Охид гэдэг аав, ээждээ аз жаргал бэлэглэж, алаг орчлонд гэрэл гэгээ нэмэх гэж ирдэг. Алдрай багадаа өргөө гэртээ инээд бэлэглэн нахиалдаг бол ургах насандаа уяхан хорвоод өнгө нэмж дэлбээлдэг тийм л эмзэг нандин цэцэгс. Буруу сэтгэлтний нүдний хор орчих вий гэж бусдаас нууж өсгөдөг энхэр ариухан цэцэгсээ бид эрт гундаах учиргүй. Дөнгөж ургаж буй тэр л насандаа охид гэдэг амьдралыг хэчнээн гэгээн сайхан, гэнэн хонгороор төсөөлдөг гэж санана аа. Амьдралд тэмүүлж ургадаг энэ л цэцэгс арай л эрт хагдраад байна уу даа. Томчууд бид тэдэнд үзэхийн муухайг үзүүлж, сонсохын муухайг сонсгож, өвдөхийн дээдийг мэдрүүлж, үхлийн муухайгаар үхүүлсээр байх уу.
ХҮНИЙ АМИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ, ХҮҮХДИЙН НУЛИМСЫГ ЦЭНГҮЙДҮҮЛСЭН ТӨР БУРУУТАЙ
Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 670 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртжээ. Жилд дунджаар 400-500 орчим хүчингийн хэрэг үйлдэгддэгээс 50-60 хувь нь бага насны хүүхдүүд гэмтэж бэртэж, сэтгэл санаагаар хохирсон байдаг. Юутай эмгэнэлтэй вэ. Хүн гэдэг амьтай голтой, сэтгэлтэй, зүрхтэй бодгал бие адгууснаас дор байх гэж дээ. Та бод доо, сүргийн манлай азарга хүртэл үр төлөө, гишгэдэггүй атал төрсөн үрээ бузарласан хэрэг чих дэлсэж, зүрх шархируулна. Алгын чинээ шувуу хүртэл ангаахайгаа тэжээх гэж өдөр шөнөгүй тэмцэж байхад аминаас нь унасан үрээ үхэл рүү түлхэж байдаг эх гэж байх. Ар, араасаа нийгмийг цочроосон хүчирхийллийн хэргүүд цуврал аллага шиг гарсаар байх боллоо. Хамгийн сүүлд есөн настай охин хойд эцгийнхээ гарын шүүс болсоор хорвоог орхилоо. Охин амьдралын төлөө тэмцэж, амьд үлдэх гэж хэдэнтээ оролдсон байдаг. Зодуур нүдүүрээс зориг гарган зугтааж түргэн тусламжийн өөрөө дуудлага өгч, жижигхэн биенийхээ гүнээс жигтэйхэн том “хашхирсныг“хэн ч сонсоогүй, хэн ч ойшоогоогүй өнгөрчээ. Хурууны өндөг зүсэгдэхэд л яаж өвддөг билээ дээ. Охины 4-5 хавирга нь хугарч, ходоод нь цоорч, бохир шингэндээ хордож, тэсвэрлэшгүй өвдөлтийг дааж чадалгүй тэнгэрт халилаа. Тэр үхэн үхтлээ ээж, аавыгаа буруутгаж чадаагүй байх. Тэд маань надад хайртай болохоор намайг шийтгэсэн, би л буруутай хэмээн бүхнийг цагаатган өөрийгөө зэмлэсээр хорвоог орхисон биз ээ. Хүүхэд гэдэг ийм л итгэмтгий, гэнэн цайлган улс. Түүнд ямар ч буруу байхгүй гэдгийг төр өмнөөс нь уучлал эрэх ёстой. Учир нь хүчирхийлэл үйлдэгчдийг төр өөрөө өөгшүүлсэн. Гэм бурууд нь нийцсэн ял шийтгэлийг нь зөөлдүүлсэн. Тиймээс хүчирхийллийн золиос болсон мянга, мянган охидоос төр бөхийж өршөөл эрэх ёстой. Хүний амийг үнэгүйдүүлсэн, хүүхдийн нулимсыг цэнгүйдүүлсэн хуудуу башираар дүүрсэн хууль тогтоомж, худал хуурмагаар бялтсан нийгэм нь буруутай.
