БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Нямцэрэнгийн Энхтайван нар Ковид-19 цар тахалтай хийх тэмцэлд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны цаашдын харилцааг өргөжүүлэх чиглэлээр өнгөрөгч мягмар гарагт Улаанбаатар хотноо хэлэлцээрүүд байгууллаа.
“Шинэ төрлийн коронавируст халдвар дэгдсэнээс хойш Хятад, Монгол хоёр улс бие биедээ туслан, хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Хятад дахь халдварын хамгийн хүнд хэцүү үед тус улсад тусгайлан айлчлал хийн, 30000 хонь хандивлаж сэтгэл санааны гүн дэмжлэг үзүүлсэн. Мөн Монголын олон иргэд Хятадад хандив цуглуулах арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгуулж, үүний хариуд Хятадын талаас халдварт цар тахлын талаарх туршлага сургамж, мэдээлэл, хяналтаа хуваалцан, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай эд хэрэгслүүдээр тусалсан нь тус хоёр орон халдварт тахлыг хамтын хүчээр даван туулахад ихээхэн дэмжлэг боллоо” хэмээн Ван И сайд өгүүлжээ.
Хятад, Монгол хоёр улсын бүхий л талын стратегийн түншлэлийг шинэ түвшинд гаргах, хоёр орны төрийн тэргүүнүүдийн үйлдсэн зөвшилцлийг хэрэгжүүлэх үйлсэд Хятад улс Монголтой хамтран ажиллахад хэзээд бэлэн байх болно гэж Ван И сайд нэмэн онцолсон байна. “Энэхүү айлчлалын гадаад ертөнцөд илгээж буй гол утга санаа нь юуны өмнө Хятад улс цар тахалтай хийх тэмцэлд Монголтой хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх, хоёр тал “нойл халдвартай” байхын тулд эерэг эрч хүчээ нэгтгэх, цар тахал удаан хугацаагаар оршин байх нөхцөлд ямархуу бэлтгэл хангах талаар хамтын шийдвэр гаргах, стандартчлагдсан хамтын хяналт, эм бэлдмэлийг сайжруулах, бараа солилцоонд чиглэсэн “ногоон сувгийг” илүү үр дүнтэй ашиглаж, мэргэжилтнүүд солилцооны “хурдан сувгуудыг” бий болгох ажлыг яаравчлах, вакцин болон эм хангамжийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх явдалд оршиж байна” гэж Ван И сайд тэмдэглэжээ. “Цар тахал цаг хугацаа өнгөрөхөд алга болж, Хятад-Монголын найрамдал нөхөрлөл өнө мөнхөд үргэлжлэх болно”
“Хоёрдугаарт, Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжин, хүмүүсийн амьдрах нөхцлийг сайжруулахын тулд цэцэглэн хөгжилтийн боломжуудаа Монголтой хуваалцахад бэлэн байгаа бөгөөд хоёр орны давуу талууд бие биеэ нөхөж, цаашдын хамтын ажиллагааны дүр зураг өргөн хүрээтэй харагдаж байна. Халдварт цар тахлын улмаас алдагдсан цаг хугацааг хоёр орны зүгээс аль болохоор хурдан хугацаанд нөхөж, чухал ач холбогдол бүхий төслүүдийн хэрэгжилт, гүйцэтгэлийг сэргээхэд онцгойлон анхаарах хэрэгтэй” хэмээн Хятадын Гадаад хэргийн сайд санал бодлоо илэрхийлсэн байна. Энэхүү айлчлалын үеэр хоёр тал өргөн хүрээт хамтын ажиллагааны зөвшилцөлд хүрч, “Бүс ба Зам”-ын хамтарсан бүтээн байгуулалтыг түргэсгэх, цэвэрлэх байгууламж, усан цахилгаан станц, ядуурлыг бууруулах зэрэгт чиглэсэн томоохон төслүүдийн ажлыг урагшлуулах, Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнүүд болон нүүрсний импортыг нэмэгдүүлэх, хилийн боомтууд болон хил дамнасан эдийн засгийн бүсүүдийн цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэн тохирчээ.
