Цагдаагийн алба хаагч жирийн иргэнтэй хэрхэн харилцаж буйгаас тухайн төрийн нүүр царайг харж болно. Өнөөдөр гудамжинд үүрэг гүйцэтгэж буй цагдаагаар төр нь иргэнээсээ том уу, иргэн нь төрийн үндэс үү гэдгийн хариулт олдоно гэсэн үг. Энэ асуултын хариултыг олох маш энгийн. Ер нь бол цагдаагийн алба хаагчийн харилцаа хэрхэн дээшилснийг бидний үеийн сахилгагүй жаалууд бүгд л мэдэх байх. Ердөө бөмбөг өшиглөж цонх хагалсан хүүхдүүд хүртэл хороон цагдаагийн бороохой хүртдэг байлаа шүү дээ. Нийтээрээ цагдаа тийм л эрх дархтай мэт ойлголттой байж.
Тийм аймаар төртэй гэдэг ухамсрыг цагдаа нар аль багад минь суучихаж. Тэгвэл өнөөдөр иргэдийн эрх чөлөөний мэдлэг дээшилж, цагдаагийн албан хаагчийн зан харилцаа арай дээрдсэн. Гэвч нийтлэг бус хуулиа мэддэггүй хууль сахиулагчдын гайгаар нийтэд буруу ойлголт төрөх нь элбэг боллоо.
Тиймээс цагдаа бол төрийн нударга бус нийгэмд үйлчлэгч гэдгийг нь ойлгуулахын тулд алба хаагч бүрт хуулийг нэг бүрчлэн цээжлүүлэхээс өөр гарцгүй.
Цагдаагийн албыг зохицуулдаг хуулийн ганцхан зүйлээс дурдахад, цагдаагийн алба хаагч аливаа иргэнтэй харилцахдаа өөрийн албан тушаал, цол, нэрийг хэлж, шаардсанаар өөрийн албаны үнэмлэхийг үзүүлэх хуультай. Мөн бусадтай хүндэтгэлтэй харьцаж, бусдыг үл тоосон, заналхийлсэн, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл хэрэглэхгүй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй юм билээ.
Та бид хуулиа мэддэггүй цагдаагаас үүнийг л шаардахад хангалттай.
Сэтгэгдэл ( 3 )
зочин чи нэг юмыг сайн бод наад хүмүүс чинь бас.улсад татвараа төлдөг чи үүнийг мэдэхүү
Яг зөв. Цагдаа ард иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа хүн
Цагдаа бурууд хатуу л байх хэрэгтэй. хүн зодож байгаа танхайрагчийн өөдөөс танд үйлчлэе гээд зогсож байх цагдаа байдаг юм уу. Иргэн та хуулиа сахь.