Гэрийн эзэгтэй Д.Оюунчимэг Завхан аймгийн уугуул ажээ. Гэрийнх нь бүх тавилга сийлбэртэй ховор айлд зочлох хүсэлтийг тэр бидэнд уриалгахан зөвшөөрөв.
Энэ айл уран сийлбэрч Р.Сүрэнжавынх бөгөөд харамсалтай нь тэрээр таван жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хэмээн гэргий Д.Оюунчимэг нь ярилаа.
Монголын өв уламжлалыг агуулсан иж бүрэн сийлбэртэй тавилгаар гэрээ тохижуулж, ногоон хүлэмжээр хашаагаа дүүргэжээ. Төрийн сүлд, Чингис хааны сийлбэрийг хоймроо залсан байв.
Хаалгаар оруут Хаан шувуу хэмээн дээдэлж ирсэн Шонхор шувуу өлгөсөн байх агаад могойг тэнгэрээс шүүрч буй дүрслэл харуулжээ.
Үүдний өрөө, гал тогоо, том өрөө, ор, гоо сайхны ширээ, зургийн жааз, айрагны хул, цонхны хүрээ, хаалга гээд бүх зүйлийг Р.Сүрэнжав гуай болон түүний нөхөд болох Завханы Даваадорж, Хөвсгөл аймгийн Уран Ганбаа нар хамтран урласан гэлээ.
Сийлбэр бүр утга агуулга бүхий олон төрлийн хээн чимэглэлтэй байх агаад Чингис хааны хөргийг есөн хөлт туг, гуа марал, цэрэг, өргөө гэр, илд бамбай, эмээл хазаар гээд эд хэрэгсэл, эргэн тойронд байх ёстой бүхнийг багтаан бүтээж, маш нарийн сийлбэр урласан байлаа.
Д.Оюунчимэг “Би ямар азаар ханьтайгаа учирч, 34 жил ханилсан юм бэ гэж боддог. Хань минь өнөөдөр байхгүй ч түүний хийсэн зүйл үр хойчид нь мөнхөд үлдэнэ” гэж ярих нь уран гартай ханиараа илтэд бахархаж явдгийг илтгэнэ. Хорвоо мөнх бус хэдий ч таны хийсэн зүйл өөрийг тань мөнхөлнө гэдгийн бодит жишээ энд оршиж байлаа.
Хананд байрлуулсан “Чингисийн их нүүдэл” сийлбэр хараа булаахгүй байхын аргагүй. Чингисийн их нүүдлийг сийлэхдээ нохой, таван хошуу мал, гэрээ буулгаж буй айл, хүүхдээ саравчлан хүлээж буй ээж, Чингисийн их өргөө, их цэрэг, сүйх тэрэг, тэр бүгдийг хүрээлсэн 23 тамга харагдав. Энэхүү 23 тамга нь Чингисийн омог, хошуу, ноёдын тамга аж.
Дараагийн гайхалтай бүтээл нь хүүдээ зориулж хийсэн, очиртой сандал байв. Үүнийг “Зөвхөн эр хүн л очиртой сандал дээр суух ёстой байдаг юм. Тиймээс ганц хүүдээ зориулан хийсэн аавынх нь бүтээл" гэж тэд тайлбарласан.
Ажилсаг, хөдөлмөрч энэ гэр бүл гэрээ ийм тансаг тохижуулснаас гадна хашаагаа мөн ногоон хүлэмжээр баяжуулжээ.
Хашаандаа төмс, улаан лооль, байцаа, өргөст хэмх, чацаргана, үхрийн нүд, ногоон сонгино зэрэг хүний хэрэгцээнд шаардлагатай маш олон ногоо, жимс тарьсан байлаа. Би ногоогоо услахдаа "Ширхэгний чинь тоогоор услана, чи надад ширхэгний тоогоор ургацаа өгөөрэй” гэж хэлээд усалдаг юм гэж гэрийн эзэгтэй сонирхуулав. Ногоо, цэцгээ арчлахын тулд жижиг ачааны машинаар өөрөө усаа зөөчихдөг гэж байв.
Ийм нэгэн үлгэр дууриал авахуйц, халуун дулаан гэр бүлтэй таныг танилцуулж, гэрийнх нь бүх тавилгад ур ухаан шингэсэн ховор айлаар зочлуулж байна.
Сэтгэгдэл ( 8 )
MOD OO TULEEGUI URLAG BOLGOSON SAIN HUN BJ EE....GOE BNA.
hamag modoo tairaad duuslaadaa 1 heden arzgar barzgar yum hiihgeed
Za odoo joohon bolgoomjitoi baihgui bol modon edlel moodond orood nuguu neg joohon uuliin modnuudiig mani heden naimaachid ni tsulmuud tavilga hiigeed zarchihna shuu. Ger orniihoo buh yumiig modon edlel bailgah ni bas tiim zohimjtoi bish.
мундаг эрүүл энхийг хүсье
tasartsan goyo
Супер ЭКО.
iim uls l Mgl iin ner nuur de ... ymar ajil sag uls be baharhaj bna ene tendhiin del hiin hogiig oruulj bsn.s ... 100% hunii beid achigtai harchil nuluugui zuv ajil hiij bga uls bna ... iim uls Mgl.d olon bol.soi ...
музей бна даа. эрүүшл энхийг хүсье,