Замын голд ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ШОН, тэрийг дарга нар нь мэдээгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17



Хувийн хэвшил нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хан-Уул дүүрэгт хоёр км гаруй авто зам барьжээ. Даанч тэр замынх нь тэг голд өндөр хүчдэлийн шон байна гэж хэн санах билээ. Дээр нь ямар ч зөвшөөрөлгүй, дур мэдэж авто зам барьсан болж таарав.

Асуудлын гол нь, замдаа биш. Замын голд өндөр хүчдэлийн шон байгаад л байгаа юм. Тэрийг тойруулаад зам барьж л байдаг. Тэгээд бүр зөвшөөрөлгүй шүү. 

Гэхдээ үүнээс илүү ТОМ асуудал байна. Тэр замыг барих гэж байхад, барьж байхад нь холбогдох албан байгууллага нь хаана байж таарав.

Хариулт нь хүртэл инээдтэй. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра "Манайхаас албан ёсны зөвшөөрөл аваагүй, мэдэхгүй. Мэргэжлийн байгууллагад хандана" гэх утгатай зүйлийг ярьж суудаг. Өөрөөр хэлбэл, тус газраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж, алдаатай зүйлийг нь засуулна гэж тодотгожээ. Ёстой л ниргэсэн хойно нь хашгирав гэгч л болж байна. Хөгийн ч юм аа даа...  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яана даа (66.181.166.134) 2020 оны 09 сарын 18

энэ бол энэ жилийн дэлхийн шилдэг онигоо. монголчууд ичиг ичиг. африкчууд, чукча нар хүртэл зам барихдаа голд нь шон босгохгүй ш дээ.

0  |  0
зочин(66.181.178.104) 2020 оны 09 сарын 17

цалин авна бүүр шагнал авна гээч авах юм байвал аваад л байна

0  |  0
Иргэн(202.126.89.115) 2020 оны 09 сарын 17

Бурхан минь! Яаж ажил хийж өдөр хоног өнгөрөөдөг байна аа? Ьэгээд ичихгүй цалин авна.

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 09 сарын 17

Tarhini tembuurel

0  |  0
Top