Хилийн боомтод чирэгч сольж тээвэрлэсэн цуваа Улаанбаатарт ирлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 03

Улсын онцгой комиссын даргын тушаалаар Алтанбулаг боомтод Олон улсын автомашины чирэгч сольж тээвэрлэх туршилтын ажлыг зохицуулах үүрэг бүхий Шуурхай бүлгийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулан байгуулсан билээ.

Гадны ачаа тээврийн автомашин Алтанбулаг боомтод ирж чиргүүлээ салгаж орхиод дан чирэгч толгой нь буцаж гарах, Монголын тээврийн автомашины чирэгч толгой чиргүүлийг авч хатуу хяналтын дор Улаанбаатар хүргэж ачааг буулгаад хоосон чиргүүлийг буцааж боомтод хүргэх, гадны ачаа тээврийн авто машины чирэгч толгой эргэн орж ирж чиргүүлээ авч гарахаар зохицуулсан автомашины чирэгч сольж тээвэрлэх ажил нь “Ковид-19” цар тахлын нөхцөлд гадны тээврийн хэрэгслийг нутгийн гүн рүү нэвтрүүлэхгүй байх, жолооч нарыг халдвараас хамгаалах зорилгоор төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа туршилтын арга хэмжээ юм.

Шуурхай бүлэг өчигдөр (2021.01.02) Алтанбулаг боомтод ажиллаж, тус боомтод эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн ачсан олон улсын 20 автомашины чирэгчийг солих туршилтын ажлыг ХХЕГ, МХЕГ, ГЕГ хамтран амжилттай зохион байгуулсан бөгөөд Алтанбулаг боомтоос үдэш хөдөлсөн тээврийн цуваа өнөөдөр (2021.01.03) өглөө Улаанбаатарт ирлээ.

Цуваа мэргэжлийн байгууллагуудын хяналттай гаалийн хоёр талбайд ачаагаа буулгаад, Алтанбулаг боомт руу буцаж, хилийн цаана хүлээж байгаа олон улсын тээвэрлэгчдэд хоосон чиргүүлийг хүргэж өгөх юм гэж Зам, тээвэр хөгжлийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.85) 2021 оны 01 сарын 04

за ашгүй дээ. энэ чинь харин зөв ажил байна

0  |  0
сүрэн(103.140.10.247) 2021 оны 01 сарын 03

энэ чинь үнэхээр болж байна шүү.Амжилт

0  |  0
Зочин (66.181.185.31) 2021 оны 01 сарын 03

Амжилт хусье

0  |  0
зочин(103.57.93.202) 2021 оны 01 сарын 03

Орос ч заваан байгаа шүү дээ анх Алтанбулагаас л өвчин эхэлсэн биз дээ мэдэхгүй дээ дахин өвчин чирч гай болох вий дээ

0  |  0
зөв ажил(64.119.16.138) 2021 оны 01 сарын 03

нэгэнт импортгүйгээр болохгүйгээс хойш ингэх нь зөв.

0  |  0
зочин(66.181.186.163) 2021 оны 01 сарын 03

Mундаг байна шүү дээ аль эрт хийсэн бол одоо юунд ингэж сууж байхав дээ

0  |  0
Top