Хошууч Г.Баярсайхан шагналаа гардан авлаа

2021 оны 01 сарын 06

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Г.Баярсайхан 2020 оны аймгийн “Шилдэг төрийн алба хаагч”-аар шалгарч, шагналаа гардан авлаа.

Шүхэрчин аврагчаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Онцгой байдлын албанд 12 дахь жилдээ ажиллаж байна. Гамшиг осол, гал түймрийн нийт 98 удаагийн дуудлагаар  үүрэг гүйцэтгэн, 52 хүний амь насыг авран хамгаалж, уул уурхай болон авто тээврийн ослоос 18 иргэний цогцсыг гарган ар гэр, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ.

Коронавируст халдвар (Covid-19), томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах зэрэг цаг үеийн асуудлаар 2020 онд аймгийн Онцгой комиссыг 53 удаа хуралдуулж, нийт 136 эрх зүйн баримт бичиг гарган, хэрэгжилтийг хангуулахын зэрэгцээ 240,0 сая төгрөгийг шийдвэрлүүлэн, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажилласан байна гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top