ОЛОН ӨНГӨ: Эмч нараа халдвараас хамгаалъя

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 07

Эрүүл мэндийн яамнаас хийсэн өчигдрийн мэдээллээр “2020 оны арванхоёрдугаар сарын 15-аас хойш "Ачтан" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд, хэвтэн эмчлүүлсэн болон амбулториор үйлчлүүлсэн иргэдийг гэрийнхээ ойролцоох оношилгооны цэгүүд дээр очиж амны хаалтаа зүүн зайгаа барин шинжилгээ өгөх”-ийг хүслээ. Учир нь тус эмнэлгийн есөн ажилтнаас коронавирус илэрсэн байна.

“Энх саран” сувилал, Баянзүрх дүүргийн эмнэлэг халдварын томоохон голомт болсноор сулруулаад байсан хөл хориог сунгах гол шалтгаан болсон бөгөөд дотоодод тархсан халдвар асар ихээр нэмэгдсэн. Гэтэл монголын урдаа барьдаг эмчийн хувийн эмнэлэг ийнхүү бас нэгэн голомт боллоо. Мэдээж эмч, эмнэлэгийн байгууллагууд халдвар авъя гэж аваагүй нь тодорхой. Харин тэд хамгаалах хувцас хэрэглэл хэрэглээгүй, урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийгээгүйгээс ийм байдал үүссэн байж таарна. Энгийн иргэддээ үлгэр дуурайлал болж, тэднийг болон өөрсдийгөө халдвараас сэргийлж байх учиртай эмнэлэгийнхэн голомт болоод байгаа нь харамсалтай. Тиймээс хувь, хувьсгалын эмнэлэгийн байгууллагын ажилчид, эмч нартаа халдвар, хамгааллын хувцас хэрэглэлийг нь дорвитойхон олгоод, халдвараас сэргийлэх ажлыг ягштал хийлгэх хэрэгтэй байна. Эмч, эмнэлэг маань өвчингүй байж гэмээнэ энгийн иргэдээ өвчнөөс салгаж, улс орноороо аюулт өвчнийг ялах учиртай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
рсма(64.119.21.130) 2021 оны 01 сарын 08

эмч нар хувийн хамгаалалтаа ном ёсоор нь хийж чадна, тэд туршлагатай, харин хэрэглэж байгаа маск нь жишээ нь зүгээр л нэг хандивын маск уу, эсхүл ДЭМБ-ын гаргасан КОВИД-ын үед хэрэглэх маск, бусад хамгааллын хэрэгслийн шаардлага хангасаныг нь баталгаажуулсан хэрэгслүүд үү, тарааж өгсөн маск хэрэгсэл нь хамгаалахгүйгээс л дандаа эмнэлгийн ажилтнууд халдварт өртөөд байх шиг, ковид далимдуулаад сайхан бренд нэртэй саар чанартай хэрэгсэл хаа сайгүй байгаа, үүнд анхаараасай.

0  |  0
Зочин(66.181.181.43) 2021 оны 01 сарын 07

Эмнэлэг эмнэлэг хэсээд л хүн үзээд л, сувилагч нар нь 2-3 эмнэлэгт зэрэг ажиллаад байхаар халдвар яаж дуусах вэ, миний танил 1 сувилагч л лав 3 газарт зэрэг ажилладаг шд, иймэрхүү байдлаар өвчин ьасрахгүй ээ

0  |  0
Эмч(202.179.26.164) 2021 оны 01 сарын 07

Эмч нарыг халдвараас хамгаалахгүй тэд өөрсдийгөө халдвараас хамгаалж ажиллах мэрэгжлийн ур чадвартай байх ёстой.

0  |  0
Top