ТӨСӨВ 2021 | Он дамнасан 32 соёлын төвийн барилгаас гадна шинээр ДОЛООН төвд мөнгө төсөвлөхөөр тусгажээ

2020 оны 10 сарын 06

Монгол Улс нэг жилд хэдэн төгрөг олж, хэдэн төгрөг зарцуулах  вэ гэдгийг тооцож, тодорхойлдог баримт бичиг бол ТӨСӨВ.

Сангийн яамнаас 2021 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байна.

Ирэх оны төсвийн орлогыг 11,797.8 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13,951.6 тэрбум төгрөг буюу 30 хувь байхаар тусгажээ.

Төсвийн алдагдлыг 2,692.8 тэрбум төгрөгөөр бууруулж, -2,153.7 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төслийг боловсруулжээ.

Алдагдлыг бууруулсан хэмжээгээ ийнхүү тодотгож буй нь үнэндээ бол энэ оны төсвийн алдагдал гамшигийн хэмжээнд хүрснийг илүү тодотгосон хэрэг юм л даа.

2020 оны эцэст Монгол Улсын төсвийн алдагдал 4.8 их наяд төгрөгөөр хэмжигдэх, тодотголыг УИХ хийсэн. Төсвийн алдагдал гэдэг бол ӨР. Энэ жил бидний алдагдал  гэж тодотгож буй дүн ирэх оны өрийн хэмжээг өсгөөд явах юм.

Нөгөө талаас эдийн засагт коронавирусний эрсдэл өндөр хэвээрээ байна. Тиймээс 2021 оны төсвийн төслийг боловсруулахдаа ус шүүсийг нь сайтар шахах хэрэгтэй байсныг хаа хаанаа сайн ойлгож байх ёстой.

Эдийн засгаа идэвхжүүлэх нэн шаардлагатай байгаа үед хэрэгцээ шаардлага харьцангуй багатай хөрөнгө оруулалтын зардлыг танах чиглэлд анхаарах ёстой юм. Төсвийн зардлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх хэрэгтэй.

Тухайлбал, эдийн засгийн үр дагаварын тухайд хойшоо эрэмбэлэгдэх ёстой төсөл, хөтөлбөрүүдийн эхэнд сумдын соёлын төвүүдийн барилгын ажил орох ёстойг эдийн засагчид хэлдэг.

Цар тахлаас шалтгаалан эдийн засагт илүү хүндрэл үүсэх нь тодорхой байхад сумдын соёлын төвүүдийг барихад зарцуулах зардлаа компаниудаа дэмжих, иргэдээ ажил, орлоготой байлгахад зарцуулах ёстойг эдийн засагчид сануулж байсан ч УИХ-ын сонгуулийг угтан 2019-2020 онд олон арван соёлын төвийн барилгын ажлыг эхлүүлсэн.

Тэгвэл тэдгээр соёлын төвүүдийг 2021 оныг дамнан барихаар ирэх оны төсөвт тусгаад байна.

 

2019-2020 онд  эхэлж 2021 онд дуусгахаар төсөвт тусгасан соёлын төвүүдийн барилгад ирэх жилийн төсвөөс хэдэн төгрөг хуваарилахаар төсвийн төсөлд тусгасныг тодотгон хүргэе.

 

Соёл, спортын төвийн барилга /Төв, Баянжаргалан сум/

  • 1,000.0 сая  төгрөг

 

Соёл, спортын төвийн барилга /Төв, Борнуур сум/

  •  1,640.0 сая төгрөг

 

Соёл, спортын төвийн барилга /Төв, Сэргэлэн сум/

  • 1,000.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга /Архангай, Булган сум/ 

  • 900.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга /Архангай, Жаргалант сум/

  •   950.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга /Архангай, Чулуут сум/

  •  850.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга /Баян-Өлгий, Дэлүүн сум/

  • 50.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга /Баянхонгор, Баянлиг сум/

  • 1,250.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга /Баянхонгор, Өлзийт сум/  

  • 1,000.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга /Говь-Алтай, Баян-Уул сум/

  •  50.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга /Дундговь, Дэлгэрцогт сум/

  • 700.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга /Төв, Баянчандмань сум/

  • 1,100.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 150 суудал /Говь-Алтай, Цээл сум

  • 500.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 200 суудал /Дорнод, Булган сум/

