Товчоодоор нэвтэрсэн 3702 хүнээс сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

2021 оны 01 сарын 06

2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 89 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.

Эдгээр товчоодод эрүүл мэндийн байгууллагын 30 албан хаагч ажиллаж байгаа юм.

Дээрх хугацаанд авто тээврийн товчоодоор орсон 932, гарсан 899 буюу нийт 1831 автомашин нэвтэрсэн байна.

Үүнээс товчоодоор нэвтэрч орсон 1914, гарсан 1788 буюу нийт 3702 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: Нийслэлийн онцгой комисс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.84) 2021 оны 01 сарын 06

Хороолол дотор машинтайгаа дэлгүүр хэсэн архи дарс эргүүлэн, ямарч маск зүүлгүйгээр, таних танихгүй хүнтэй шүлс баасаа үсчүүлэн чалчиж халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа гөлөгнүүд төв замаас гадуур доншуучлах нь ихэслээ. Төв замын бүсээс гадуурх хяналтуудыг чангатгаж согтуу гөлөгнүүдийн машин тэргийг 3,6 сараас доошгүй хугацаанд журамлаж, өндөрхөн торгууль ноогдуулж, жолоодох эрхийг хасахгүй бол өвчин тархаахад багагүй нөлөөлж мэдэхээр байна.

0  |  0
Top