COVID-19 цар тахлыг үл харгалзан 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын видео хурал зохион байгуулагдан, Орос улс тус байгууллагыг даргалах хугацаа дуусгавар болох юм.
Уг арга хэмжээний явцад ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүнүүд Байгууллагын хүрээн дэх хамтын ажилагааг бэхжүүлэн гүнзгийрүүлэх улмаар шинэ коронавирусын цар тахлын дэлхий даяр дахь улс төр нийгэм эдийн засгийн үр дагаварыг хэлэлцэх юм. Энэхүү арга хэмжээг зохион явуулах бэлтгэл ажлын үр дүнд Москвагийн тунхаглал, ШХАБ-ын 2020 он хүртэлх хөгжлийн Стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, тоон эрэнд алслагдсан хийгээд хөдөөгийн бүс нутгуудыг хөгжүүлэх ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааны Концепци, тухайн бүс нутагт учирч болзошгүй тахал өвчний аюулын эсрэг хамтран тэмцэх Төлөвлөгөө зэргийг хэлэлцэнэ.
Дээрх үйл явдалд Монгол Улсын төр засаг, олон нийтийн анхаарлыг төвлөрүүлэх хэрэгтэй болов уу. Учир нь одоо цагт бүрэлдэж буй олон улсын нөхцөл байдалд Монгол Улсын хувьд «Орос-Монгол-Хятад» хэмээх эдийн засгийн коридорыг байгуулах нь чухал ач холбогдолтой болоод байгаа юм. Энэхүү коридорыг байгуулах тухай тохиролцоонд Орос, Монгол, Хятад улсууд 2016 онд болсон ШХАБ-ын чуулган дээр хүрч улмаар энэ нь Евразийн орон зайнд явагдаж буй интеграцийн нэг хэсэг болох юм. Гурван талт эдийн засгийн коридор байгуулснаар Монгол Улс өөрт байгаа транзит нөөц бололцоогоо хэрэгжүүлэх боломж гарч ирэх юм. Учир нь тал хээрийн зам хэмээх монголын төсөл нь ЕАЭЗХ ба хятадын “Нэг бүс-нэг зам” санаачлагаад амин чухал холбооос нь болж чадах юм.
2019 оны зургаадугаар сард Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнийлөгч В.В. Путин, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нарын тавдахь удаагийн уулзалт болж монголын тэргүүн: «ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд, нийгмийн харилцааны бүхий л салбарт эрчимтэй өргөжин хөгжиж буйд миний бие сэтгэл хангалуун байдаг.....Талуудын хамтын хүч чармайлтын дүнд сүүлийн жилүүдэд гурван талын хамтын ажиллагааны механизм бүрдэж, эрх зүйн үндэс бэхжиж, хамтын ажиллагааны салбар өргөжиж, зарим салбарт тодорхой ахиц гарч байна» гэж онцлов.
2020 оны хоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын ажиллагаан дээр Монгол Улсаас Орос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа "Бид улс төрийн нягт хамтын ажиллагаагаа худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбар дахь тодорхой төслүүдээр баяжуулах нь оновчтой зүйл гэж үзэж байна. Бид Орос-Монгол-Хятад гэсэн гурван талт хэлэлцээрийн хөгжлийн явцад сэтгэл хангалуун байгаа, харин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улсыг илүү идэвхтэй оролцуулах явдлыг бид нааштай хүлээн авах юм" гэж хэлэв.
