Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнөөдөр /2020.10.09/ Төрийн ордонд "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн эрх зүйн орчин нь бусад хууль, журамтай уялддаг. Эрүүгийн хуульд тусгай ангийн 100 дахь зүйл гэж байдаг байсан. Зодох гэмт хэрэг нь дараагийн хуульд шилжихдээ Зөрчлийн тухай хуульд, тарчлаах гэдэг зүйл нь Эрүүгийн хуульд туссан. Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн эрх чөлөөний эсрэг гэмт хэргээр яллагддаг. Тухайлбал, санаатайгаар хүнд, хөнгөн гэмт хэрэг учруулах зэрэг Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийлэлд оноодог ялыг зүйлчилсэн. Анх Гэр бүлийн хүчирийллийн тухай хуулийг хэлэлцэж байхад хүчирхийллийн анхны дуудлагаар эрүүлжүүлэх зохицуулалт орж ирсэн байдаг. Гэмтлийн зэрэг үүсвэл өөр зүйл ангиар шийтгэнэ. Харин гэмтээгээгүй бол гурваас дээш хугацаагаар эрүүлжүүлээд явдаг" хэмээн онцоллоо.
Түүнчлэн "Дуудлага өгсөн ар гэрийнхэн нь маргааш нь гомдолгүй, энэ нөхрийг нэг сар саатуулбал манай амьдрал зогсоно гэдэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил, зөрчлийн бодлогыг эргэж харах шаардлага бий. Бид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ёстой. Гадаадад зугаалах, машин авахад мөнгө зарцуулах ёсгүй. Хүчирхийлэлтэй тэмцэхэд ашиглах ёстой. Анхан шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хамтарсан багийг үйл ажиллагаагаа явуулах боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Би цагдаагийн байгууллагаас гаргаж байгаа гэмт хэргийн статистик тоо баримтад эргэлздэг. Өдөр бүр хүний амь нас эрсдэж байна. 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж ирсэн Эрүүгийн хуульд үйлдэл болгоныг тоолж эхэлсэн. Үүнийг 2019 онд хүчээр буулгаж ирсэн. Ихэнх эрүүгийн хэргийг зөрчлөөр шийддэг. Ихэвчлэн хаах арга хэмжээг авч, шийдвэрлэхийг илүүд үздэг" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
шоронжуулж л болохгүй!!!!