АЛУУРЧИН ААВ, АРХИЧИН ЭЭЖИЙН ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХИЙГ НЬ ХУУЛИАР ТҮТГЭЛЗҮҮЛЬЕ
Манай улсад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд анхаарал хандуулж хохирсон хүнийг нь орхичихдог. Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээд ял шийтгэлээ аваад шүүхээр шийдвэрлүүлдэг ч ял нь хөнгөдөж ямба нь ихдээд гарч ирдэг. Гарч ирэхээрээ улам харгис хэрцгий өс хонзонг өвөртөлж араа шүдээ хавирсаар гэртээ харьдаг. Харин цаана нь үлдэж байгаа хүүхэд энэ гэмт хэргийн асар том хохирогч болж үлддэг. Сэтгэл зүйд нь үлдсэн айдас, тэр үеийн хар бараан дурсамж нь насан туршид нь арилдаггүй. Тухайлбал, өнгөрсөн жил биеэ үнэлэгчдийн дунд судалгаа явуулахад70 орчим хувь нь бага насандаа ойр дотныхоо хүмүүст хүчирхийлүүлж байсан эмэгтэйчүүд байдаг аж. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэж байгаа бүлэглэлүүд болох халаасны хулгай, дээрэм, залилан мэхлэх гэх мэт эмэгтэйчүүдийн үйлдэж байгаа гэмт хэргүүдийг судалж үзэхэд мөн ялгаагүй 60 гаруй хувь нь бага насандаа ямар нэгэн хэлбэрээр бэлгийн дарамтад өртөж байсан хүмүүс байдаг. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг дээр нийгэм өөрөө их эмзэг хандах хэрэгтэй. Олон нийтэд тухайн хүчирхийллийн мэдээг аль болох хүргэхгүй байх ёстой. Хүргэвэл нэр болон үйлдсэн газар нутгийн нэрийг өөрчилж олон нийтийн сүлжээнд оруулах хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан төрийн болон төрийн бус байгууллагууд энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон хохирогчид руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж, хяналтандаа байлгаж, эрхийг нь хамгаалж, урт хугацааны сэтгэлзүйн эмчилгээ хийдэг болох шаардлагатай. Дээс тоглож дэгдэж явах насан дээрээ охид дэлхий шиг том ачаа үүрээд, дэгэн догон алхаж явна. Сурч боловсрох насандаа архины хамааралтай эцэг, эхийнхээ хугас шил юмыг олж өгөх гэж шөнө орой бээлийн чинээ охин бэмбэгнэж явна. Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх чадваргүй зэрлэгүүдийн гарт бяцхан иргэдийхээ амь нас, эрүүл мэндийг даатган үлдээхийг хүлцэн зөвшөөрсөн хуулийг өөрчлөх цаг ирсэн. Эсвэл хууль тогтоогчид өөрсдөө хүчирхийлэгчид байдаг юм уу. Тэд өөрсдөө орон гэртээ хүчирхийлэл үйлддэг болохоор өөрсдөдөө тааруулсан хуулийг баталдаг байх. Алуурчин аав, архичин ээжийн эцэг, эх байх эрхийг нь хуулиар түтгэлзүүлж, төрсөн үрийг нь төр хамгаалалтдаа авах хэрэгтэй.
