Цахилгааны ТӨЛБӨР ТӨЛӨХ ХУГАЦААГ тооцох заавар

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 03

Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэлх хугацаанд айл өрх, албан байгууллагуудын цахилгаан, дулаан, усны мөнгийг төрөөс даах зохицуулалт хийсэн билээ. Гэтэл ойрын өдрүүдэд иргэдийн гар утсанд ирсэн цахилгааны үнийн нэхэмжлэх иргэдийг төөрөгдөлд хүргэсэн юм. 

Үүссэн асуудалд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг. Тийм учраас 2020 оны 12-р сарын цахилгааны төлбөрт 11-р сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа. Тухайлбал, иргэн Ж-гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны 11-р сарын 10-ны өдрөөс 12-р сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж-гийн өмнөөс Засгийн газар төлж барагдуулах ба үлдсэн 20 хоногт ногдох цахилгааны төлбөрөө иргэн Ж өөрөө төлөх ёстой. Хэдийгээр бүх хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр бичдэг ч бичилтийн эхлэлийн хугацаа ялгаатай байдгийг анхааруулья. Хэрэв таны цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье" гэсэн тайлбар хүргэсэн билээ. 

Цахилгааны бичилт хийх өдрүүд болон төлбөр төлөх хугацааг хэрхэн мэдэх боломжтойг танилцуулъя. 

Хэрэглэгч та "Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ"-ний дэвтрийнхээ хоёрдугаар хавсралт болон mytog.mn цахим хаягаар нэвтэрч, "Гэрээний мэдээлэл" цэснээс өөрийн хамаарагдах борлуулалтын циклийг мэдэх боломжтой юм байна. 
 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.160.126) 2021 оны 01 сарын 05

Толууранд юм хавчуулсан ч гэх шиг ичсэн хүн хүн ална гэж

0  |  0
Зочин(66.181.160.126) 2021 оны 01 сарын 05

Нэг төгрөг төр төлөх нь байтугай суга нэмж кармаа суйлчихаад эргүү хөлдүү юм яриад явах юм тэр очиж шалгаж байгаа айл хүмүүс нь тавилттай жүжтг

0  |  0
Зочин (66.181.160.126) 2021 оны 01 сарын 05

Тэрийг ойлгохгүй хамрах хугацаа ойлгохгүй гэж ярьж байгаа бүүр нэг хөлдүү шинжийн новш . Нэмж бичсэнээ хас хулгайчууд аа

0  |  0
Зочин(202.9.40.156) 2021 оны 01 сарын 04

Завхарсан асуудал. Сүүлийн сарын нийт төлөлтөөс илүү гарсныг гээд байсан одоо бүр тэнэгтэж зөвхөн эхний 10 хоног болоод явчихлаа. Ингэж ард иргэдээ бордооны мал болгохоо бол ЗГ.ын 15.000 .тай үгүйтэй бид төлбөрөө төлөөд ирсэн. Болиоч бид юм ойлгохоо больсон та нарт дандаа тархидуулж суудаг гэж бодсон бололтой. Новш...

0  |  0
zochin(49.0.218.75) 2021 оны 01 сарын 04

said mini nemej bicheed talii ni tur tulsun geed talii niirgedeer tuluulne ugui bol tsahilgaan tasalah geed bha shuu dee. ulaan tsaim deerem bolood bn

0  |  0
b(66.181.182.203) 2021 оны 01 сарын 04

utsaa yadaj avdag boloosoi.dvvregt 1 bolgosonch hangaltgvi bhad.nguu hedni untaad bdiimuu.hamag tsag barah yum

1  |  0
Иргэн(66.181.185.237) 2021 оны 01 сарын 03

0сэн гээд зарлаад байсан үнэн юм уу худалаа юм уу яг аль нь үнэн яриад байгаан ард иргэдийг ээ НОК,УОК,УИХ толгойг нь эргүүлээд байх юм аа хаашаа юм бэ ийм байж одоо болох уу ёстой сүүрлээ штээ

0  |  0
Иргэн(66.181.160.52) 2021 оны 01 сарын 04

11 сарын төлбөрөө төлсөн шүү дээ! Тэгсэн хэрнээ 12 сард өмнөхөөсөө ч их гарсан бн.

1  |  0
байцаагч нь байна аа(122.201.23.219) 2023 оны 10 сарын 05

СХД-ийн байцаагч нь орон андуурч хараад 1000квт /ж:250-ийг 1250 гэж/биччээд энэ буруу гарсан байна гээд бид хөөцөлдөөд өргөдөл бичээд явж байсан чинь төлбөрөө төлөөгүй гээд хамаг утас тас хяргаад явж байсан. Тэгээд хэл ам хийгээд дийлээгүй. Тэгсэн дараа сард нь ирээд заалтаа ухраасан байна гэж солиороод задгай бичилт хийж торгууль тавиад үнэхээрийн дээрэлхүү зэвүүн шүү

2  |  0
Top