Холливудын од Эван Макгрегорын Монголоос үрчилж авсан охин Жамъяан өдгөө 19 нас хүрчээ.
Төрсөн эцэг, эхдээ хаягдсан охиныг нярайн сувилалд байхад нь Монголоор аялж явсан Эван МакГрегор анх сайхан сэтгэл гарган, туслахаар шийджээ. Жүжигчин залуу охины эмчилгээ, асаргаанд зориулан мөнгө хандивлаж, түүгээр зогсохгүй үрчилж авах материал бүрдүүлэхээр төлөөлөгч үлдээгээд буцааж байсан түүхтэй.
Эван Макгрегор: Тэр бяцхан охин бодлоос гарахгүй байсан
Эван охиныг анх хараад л үрчилж авах шийдвэр гаргасан ч боломжгүй байсан учир өөрийн төлөөлөгчөө үлдээж, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсний эцэст 2006 онд албан ёсоор үрчилж авсан юм.
Эван Макгрегор энэ тухайгаа “Тэр бяцхан охин бодлоос гарахгүй байсан” хэмээн ярьсан байдаг.
Эван Макгрегор Чарли хэмээх найзтайгаа мотоциклоор аялж явахдаа UNISEF-ийн төслийн шугамаар Монголын Хүүхэд асрах төвөөр зочилсон нь монгол охин үрчилж авах шийдвэрийн эхлэл байжээ.
“Зүүн дээр”, “Оддын дайн”, “Мулен Руж” зэрэг киногоороо алдаршсан жүжигчин эр “Бид мотоциклоор аялсаар Улаанбаатарт очсон. UNISEF-ийн төслийн шугамаар би Хүүхэд асрах төвөөр очих төлөвлөгөөтэй байсан юм. Хамт аялж явсан найз Чарлитай би тэр “аймшигтай” нөхцөлтэй газарт очлоо. Гэтэл тээр буланд шалан дээр хэвтэж байсан бяцхан охин анхаарал татсан. Нүд халтирам туранхай, дөрвөн настай тэр охин толгойгоороо хана үрээд, чичирчихсэн хэвтэж байсан юм. Хөл, гар нь маш туранхай. Зүрх минь зүсэгдэх шиг л болсон. Мэдээж бид хоёр тэндхийн бүх хүүхдийг өхөөрдөж, хэрхэн туслах арга замыг ярилцаад буцсан. Гэвч нөгөө охиныг би яагаад ч мартаж чадаагүй. Удалгүй эхнэр Ивтэй хамт Монголд очиж, бяцхан охиныг үрчилж авсан. Гэхдээ энэ тухай би нарийвчлан яриад байхыг хүсдэггүй” гэжээ.
Монголд хийсэн аялал маань хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн
49 настай Эван Макгрегор 2004 онд хорвоо ертөнцтэй танилцахаар дэлхийг тойрсон мотоциклтой аялал түүний үзэл санаанд асар их өөрчлөлт оруулсан гэж ярьдаг.
Сибирь, Ази, Африкийн олон орноор аялж, хүнд хэцүү амьдрал дунд байгаа хүмүүстэй уулзаж, НҮБ-ын Хүүхдийн сангийн ажлаар явсан үеэ дурсахдаа тэрбээр “Монголд хийсэн аялал маань хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Агуу уужим тал, гайхалтай байгаль, тэнгэрт нисэж яваа шувуу, эзгүй хээр талд монгол хүн үндэсний хувцсаа өмсөөд, тэмээ унаж явах, гэнэт хаа нэгтэйгээс хормой нь дарцаглан хийсэж, шороо манаруулан давхих мотоцикльтой хүн гарч ирэх гээд... Тэнд хүн зөвхөн өөртөө л найдах хэрэгтэй. Огт зам байхгүй, замын тэмдэг, зүг чиг заасан юу ч байхгүй. Хаашаа явах вэ гэдгээ цэвэр зөн билэгтээ найдаж шийддэг байх гэмээр. Ёстой л жинхэнэ аялагчийн мөрөөдлийн диваажин болсон орон” гэсэн билээ.
Үлгэр жишээ эцэг
Эван Макгрегорыг сайн жүжигчнээс гадна маш сайн эцэг гэдгийг Холливуд мэднэ. Тэрбээр 1995-2020 он хүртэл ханилсан Ив Мавракис болон дөрвөн охиныхоо төлөө спиртийн төрлийн ундаанаас татгалзжээ. Холливудын үлгэр жишээ эцэг Эван мөн адал явдлын эрэлхийлэгч, мэргэжлийн аялагч юм. Эхнэр Ив нь ч мотоцикль унаж суран, түүнтэй хамт Малави, Замбигаар аялжээ.