ХҮНИЙ ЭРХИЙН БАЙГУУЛЛАГА, НИЙГМИЙН АЖИЛТАН, АРД ИРГЭД НҮДЭЭ НЭЭХ ЦАГ БОЛЖЭЭ
Сэрэл сэдлээ барьж дийлдэггүй гаж донтнуудын зугаа болж, ягшсан хилэнгээ дарж чаддаггүй ямаан омогтнуудын чилээг гаргах гэж охид төрдөггүй. Он гарсаар 160 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болж хохирчээ. Эв найрамдалтай амьдралын цаана, энгүй жаргалтай хосуудын ард бяцхан үрс чимээгүй хохирсоор байгааг бид мэдэхгүй яваа юм биш биз. Тиймээс ард иргэд нийтээрээ нүдээ нээж, чихээ онгойлгож, хананы цаана, хөшигний ард юу болж байгааг шалгаж, сонор байхыг уриалж байна. Магадгүй таны найрсаг хөрш, эелдэг найз, даруухан танил чинь хүүхдийн хүчирхийлэгч юм биш биз. Таван настай дагавар охиноо хүчирхийлжээ, найман настай төрсөн үрээ хүчинджээ гэх мэт аймшигт хэргүүдийг өдөр тутмын мэдээгээр зарлах нь дасал болж энгийн үзэгдэл мэт хүмүүст санагдаж эхэлдэг. Муухай хэргийг нэг бүрчлэн нарийвчилж мэдээлэх нь муу хүмүүст сэдэл төрүүлдэг гэдэг. Тэгэхээр хэвлэл мэдээллийн салбар энэ хэргийг мэдээлэхдээ хохирогчийг нь илүү дөвийлгөх биш, хохироогчийг нь илүү онилж нийгэмд жигшүүлэх хэрэгтэй. Дарь-Эх, Баянхошууны эцэс, Цагаан даваа, Улаан чулуутын хогийн дээр амьдардаг бага насны охидын эрхийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ өнөөдөр байхгүй байна. Тэдгээр хүүхдийн эрхийг хамгаалах ёстой хүний эрхийн байгууллагууд юу хийдэг юм бэ. Хотын захад амьдардаг эцэг эх нь хоёулаа архичин тэр найман настай охиныг хэн хамгаалах вэ. Цагдаагийн байгууллага тэднийг хянаж чадахгүй шүү дээ. Цагдаа бол гэмт хэрэг зөрчлийн араас явж, урьдчилан сэргийлдэг болохоос Дарь-Эхэд байгаа найман настай охиныг хянах боломж байхгүй. Тиймээс охидын эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын байгууллага болон улсаас цалинжиж байгаа төрийн байгууллагууд, нийгмийн ажилтнууд ажлаа хийх хэрэгтэй байна. Охид гэдэг орчлонд өнгө нэмэх гэж ирдэг болохоос цэвдэг сэтгэлтний гарт цэцэг шиг тастуулах гэж ургадаггүй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 16 )
Амьтаны алдрай бяцхан үрс жил болгон хүний сэтгэлд буумгүй араатуудын гарт амиа алдчихаад байхад ХҮН ЭРХИЙН БАЙГУУЛЛАГА ГЭЭД 1 байгууллага юу хийгээд байгаа юм бэ? Олон нийтэд л мэдэгдэж байгаа нь л энэ болхоом далд хичнээн бяцхан амьтан хүчирхийлэл дунд амьдарч байгаа бол. Хүний эрхний байгууллага гэж юу хийдэггүй тэгсэн хирнээ муу муухай, бузар булай юманд дандаа нэр нь хутгалдсан явж байдаг ийм байгууллага байгаад хэрэгтэй байна уу?
Bvr uur xvreed durgvi xvreed bx ym yaj chadaj bn aa ter jooxon ymnuudiig orowdox setgelgvi nowshnuud xujaag l xargis xercgii geel bdag xarin bid oorsdoo xujaa naraas ilvv cashaa xargis xercgii ym bn
Yasan ch xecv aimshigtai niigem be manai mongol uls chin amar amgalan uls bsansan odoo ene xargis buzariin xvmvvsiig xvvxed xvchindwel ooriinx ni ter zawaan zviliig ni tasdaad xulgai xiiwel xuruug ni yasdaad xvvxed zodwol 4n mochiiv ni xuga zoxiod xel amaaraa doromjilwol xeliig ni tasdaad bvx niitiin omno xargis buzar ymnuudiig alax xeregtei
adguusiig extei ni tsug tsaazlaa
aimaar herguud gardag bolj mongold.3 say garuihan huntei bj ogloo bolgon end tend hun,huuhed nas barlaa,avaar osol,buu uzegd aimaar yum.eh oron min.muu yum helmeergui ch tevcheer aldagdaad bn.boovnii dontoi er hungui bol bj chadahaa baisan huuhnuudiig daichlan barivchilaad zasaj hongoldog bnuu spiral tavidag bnuu toriin tomor nuuriig uzuulj yaraltai arga hemjee avaaacheeee.ene tor zasag....nyalh huuhduudiig orovdood nulimas dusaj zurh shimshirch bn.ted bidnii ireedui.ohin huuhedtei l bol dahij huntei bitgii suugaachee.hairlaj hamgaaalj chadahgui bol bitgii huuhed gargaachee.guiy huuhnuudee.
