Дотоодын аялагчдын тоо ХОЁР ДАХИН нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03

Олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Эм-2020” үзэсгэлэн аравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд болж өнгөрлөө.

Үзэсгэлэнд салбарын бизнэс эрхлэгчид, төр засгийн төлөөлөл, мэргэжлийн холбоод, Монгол улсад суугаа ОХУ, ХБНГУ, АНУ, Турк, БНХАУ, БНСУ-ын Элчин сайд, МҮХАҮТ, агаарын тээврийн "МИАТ" ТӨХК, "Туркиш Эйрлайнд" олон улсын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд болон бусад зочид, төлөөлөл нийт 250 гаруй байгууллага оролцлоо. Тус үйл ажиллагаа "Ковид ба ковидын дараах үеийн аялал жуулчлал” сэдвээр эхэлж тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой аялал жуулчлал, хямралын дараах үеийн боломж, давах гарц, гадаадын хөрөнгө оруулалт, эко шийдэл, хүн, байгальд ээлтэй аялал жуулчлалын чиг хандлагын талаар ярилцсан юм.

“Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Аялал жуулчлалын салбар бизнесийг хөгжүүлэхээс гадна бидний амьдралын хэв маяг, соёл, өв уламжлалыг таниулж түүх болгон үлдээдэг. Жуулчид улс орны онцлог, ялгааг харах гэж ирдэг. Иймд Монголын онцлогийг аялал жуулчлалд брэнд болгох”-ыг уриалав.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ЭРҮҮЛ, ЭКО БАЙЛГАХАД АНХААРНА

“Ай Ти Эм” нь нийслэл хот, 21 аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагддаг, гадаад, дотоодын оролцогчдын тоо, цар хүрээний хувьд Монгол Улсад зохион байгуулдаг хамгийн том үзэсгэлэн бөгөөд аялал жуулчлалынхан шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ сурталчлан танилцуулдгаас гадна энэ салбарын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээ хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжтой байдгаараа давуу талтай.Үзэсгэлэн аравдугаар сарын 30,31-ний өдрүүдэд “Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил” уриан дор үргэлжлэв. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох, бизнесийн шинэ түнш олох, бараа бүтээгдэхүүн сурталчлах, борлуулах зорилготой уг үзэсгэлэнд аймаг бүсийн 200 гаруй байгууллага оролцлоо. Манай аялал жуулчлалын салбар өнгөрсөн онд 607,231 ам.долларын орлого оруулсан. Нийт 580 орчим мянган жуулчин Монголд ирсэн нь өмнөх оныхоосоо 11 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин 2,4 сая монгол хүн гадаадад аялсан статистик бий.

Дотоодын аялал жуулчлалыг аялал-сувилал, аялал-эрүүл мэнд, аялал-амралт, аялал-зугаалга гэх маягаар монгол хүний амьдралын хэв маяг, онцлогт тохируулан хөгжүүлэх шаардлагтай байгааг мэргэжилтнүүд онцолсон юм. Үүний зэрэгцээ бие засах газар, хогны асуудлыг ч орхихгүйгээр байгальд ээлтэй аялахад анхаарч, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарим орны туршлагаас суралцах нь чухал болохыг ярьж байв.

МАНАЙ УЛС ЦАР ТАХЛЫГ ДОТООДДОО АЛДААГҮЙ НЬ ДЭЛХИЙН АНХААРЛЫГ ТАТАЖ БАЙНА

Цар тахлын энэ үед Норвегийн иргэн барилгын инженер Ж.Эрик Монголын аялал жуулчлалын салбарт нэг сая ам.долларын хөрөнгө оруулж, Сэлэнгэ аймагт эко шийдэл бүхий жуулчны бааз байгуулжээ. Гадаадын иргэн хөрөнгө оруулаад байгальд ээлтэй жуулчлал хөгжүүлж байгаа нь бидэнд хэчнээн их боломж бийг харуулж байна. Монголын аялал жуулчлал зөвхөн нэг улс орны төдийгүй бүс нутаг, нүүдлийн соёл иргэншилт улс орны, хоёр их гүрний дунд стратегийн ач холбогдол бүхий жуулчдын зорих газар болон хөгжиж байна.

Энэ онд хүн төрөлхтөн цар тахалтай нүүр тулсныг биеэр мэдэрч, хор хохирлыг амсаж байгаа салбар нь аялал жуулчлал. Монгол Улс короновирусний халдварыг дотооддоо алдаагүй нь эерэг дүр төрхийг бүрдүүлж байгаа. Хорио цээрийн дэглэмийн үед багагүй хохирол амсаж байгаа ч чадал, боломжоороо зохицуулсаар өнөөг хүрчээ. Улс орнууд өөрийн онцлогт тохирсон дотоод аялал жуулчлалыг хөгжүүлж, дэлхийн нөхцөл байдал аялал жуулчлалын салбарыг дахин өөр өнцгөөр харж, шинэ хувилбар бий болгож явахыг шаардаж байна. Жуулчны тоонд анхаарах бус жуулчныг удаан хугацаанд барих, чанараа дээшлүүлэх бодлого барих ёстой юм. Манай улсын хувьд үндэсний онцлог шинж чанараа товойлгосон, ээлтэй аялал жуулчлал хөгжүүлэхийг илүүд үзэж байгаа билээ.