Монголоос Жамъяан охиныг үрчилж авахаар шийдсэнийхээ дараа тэд хамт Улаанбаатарт ирж байсан юм.
Харамсалтай нь, дөрвөн охины үлгэр жишээ эцэг, эх байсан Эван Макгрегор, Ив Мавракис нар энэ жил хамтын амьдралдаа цэг тавьж, салах шийдвэр гаргасан ч Эван охиддоо цаг гаргадаг, экс эхнэр Ивтэйгээ ч уулздаг хэвээрээ байгаа аж.
Охидынхоо хүмүүжил, боловсролд маш их анхаарал тавьдаг Эван эхнэр болон дөрвөн охиныхоо нэрийг баруун гар дээрээ шивүүлсэн байдаг.
Эваны том охин 24 настай Клара эцэг, эхийнхээ салалтын дараа аавынхаа шинэ найз бүсгүйг буруутгаж, цахимаар түүнтэй маргалдан, багагүй шуугиан тарьсан билээ.
Клара аавтайгаа
Жамъяан аав, эгч, дүүгийн хамт
Эван, Ив нар том охины хамт
Сэтгэгдэл ( 23 )
Тэр аялалыг нь үзсэн Монголыг яг аймаар газар гэж бодсон бас аймаар ч газар орсон. Үзэхэд яаж энэ хүнийг өөр сэтгэгдэлтэй болгох вэ гэж бодсон шүү.
Uneheer saihn setgeltei hvn yma baharhaj ban shvv
Orchin tsagt bolomjtoi Mongol humuus yagaad huuhed urjilj avdaggui ve? Muhar suseg uu? Uul n muhar susegee bodvol buyan bolmoor yum
Ervvl enh az 60gal hvsie shn Ohin bolgoj usguj bvgd hamt shn amidrah boltguai
burhan iveeg ivii mn vheh gj bsan ohiniig iim saihan osgoj az jargal hvsie ger bvld n aav eej n butsaad hamt urt udaan amidrah boltugai
Saihan tom ohin boljee
яг монгол, яг над шиг царайтай охин байна. хавтгай, дугуй гамбир шиг ивий ивий. ккк
Сайхан сэтгэлтэй хүн юм даа
Нэг ч гэсэн монгол охин сайхан амьдарч бн
Сайхан хүн юм аа!!! Аз хиймориор дүүрэн байхыг ерөөе!!!
Ашгүй дээ. Нэг ч гэсэн монгол хүн аз жаргалтай эрүүд сайхан амьдраг
манай баячууп харамч амиа бодогч буян гэж ойлголтгүй
buyand dagan baysii
saihan setgel tan delgereh boltguai
Дошноосоо холдож бааж үзчээд монгол гэж бичээрэй нусаа
Танд танайг эр бүлд амжилт, монголын нэг хүүхдийг ч чинь сэтгэлээсээ хайрлан өсгөж өгсөнд баярлалаа
Бүтэн өнчин байх нь маш ховор. Асрамжийн газруудын дийлэнх хүүхдүүд янхнуудаас төрсөн бутач хүүхдүүд. Эдгээр хүүхдүүдийн төрсөн эцгүүд бүгд амьд байгаа.
MONGOL ULS BOL MUUGIIN UHELIIN GAZAR
mundag yuma az jargal hus ööröör ene hunig heleh erh hendch baihguiee
az jargal hysie
ENE MONGOL OHIN NEG L BISHE TER HARJ BGA NTR N YAVJ BGA NTR N, JOOHON YUMAI YUM BISHU AIN??
Монгол охиныг үрчилж авахаараа л үлгэр жишээ болдог нь юу билээ. Бидний юм үзээгүй гуйлгачин сэтгэлгээ юү. Охин азтай байна. Хэрэв тэр үрчлүүлээгүй бол найдваргүй, шууд үхэх байсан. Нохойн оронд түүнд өөр ямар тавьлан байх вэ.
Сайхан сэтгэлт жүжигчин маань үрчилж аваад өсгөөд өглөө. Өргөж авсан эцэг эх нь салжээ. Одоо өөрөө өөрийнхөө төлөө амьдардаг цаг.