Өмнөд Солонгост ирэх онд Евразийн төмөр замын нийгэмлэгийн хурал болно

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод 2021 оны зургаадугаар сарын 15-18-ны өдрүүдэд Евразийн төмөр замын хамтын ажиллагааны нийгэмлэгийн 49 дэх хурал зохион байгуулагдах тов гарчээ.

Уг хурлыг Өмнөд Солонгосын Дэд бүтэц газрын харилцааны яамнаас зохион байгуулах аж.

Евразийн төмөр замын хамтын ажиллагааны нийгэмлэг нь 1956 онд байгуулагдсан бөгөөд евразийн бүс нутагт орших төмөр замын харилцааг зохицуулдаг томоохон байгууллага юм.

Өмнөд Солонгос улс 2018 онд 29 дэх гишүүнээр элсэж байсан юм. Энэ нийгэмлэгт Монгол Улс, Хятад, Орос, Умард Солонгос зэрэг улсууд багтдаг юм.

Өмнөд Солонгос улсад болох 49 дэх удаагийн хуралд гишүүн улсуудын дэд бүтэц, зам тээврийн сайдын түвшний төлөөлөгчид оролцоно.

Энэ удаагийн хурлаар Зүүнхойд азийг Европ тивтэй холбох төмөр замын санаачилгын талаар хөндөн ярилцахаар болжээ.


Эх сурвалж: Yonhap

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top