ВИРТУАЛ АЯЛАЛ ХӨГЖСӨНӨӨР МОНГОЛ РУУ ИРЭХ ЖУУЛЧДЫН ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ

Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр болсон “Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил” хэлэлцүүлэгт оролцогсод 21 аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газрууд руу аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарч байв.

Баян-Өлгий аймгаас аялал жуулчлал, жуулчны бааз, гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг есөн компани оролцлоо. Баян-Өлгий аймгаас ирсэн мэргэжилтэн О.Лена “Жуулчны баазууд өөрсдийн үйлчилгээгээ танилцуулж,  дотоодын аялагчдад зориулсан аяллын маршрут тарааж, үзэсгэлэнт газруудын танилцуулга хийлээ. Баян-Өлгий аймгийн бизнес эрхлэгчдийн асарт нутгийн бахархал болсон гар хийцийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна. Манай аймаг үзэсгэлэнт байгальтай, өвөрмөц ёс заншилтай, жуулчид ихээр зорин очдог. Тийм учир цаашид аялал жуулчлалыг боловсронгуй болгох шаардлагатай байна” гэлээ.

Хөвсгөл аймгийн Аялал жуулчлалын Зочлох үйлчилгээний холбооны тэргүүн П.Эрдэнэ-Уул: “Хөвсгөл нуурыг түшиглэсэн аялал жуулчлалын бааз 130 гаруй бий. Энэ жил дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бүх бололцоогоо дайчиж ажилласан. Хүмүүс жуулчны баазуудаас болж нуур бохирдоод байна гэдэг. Гэтэл бид стандартын шаардлага хангасан ариун цэврийн газартай бөгөөд бохироо Хатгалын хогийн цэг дээр зөөж хаядаг. Үүнд маш их зардал гардаг. Бид бэрхшээл гэхээсээ илүү яаж жуулчдаа татах вэ, хил нээтэл хэрхэн эдийн засгийн хувьд уналтанд орохгүй байх вэ гэдгээ ярьж байна. Монголчууд дотоодын аялал жуулчлалаа дэмжээд явах хэрэгтэй.  Бид хил нээхийг хүлээхээс өөр аргагүй  сууж байна. Улсын тусгай хамгаалалтын нэвтрэх цэгээр 15-20 мянган гадаадын жуулчид, 30-40 мянган аялагчид орж ирдэг. Дотоодын жуулчдын тоо жилээс жилд өсөж 60-70 мянган болж өссөн” гэлээ.

“Дижитал солюшн”  компанийн гүйцэтгэх захирал М.Бямбажаргал: “Манай компани МУИС-ийн дэргэд 2019 онд үүсгэн байгуулагдсан. Бид виртуал аялалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хэнтий аймгийн Бурхан халдун уул, Хар зүрхний хөх нуур, Халуун рашаан зэрэг түүх, соёлын дурсгалт газруудыг виртуал аялалд шилжүүлсэн.  Энэ нь онлайн аялал учраас гадаадын аялагчдыг татах бүрэн боломжтой. Виртуал аялал нь жуучдыг татах, Монгол руу аялах хүслийг нь төрүүлэх зорилготой. Тиймээс дараагийн ээлжинд бүх аймгийнхаа түүхэн цогцолборт газруудыг виртуал аялалд шилжүүлнэ” гэв.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.14) 2020 оны 11 сарын 03

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37

0  |  0
туяа(202.21.97.90) 2020 оны 11 сарын 03

Нэг дахин гэж байхгүй, хоёр дахин гэдэг юм

0  |  0
зочин(124.158.69.128) 2020 оны 11 сарын 03

Тоог 1-ээр үржүүлэхэд хэвээрээ , үүнийг мэдэхгүй сэтгүүлч мөн их байх юмдаа. Даанч дээ\n\n

0  |  0
zochin(122.201.24.154) 2020 оны 11 сарын 03

2 dakhin usluu gedeg yum shuu dee ,

0  |  0
стресс (66.181.166.134) 2020 оны 11 сарын 03

дотоодын жуулчдын ихэнх нь зугаалахаар явдаг учраас жуулчны компаниудад олигтой орлого оруулаагүй, энэ зун. Эсрэгээр бөөн стресс үүсгэсэн

0  |  0
Dd(24.19.1.241) 2020 оны 11 сарын 03

1 dahin uimuu 2 dahin uimuu aan.

0  |  0
Top