  • 1,386.8 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Идэр сум/

  • 50.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Нөмрөг сум

  • 250.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Түдэвтэй сум/

  •  250.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 200 суудал /Хөвсгөл, Ренчинлхүмбэ сум/ 

  • 850.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Заг сум/ 

  • 225.7 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Хүрээмарал сум/  

  • 400.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 240 суудал /Дундговь, Цагаандэлгэр сум/

  •  575.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 240 суудал /Өвөрхангай, Баянгол сум/

  •  500.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 240 суудал /Сүхбаатар, Уулбаян сум/

  • 500.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 240 суудал /Хөвсгөл, Арбулаг сум/

  •  50.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 240 суудал /Хэнтий, Мөрөн сум/

  • 1,300.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 250 суудал /Дорнод, Баян-Уул сум/

  • 50.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 280 суудал /Өмнөговь, Баяндалай сум/

  •  300.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 300 суудал /Баян-Өлгий, Толбо сум/

  •  1,150.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 300 суудал /Баян-Өлгий, Улаанхус сум/

  •  50.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 400 суудал /Сэлэнгэ, Баянгол сум/

  • 206.3 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, 400 суудал /Хэнтий, Норовлин сум/

  • 1,375.0 сая төгрөг

 

Соёлын төвийн барилга, соёлын заал, 400 суудал, номын сан, 45 суудал /Дундговь, Эрдэнэдалай сум/

  •  1,500.0 сая төгрөг

 


 

Он он дамнан баригдаж буй Соёлын төвүүдийн барилгад мөнгө төсөвлөхөөс гадна 2021 онд хэд хэдэн шинэ  Соёлын төв, музейн барилга  барихаар төсвийн төсөлд тусгажээ.

 

Соёл, урлагийн ордон, 500 суудал /Дорноговь, Сайншанд сум, 3 дугаар баг/

  • Барилгын ажлыг 2021 онд эхлүүлж, 2022 онд дуусгана. Төсвийн нийт өртөг 7,000.0 сая төгрөг. Ирэх оны төсөвт 1,500.0 сая төгрөг хуваарилна.

 

Соёлын төвийн барилга, 200 суудал /Сүхбаатар, Түмэнцогт сум/

  • 2021 онд эхэлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг нь 1,988.5 сая төгрөг, ирэх оны төсөвт  800.0 сая төгрөг хуваарилна.

 

Соёлын төвийн барилга, 250 суудал /Хөвсгөл, Ренчинлхүмбэ сум/

  • 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Төсөвт өртөг нь  1,700.0 сая төгрөг. Ирэх онд  450.0 сая төгрөг хуваарилна.

 

Соёлын төвийн барилга, 250 суудал /Хөвсгөл, Тосонцэнгэл сум/

  •  2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт төсөвт өртөг 1,700.0 сая төгрөг. Ирэх онд төсөвт  450.0 сая төгрөг тусгана.

 

Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Батширээт сум/

  •  2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 2,000.0 сая төгрөг. Ирэх онд 1,000.0 сая төгрөг хуваарилна.

 

Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Галшар сум/

  • 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 2,000.0 сая. Ирэх оны төсөвт 850.0 сая төгрөг хуваарилна.

 

Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Цэнхэрмандал сум/

  • 2021 онд барилгын ажлыг эхлүүлж,  2022 онд дуусгана. Нийт өртөг  2,000.0 сая төгрөг. Ирэх онд 1,000.0 сая төгрөг хуваарилна.

 

Луут хот, Эртний Хүннү гүрний нийслэл Хар Балгасны сургалт, мэдээллийн төв /Архангай, Өлзийт, Хотонт сум/

  • 2021  төсөвт 200.0 сая төгрөг тусгана.

 

Музей, номын сангийн цогцолбор /Дархан-Уул, Дархан сум/

  • 2021 онд эхэлж,  2022 онд дуусгана. Нийт өртөг 5,000.0 сая. Ирэх оны төсөвт  1,000.0 сая төгрөг тусгана.