Цаазын ялаа сэргээмээр байна. Ийм хэрэг хийсэн хүмүүст тохирох ял
Manai uls vneheer uhamsariin doroitold orchihson zaluuchuudaar duurchee soyn geegeeruuleh ym bhgui yaamaarch ym dee ymarch bsn tsaaziin yligerel surge heregtei
Setguulch ta buhen mine bas tednii tuluu zogssoor bgaarai. Ingeed bicheed l bgaarai, erh medeltenuudees yu hiij bgaag m asuuj shalgaaj hudulguurei
Архи согтууруулах ундааны асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Энэ олон баар цэнгээний газрууд, архины худалдааны ард томчууд нэртэй хүнэнцрүүд байна. Энэ ард түмэн архинд живж, гэмгүй үрс хохирч байна. Ер нь жирэмсний хяналтанд байх үед эмч нар ч мөн жирэмсэн эхийн сэтгэлзүй болон ар гэрийн талаар тодорхой асуумж судалгаа авдаг болмоор байна.
Ядаж 102 103 108 утасны операторуудаа мэргэжлийн ажилдаа хайртай сэтгэлтэй хүн ажлуулаад өгөөчэээ❗️
TAANUUS UURSDUUL TASDAAD BAIGAA BOZDE,GADAADAAS HUN IREED INGESEN AYATAI
ЗАСАГЛАЛЫН АРХАГ ХОМСДОЛ
Архичнаас архичин төрж, алуурчнаас алуурчин төрж, янханаас *** төрдөг хуультай. Эрийн дэвтэй хүүхнүүд л нялх хүүхдээ дагуулаад архичин эр дагаж архидаж яваад нялх үрээ зэрлэг эрийн гарт алуулж байгаад харамсаж байнаа
Ядарсан иргэд хүүхдийн нэрээр төсвөөс, төслөөс мөнгө сааж суудаг энэ олон агентлаг, албан байгууллага, ТББ-г татан буулга, оронд нь энэ хавтгай архидалт, архичидтай тэмцэж архины хамаарлаас нь салгаж үр хүүхдүүдтэй нь хамт амьдруулж, хөдөлмөрлүүлж чадаж байгаа байгууллага, хувь хүнийг дэмж. Тэгээд ч сандал ширээний бөглөөс болсон дипломын голонцор төрийн албаны хүнд сурталт түшмэдүүдийг зайлуулаад оронд нь тэтгэвэрийн ч хамааагүй хамгийн гол нь сэтгэл зүрхтэй, зүтгэлтэй, ажилсаг иргэдийг хэсэг нэгж дээр ажлуул, цаас хөлөглөн үүлэн дунд үлгэр ярин хөвж явж байхад хүүхэд эндээд байна цаана чинь
Гэр бүл, хүүхдийн гэсэн нэртэй бөөс шиг олон ажил хийдэггүй, төсвийн мөнгийг өөрийн амин хувийн ашиг сонирхолд зориулдаг ТББ-уудыг татан буулгах хэрэгтэй. Ниргэсэн хойно нь хашгирдагийн үлгэрээр нэг л их хүүхдэд хайртай хүмүүс болж жүжиглэхээ монголчууд болих хэрэгтэй. Ер нь өнгөрсөн ардчиллын гэх 30 жилд монголын төр хүнээ гаргуунд нь хаясны горыг цаашид ч олон гэр бүл олон үр хүүхэд амсах байхоо.
Гэр бүл салалтын гол хохирогч нь хүүхэд болоод байгаа өнөөгийн нийгэмд хүүхдийн эрх ашгийг 1-рт тавих ёстой. Гэр бүл салсаны дараа хэн нь хүүхдээ асран халамжлах, хариуцлагыг хэн нь авах вэ гэдгийг эдийн засгийн хувьд ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг шүүхээс захирамжлах хэрэгтэй