутаг биш цагаан хэрмийнхээ цаагуур далд ор хятад хүнд хятад хэл эх хэл болохоос монгол хүнд эх хэл биш

2  |  0
Top