БОАЖЯ 2021 онд дотоодын АЖ-ийг хөгжүүлэх чиглэлд ажиллана

2021 оны 01 сарын 07

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбараар тодорхойлсон. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2021 онд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг чанаржуулах, стандартад нийцүүлэх чиглэлд ажиллана.

Аюулт өвчин ард үлдэж, сайхан цаг ирэхэд та эх орныхоо ямар үзэсгэлэнт газрыг зорихоор төлөвлөж байгаа вэ?

Хараа булааж, нүд баясгам Монгол орны унаган байгаль, үзэсгэлэнт газруудын зургийг гэрэл зургийн хальснаа буулгасан зурагчин Erdenebulgan Photography -ийн зургуудаас танд сонирхуулж байна.

Та ч бас үзэсгэлэнт Монгол орноороо аялсан зургаа бусадтай хуваалцаж аяллын маршрут гаргахад нь туслаарай гэж БОАЖЯ-аас мэдээллээ.

 

Хөвсгөл аймаг- Хорьдол сарьдагийн нурууны нэгэн оргил дээр шахуу байрлах нууцлаг нуур. Өмнө нь гэрэл зурагт бууж байгаагүй газар юм.

Увс аймаг-Хархираан уулсын үзэсгэлэн.

Хорьдол сарьдагийн нурууны намрын өнгө. Зураг дээр Алхайн гозгор (Тэмээн гозгор) 3178м уул харагдана.

Архангай аймаг-Хоргын тогоо болон Тэрхийн цагаан нуурын үзэмж.

Үүл манан дундаас цухуйх сүрлэг Цамбагарав хайрхан.

Алтайн уулсын зуслан.

Завхан аймаг, Говь-Алтай аймгийн зааг-Монголын хамгийн урт үргэлжилсэн элсэн манхан дунд байх нэгэн нууцлаг нуур.

Говь-Алтай аймаг- Элсэн манхан, далайн зааг мэт Эрээн нуурын үзэмж.

Говийн орой.

Сарны туяанд гэрэлтэх Таван богдын Цагаан суварга оргил.

Өмнөговь аймаг- Хонгорын элсэн манхан дунд.

Увс аймаг, Баян-Өлгий аймгуудын зааг- Цамбагарав хайрхан болон Ховд голын үзэмж.

Өвөрхангай аймаг-Орхоны хөндийн манантай өглөө.

Хархираан уулс дундах үзэсгэлэнт өнгөлөг нуурнууд.

Баян-Өлгий аймаг- Цагаан гол Ховд голд цутгаж байгаа нь

Мэнэнгийн тал өндрөөс ийм харагдана. Дорнод аймаг.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.70.91) 2021 оны 01 сарын 07

ДРОНООР ЗУРАГ АВАХ ГАЙХАЛТАЙ ЮМ АА ? ХАРААД Л БАЙМААР .

0  |  0
хүрэл(192.82.72.194) 2021 оны 01 сарын 07

ХӨХ ИНЭЭД ХҮРЧИХЛЭЭ.

0  |  0
Top