БНАСАУ-ын эрх баригчид коронавирусний халдвартай хүмүүс хууль бусаар тус улсад нэвтрэхээс сэргийлж Хятад улстай залгаа хил дагуу минажүүлэх үүрэг өгсөн гэх мэдээллийг Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан өгсөн гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.
БНАСАУ хилээ хааж, Хятад улстай залгаа хил дагуух зарим хэсэгт мина байрлуулсан. Учир нь тухайн бүсэд коронавирусний халдвартай тэмцэх хүний болон техникийн боломж үгүй гэж БНСУ-ын Үндэсний тагнуулын албаны эх сурвалж дамжуулжээ. Эрүүл мэндийн салбар нь сул хөгжсөн Хойд Солонгост цар тахал дэлгэрвэл гамшигт үр дагавар авчирна гэж тус эх сурвалж тодруулсан байна.
Өмнөд Солонгосын тагнуулын албаны авсан мэдээллээр, өнгөрсөн хоёрдугаар сард болсон Солонгосын Хөдөлмөрийн намын хурлын дараа гаргасан баримт бичигт хэрэв БНАСАУ-д коронавирус тархвал халдварын улмаас 500 мянга хүртэл хүн нас барах эрсдэлтэй гэж дурдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )