“Саарал жагсаалт”-аас гарсан ч үр дүнтэй тогтолцоог хадгалах ёстой

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03

Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас өнгөрсөн сард гарсан. Тэгвэл “Саарал жагсаалт”-аас гарсан ч үр дүнтэй тогтолцоог хэвээр хадгалж үлдэх, олон улсын стандартыг үргэлжлүүлэх хэрэгтэйг  Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэж байна. Тус хорооноос  дараах мэдээллийг өгч байна.

Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээг 2016 онд анх хэрэгжүүлсэн. Энэ үнэлгээг шинэчлэхтэй холбогдуулж үнэлгээг хийж, тайлагнах ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулагдсан. Үнэлгээг Дэлхийн банкны аргачлалаар нийт 10 модуль буюу салбар, чиглэлийн хүрээнд хийсэн ба Санхүүгийн зохицуулах хороо өөрийн зохицуулалттай зургаан салбарын модулийн үнэлгээг нийт 82 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хийж ажиллалаа. Үндэсний эрсдэлийн үнэлгээний ажлын хэсэгт мэргэжлийн холбоод, зохицуулалттай салбаруудын төлөөллийг хамруулж холбогдох дата, статистик, тоо мэдээг олон төрлийн эх үүсвэрээс цуглуулж, баталгаажуулж ажилласнаараа онцлогтой.

Аравдугаар сарын 26-29-ний өдрүүдэд үндэсний эрсдэлийн үнэлгээний хэлэлцүүлгийг төрийн байгууллагуудаас гадна салбарын төлөөлөл болох 120 гаруй оролцогч Хорооны зохицуулалттай салбарууд болох модуль 4 /үнэт цаасны салбар/, модуль 5 /даатгалын салбар/, модуль 6А /банк бус санхүүгийн байгууллагын салбар/, модуль 6Б /хадгаламж, зээлийн хоршоодын салбар/, модуль 7 /үл хөдлөх эд хөрөнгийн салбар/, модуль 7 /үнэт метал, үнэт чулуу эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн салбар/, модуль 9 /санхүүгийн хүртээмжтэй бүтээгдэхүүн/-ийн хүрээнд хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг үнэлгээнд тусгах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний дараа үнэлгээний тайланд Дэлхийн банкны саналыг авснаар салбаруудын эрсдэлийн үр дүнг эцэслэж Хорооноос зохицуулалттай салбарын оролцогчдод хүргүүлж ажиллана.

Монгол Улс 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас гарсан ч үр дүнтэй тогтолцоог хэвээр хадгалж үлдэх, олон улсын стандартыг үргэлжлүүлэхэд энэ удаагийн үндэсний эрсдэлийн үнэлгээ чухал ач холбогдолтой. Санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарт тулгарч буй эрсдэлийг тодорхойлж, илэрсэн эрсдэлийг бууруулах чиглэлээр стратеги боловсруулах нь ФАТФ-ын дараагийн буюу 2023 онд хийгдэх үнэлгээнд бэлтгэх ажлын нэг хэсэг болох юм гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.189) 2020 оны 11 сарын 03

ТЭГВЭЛ 100ЖИЛЭЭР ШОРОНД СУУЛГАСАН ЭТГЭЭДҮҮДЭЭ АШГҮЙ СУЛЛАХГҮЙ НЬ

0  |  0
matilda(197.234.221.14) 2020 оны 11 сарын 03

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37

0  |  0
Top