 

СОЁЛЫН ТӨВИЙН  ӨРГӨТГӨЛ, ИХ ЗАСВАР, МУЗЕЙН БАРИЛГАД ХУВААРИЛАХ МӨНГӨ

 

  • Соёлын төвийн өргөтгөл, их засвар /Баянхонгор, Бөмбөгөр сум/ - 100.0 сая төгрөг
  • Үндэсний урлагийн их театрын барилга /Улаанбаатар/ - 5,000.0 сая төгрөг
  • Ханхэнтий чуулгын барилга /Хэнтий, Хэрлэн сум/ - 606.4 сая төгрөг
  • Хөгжимт жүжгийн театрын барилга, 800 суудал /Завхан, Улиастай сум/ - 2,032.0 сая төгрөг
  • Чингис хаан музейн барилга /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ - 4,286.8 сая төгрөг
  • Соёлын ордны их засвар /Хэнтий, Батноров сум, Бэрх тосгон/ - 550.0 сая төгрөг
  • Соёлын төв, спорт заалын их засвар /Архангай, Хангай сум/ -200.0 сая төгрөг
  • Соёлын төвийн барилгын их засвар /Говь-Алтай, Хөхморьт сум/ -170.0 сая төгрөг
  • Соёлын төвийн барилгын их засвар /Сэлэнгэ, Жавхлант сум/ - 285.0 сая төгрөг
  • Соёлын төвийн барилгын их засвар /Хэнтий, Дэлгэрхаан сум/ - 150.0 сая төгрөг
  • Эрдэнэзуу хийдийн барилгын их засвар /Өвөрхангай, Хархорин сум/ - 500.0 сая төгрөг

 

Ирэх 2021 онд  эдийн засаг сорилттой тулна гэдгийг  эдийн засагчид, судлаачид хэлж буй ч УИХ-аар удахгүй хэлэлцэх төсвийн төсөлд ач холбогдлын хувьд хойгуур эрэмбэлэгдэх ёстой зардлууд ийнхүү тусгагдаад байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ мэт зардлаа  эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд гаргаж буй зардал гэж тайлбарладаг. Харин эдийн засагчид өөр зүйл хэлдэг.

Эдийн засагч Н.Энхбаяр хэлэхдээ  “Одоо соёлын бариад дууслаа гэхэд  тэнд юу явагдах юм. Хүмүүс тэнд жилдээ гурав, дөрвөн удаа тэмдэглэлт баяр ёслолоор л цугладаг шүү дээ. Хүмүүс нь төсвөөс цалинждаг. Эрчим хүч, усан хангамж дэд бүтцийг эхлээд сайжруулах ёстой байтал баахан клуб бариад ямар хэрэгтэй юм. Эрэмбэ дарааллаа харах ёстой. Энэ бол эдийн засгийн биш улс төрийн шийдвэр. Тийм учраас  эргээд эдийн засгаа суурь, тогтолцоогоор нь  хохироож байна. Барьж байгаа арга нь ч буруу. Гаднын улс орнуудад  очоод үз. Опера хаус л тусдаа байгаа. Бусад бүх соёлын төвүүд хамтдаа. Америкт очиход дунд  сургуулийн байрны  хажуу зааланд нь манайхаар бол хорооны соёлын төв хамт байж байгаа. Нийтийн өмч гэдэг чинь ийм утгатай. Тэр сургуулийн зааланд зөвхөн сурагчид биш тухайн хорооны иргэд чөлөөт цагаа өнгөрүүлж, ном уншиж болно. Нийтийн өмчийг ингэж үр ашигтай ашиглаж байгаа юм. Одоогийн соёлын төвүүдийг нэг сургуулийн спорт заалны  хажууд залгаж бариад цахилгаан, дулааныг нь нэг дор шийдээд явбал арай үр ашигтай. Тус тусдаа шомбойсон юм бариад байгаа нь нөгөө л үрэлгэн бүтэц” гэж байсныг тодотгоё.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen.(70.181.124.42) 2020 оны 10 сарын 07

Ih hurliin gishyydee.toirog gej yavcuurah uurtuu terbumaar ne avahaa bolichihoochee.ta uls ornii tuluu uhaan sanaagaa zoriulahaar songogdson.hooson baihiin baihaa boliod ard tymend uguujtei zyil d anhaaraachee

0  |  0
Зочин (202.55.191.130) 2020 оны 10 сарын 06

2021 оны төсвийн төслийг хаанаас үзэх вэ \n

0  |  0
Зочин(202.131.225.197) 2020 оны 10 сарын 06

эх сурвалж нь хаана байгаа юм бол

0  |  0
Sh Sh(66.181.161.121) 2020 оны 10 сарын 06

Барилгын салбараа дэмжиж барилгачдаа ажилтай байлгаж байж ямралыг давнашдээ! Борчуудл барилгад ажилладаг! Тэтгэмж авч зүгээр тэжээлгээгүй тэд та нар шиг!

1  |  0
Top