ОБЕГ: Цахим уулзалт, зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2021 оны 01 сарын 06

Нийслэлийн Онцгой байдлын газраас Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газартай хамтран зохион байгуулж байгаа цахим уулзалт, зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус уулзалт зөвлөгөөнд НОБГ болон бүтцийн нэгжүүдийн нягтлан бодогчид хамрагдаж байгаа юм.

Уулзалт зөвлөгөөнөөр байгууллагын өмчийн харилцаа, хөрөнгийн хөдөлгөөн, тулгамдаж буй асуудал, цаашид  хамтран ажиллах чиглэлээр санал солилцож, зөвлөмжийг боловсруулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочих(124.158.86.55) 2021 оны 01 сарын 06

Өөр чухал асуудал байна аа. Ковид дотооддоо алдсан асуудалаа ярь.

0  |  0
Top