Харин Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Орос Улсад 2020 оны 9-р сард хийсэн айлчлалын үр дүнд тулгуурлан "Сүүлийн хэдэн жилийн турш Монгол, Орос, Хятад улсууд гурван талт форматаар хамтран ажиллаж ирлээ. Гурван улсын тэргүүнүүд ШХАБ-ын чуулгааны үед хийсэн уулзалт бол маш чухал үйл явдал болсон. "Эдийн засгийн коридорыг байгуулах Хөтөлбөр"-т орсон 32 төсөл нь манай гурван орныг дэд бүтэц, худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн ба аялал жуулчлалын салбаруудаар дамжуулан ойртуулах зорилготой бөгөөд түүний хүрээнд явагдах төрөл бүрийн арга хэмжээнүүд нь Монгол Улсын хувьд төдийгүй манай улстай хил залгай Орос Улс, Хятад Улсын бүс нутгуудын хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой юм. Бид Европ хийгээд Орос Улсаас Хятад Улс руу болон тэндээс буцах чиглэлд транзит барааны урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий төмөр замын төв коридорын хөгжилд онцгой анхаарч ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсад төмөр замын шинэ шугам сүлжээ байгуулах ажил идэвхтэй явагдаж байна. Орос Улсаас Монголоор дамжуулан Хятад Улс руу байгалийн хийн хоолойг ашиглан дамжуулах төсөлд хамтран оролцох талаар 2019 оны сүүлчээр Монгол Улсын Засгийн Газар, "Газпром" ОНХН-тэй тохиролцоонд хүрэв. Коронавирусын цар тахлыг үл харгалзан энэ онд энэхүү хамтын ажиллагааны эрх зүйн баазыг бүрдүүлэх талаар томоохон ажлыг гүйцэтгэж барагдуулав. Энэ бүхэн амжилттай болсон тохиолдолд уг дамжуулах хоолой нь гурван талт хамтын ажиллагааны шинэ бэлэг тэмдэг нь болох нь гарцаагүй билээ" хэмээн онцлов.
Одоо цагт маш идэвхтэй дэвшүүлэн, урагшлуулж буй “гуравдагч хөрш”-ийн бодлого нь Монголын хувьд ихээхэн эрсдэл дагуулж байгаа билээ. Тухайлбал сүүлийн үед Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн бусад байгууллагуудын зүгээс үзүүлж буй тусламжийн ололт амжилтыг хэлэлцэх нь нэмэгдэж байна. Гэтэл уг тусламж хэзээ ч буцалтгүй тусламж биш харин зээл бөгөөд хэзээ нэгэн цагт түүнийг буцаах болно шүү гэдгийг яагаад ч юм мартаад байх шиг. Тийм болохоор зээлийн ачаалал хийгэд гадаад өрийн төлбөрийн хэмжээ өсч нэмэгдсээр байна.
Ингээд зогсохгүй АНУ Монгол Улсын ашиг сонирхолыг үл харгалзан манай орныг БНХАУ-ын эсрэг сөргөлдөөнд ашиглах эрмэлзэл магадлал өндөртэй байгаа юм. Тухайлбал БНХАУ 2020 оны намар Хятад Улстай хийж буй “худалдааны дайнд” АНУ-г дэмжиж буй Австралиас авч буй нүүрсний импортын хэмжээг хязгаарласан байна. Иймээс Монголын хувьд хятадын зах зээл дээрх австралийн нүүрсний импортыг орлон өөрийн экспортыг нэмэгдүүлэх таатай бөгөөд хосгүй боломж нээгдэж байгаа билээ.
Тийм болохоор Монголын төр засаг бүс нутгийн түнш юуны өмнө Евразийн интеграцийн үлэмж том бүтэц болох ШХАБ-ын хүрээн дэх түншүүдтэй тогтоох харилцаандаа илүүтэй найдвар тавих нь зөв болов уу. Тэгээд ч Монгол Улс олон улсын хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг ямар нэгэн интеграцийн бүтэцэд нэгдэж чадаагүй болохоор түүний хувьд ШХАБ бол бүс нутгийн интеграцийг хэрэгжүүлэх бодитой боломж юм. Тэгэх тусмаа уг байгууллагын хоёр гол гишүүн орон болох ОХУ, БНХАУ-аас Монголд уг байгууллагад элсэх урилга ирүүлсэн билээ.
Д.НАМХАЙ
Сэтгэгдэл ( 4 )
Хэн хүнгүй боддог асуудлыг бодитоор л хөндөж тавьсан байна. ШХАБ-д элслээ гээд монгол улс хятадын харьяанд орчино гэх нь дэндүү гоомой ойлголт. Бид чинь НҮБ- бүртгэлтэй дэлхийд данстай улс гэдгээ мартаж болохгүй. Чингэс гэхээсээ илүүтэй НҮБ- гишүүн бүрэн эрх тусгаар улс гэгээрээ омоншиж цээж дээр явах учиртай биш үү
Хятадын туган доор намчир юм байна даа. Хятадын харьяанд орвол бусад улсаас харилцаагаа тасалж Хятадыг бөгс дагахаас өөр аргагүй.
Самхай минь судлаачдын үгийг сонсож үз
Хог хужаагийн шанхайд хэзээ ч элсэх хэрэггүй.