Гуравдугаарт, Хятад, Монголын харилцааны урт удаан хугацааны эрүүл саруул, тогтвортой хөгжлийг хангахын тулд хоёр тал хамтран ажиллаж, тус хоёр орон мөнхийн хөршүүд учраас үргэлж найзууд байх ёстой.
Энэ бол хоёр улсын хувьд цорын ганц зөв бөгөөд шилдэг сонголт. Хоёр тал улстөрийн харилцан итгэлцэл, хоорондын харилцааны улстөрийн үндсээ бэхжүүлж, ялангуяа нэг нэгнийхээ үндэсний тусгаар тогтнол болон газар нутгийн бүрэн бүтэн байдалд хүндэтгэлтэй хандан, бие биеийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг татгалзах нь зүйтэй. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтооно гэдэг нь зөвхөн улстөрийн үүрэг хариуцлага төдийгүй олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээний тухай ойлголт юм. Энэ нь хоёр талын эрүүл, тогтвортой хөгжилд “ариун зүү” болох ёстой гэж Ван И сайд тодотгожээ. Тэрээр “Хятад, Монгол хоёр улс бол олон улсын болон бүс нутгийн хэмжээнд нэгдмэл ашиг сонирхлуудтай, хөгжиж буй орнууд. Иймд хоёр тал өөрсдийн дэмжлэг болон хамтын ажиллагаагаа НҮБ болон бусад олон талт хүрээнд хүчирхэгжүүлж, нэг талт бодлого, үндэстний хагарал бутралын эсрэг нэгдэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих ёстой” гэж онцолсон байна.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Энхтайван: “Монгол улс Хятадтай харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, тус улстай хамтран ажиллах явдлыг гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэгэнд тооцож байна. Халдварт цар тахал эхэлсэн үеэс хойш хоёр орон дээд түвшинд нягт харилцааг дэмжин, ингэснээр улстөрийн харилцан итгэлцэл бат бөх хэвээр үлдэж, харилцан ашигтай хамтын ажиллагаа байнга гүнзгийрсээр байна” хэмээн өгүүлжээ. Тэрээр халдварт цар тахлаас хойш Монголд айлчилж буй анхны гадаад хэргийн сайд бол Ван И хэмээн өгүүлээд, энэхүү айлчлал нь Монгол, Хятадын хоорондох уламжлалт нөхөрлөл болон хоёр хөршийн хоорондын харилцаанд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн тод илрэл гэж мэдэгдсэн байна.
Халдварт цар тахлын эсрэг тэмцэхэд тусламж үзүүлсэн явдалд Энхтайван сайд Хятад улсад талархаж буйгаа илэрхийлээд, энэ чиглэлээр болон хятадын уламжлалт анагаах ухааны салбарт цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ мэдэгджээ. Түүний өгүүлснээр, Ковид-19 цар тахлын нөхцөлд Монгол-Хятадын хоорондох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн “Ногоон хаалга” бий болгосон нь хоёр орны худалдаа арилжааг сэргээн өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэтгэсэн аж.
Мөн Монгол улс нь соёл, боловсрол, эрүүл мэнд, инновацийн салбарт Хятадтай хамтын ажиллагааг нэмэгдүүлж, илүү харилцан ашигтай, алдагдалгүй үр дүнд хүрэхийн тулд олон талт үе шатанд хамтын зохицуулалт, харилцан үйл ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгааг Монголын Гадаад харилцааны сайд онцолжээ.
Хоёр улсын Гадаад харилцааны сайдуудын зүгээс, Хятад, Монгол хоёр улс бие биенийхээ тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хүндэтгэлтэй хандаж, хэн хэнийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Уулзалтын дараа хоёр орны гадаад хэргийн сайдууд Хятад-Монголын хилийн боомтууд болон тэднийг удирдах системийн тухай дахин хянагдсан зөвшилцөл болон тус хоёр улсын гадаад харилцааны яамдын хамтын ажиллагааны жилийн төлөвлөгөө, бусад баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй хамтдаа уулзсан байна.
Эх сурвалж: https://www.beltandroad.news
Сэтгэгдэл ( 1 )
Өмхий хужаагийн бөгс долоогч бөөрөнхий арчаагүй новш эсэргүүцлийн нот гардуулах байлаа арчаагүй сайдын хог үлдэц Монгол хэл соёлоо бид ярихгүй хэн ярих юм бэ?