Тэтгэврийн зээлгүй байсан 210.0 мянган иргэнд 1.0 сая төгрөг олгох ажил тавдугаар сарын 21-нээс хэрэгжихэд бэлэн болов.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарын танилцуулгыг сонсов.
Энэ хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурал баталсан бөгөөд яг нэг жил өнгөрч байна. Түүнчлэн 2019 оны эхээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, төрийн мэдэлд авснаас хойш 2 жил өнгөрч байгаа юм.
Хууль батлагдсанаас хойших хугацаанд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар ахмад настнуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ.
Энэ арга хэмжээнд 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 229.0 мянган иргэний 763.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн байна.
Дээрх хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210.0 мянган иргэнд тус бүр 1.0 сая хүртэл төгрөгийн ваучер олгохоор шийдвэрлэсэн. Түүнийг мөнгөжүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэх ёстой. Үүнд шаардагдах 210.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажил хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд хугацаандаа хэрэгжинэ гэдгийг “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр хэллээ.
Түүнчлэн тэтгэврийн зээл тэглэх зорилгоор “Эрдэнэс Монгол” компаниас 5 жилийн хугацаатай, 725.0 орчим тэрбум төгрөгийн бондыг Монголбанкинд байршуулсан бөгөөд энэ бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьцаалсан байсныг бүрэн чөлөөлсөн гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Ингэснээр цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийг олгоход ямар нэг төвөг саад учрахгүй гэсэн үг юм.
Ийнхүү Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль амжилттай хэрэгжиж байна.
Хуулийн хэрэгжилтийг 2020 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо
Сэтгэгдэл ( 15 )
Зээл аваагүй байсан ахмадуудад гэж яриад байх юм!Тэр нь 1 жилийн өмнө зээл аваагүй байсан ахмадуудад 1сая төг.өгөх юм уу?1 жилээс хойш зөндөө ахмадууд тэтгэвэртээ гарсан.Тэр ахмадуудад 1сая төг өгөхгүй юм уу?Миний ойлголтоор бол 1 жилийн өмнө зээлгүй байсан гээд тодотгоод байгаа нь хачин санагдаад байна.Ер нь зээл аваагүй байсан,сүүлийн 1 жил тэтгэвэрт гарсан ахмадуудад бүгдэд нь энэ 1сая төгрөгөө өгөх хэрэгтэйшдээ!Ахмадуудаа ялгаварлаж болохгүй шүү!
Зээл аваагүй гэж ялгагдсан ахмадууд бүгд нийлж үндсэн хуулийн цэцэд хандая Үндсэн хуулинд бүгд тэгш эрхтэй ялгаварлахгүй гэж заасан байна
Ахмадуудад бүгдэд нь 1сая төг өгөх хэрэгтэй.440..0 мянган ахмад хөгжлийн бэрхшээлтэй өрх толгойлсон эрэгтэй эмэгтэй хүмүүс ажилгүй иргэд /улиралын чанартай/ хувиараа ажил хийгч хүнсний зах дэлгүүрээс бусад бүх хүмүүс 1 сая баучер авах ххэрэгтэй.Яагаад бэ ! Бүгд сул зогсолт.Өнгөрсөн жил яг энэ цаг хугацаанд 800.0 тэрбумыг цацсан .Одоо бол цар тахал улс орныг нөмөрсөн энэ үед алагчлахгүй өгөх бус уу!Өнгөрсөн 20 оны явдал 3 эрх баригч нарын нэр төрөө өсгөх өгөхгүй бол эрх баригч нам ялагдал хүлээх ийм л байдалд орсон шүү дээ.Улс төрөө гэж....Одоо ч тэр уурхай бүрэн ажиллаж чадаагүй л байна.
төр түүн дотроо аймгуудын агентлагийн дарга хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга бол эрх мэдэл албан тушаалаа ашиглаад төрөөс асар их мөнгө хулгайлдаг. тайлан зарлага мэдүүлгээ худоаа бичээл болоо. жилд 15 орчим тэрбум тэр хүний гар үсэг эрх мэдлээрээ дураараа дургина! нэг даргын нуа байхад болоо!! тэр нь бүгдийг аргалдаг. дорнодын жишээ.
Хаха өнгөрсөн бороо гэчихжээ ...өчигдөр хүчиндүүлсэн бол өнгөрсөн бороо болох уу .... өчигдөр хулгайд малаа алдсан бол өнгөрсөн болох уу .... хулгайчид хулгай хийсэн байхад өнгөрсөн болоод явах уу ... ҮГҮЙ ШҮҮ ХӨ юу ч өнгөрөөгүй та нарийн энэ фашист ялгаварлан гадуурхалт хэзээ ч өнгөрсөн бороо болохгүй ..... сийрэг ухаантай бол алдаагаа хурдан зас бүгдээд энэ өг ...тэр тусмаа зээл тэглэж байх мөч болон ( бичиг баримтаа бүрдүүлсэн тэр цаг хугацаанд амьд сэрүүн байсан ) зээл авч байсан үед н амьд сэрүүн байсан хүмүүст бас өгөх ёстой ..... тэгш эрх хүн бүрт адил байх ёстой
Нэгэнт шийдвэр гараад хэрэгжчихсэн. Одоо энэ талаар олон долоон юм ярьж улс төржөөд хэрэггүй.Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд хэрэггүй. Өөр өчнөөн асуудал байна.Түүндээ л анхаарал хандуул
Амьдралд туйлдсан хэдэн хөгшний зээлийг тэглэсний төлөө ямар их хорсол атаархал,хэрүүл тэмцэл болдог юм бэ.Ахмадын байгууллагын дарга гээд цүдгэр өвгөн хүртэл ноднин тэвдэж ирээд л яриад байсан.Түүндээ хүрээд бүгд тэгш байх ёстой юм бол орон сууцаа үнэгүй хувьчлаад авчихсан ахмадын байгуулдагын дарга 1990-ээд онд байраа хувьчилж авах ёсгүй л байж дээ.09
Ахмадуудыг ингэж ялгаад байгаа юм биш .... үнэндээ монголчуудыг бүгдийг н тэнэг мангар гэдгийг зарлаад байгааг ойлгох хэрэгтэй ...хулгай хийсэн хождог хөөн хэлэлцэх хугацааг хаадаг ..татвар өгөөгүйг н бас өршөөдөг ..зээл авсан мөнгө авдаг ... ийм л Монголын төр засаг гэж нэрэлсэн хэдэн луйварчингууд гадзуурч байна шүүдээ ... харин хэнч дуугарахгүй тэмцэхгүй байгаа н харамсалтай ...нөгөө олон нам нөгөө олон бие даан нэр дэвшигч нөгөө олон иргэний гээд орилоод байдаг хүмүүс үхсэн мэт чимээгүй хахаха ҮХЭР МОНГОЛ ГЭДЭГ НЭР ҮНЭН ГАЙХАМШИГТАЙ .... УРАА МОНГОЛ ЯЛЖЭЭ ... фашизм жинхэнэ фашизм гэж энэ
Эх эцгээрээ зээл авхуулж мөлждөг залуучууд та нарыг улс төрчид дахиад л ийм маягаар дэмжих болно. Шулцгаа мөлжтүгэй тэтгэврийн хөгшид өө
Зээл авсан тэнэг нь 6 сая зээл аваагүй гүргэр нь 1 саяаар шагнуулж байгаа юм биз дээ
Zeelgui bsan halamj,gruptei irged hamragdah uu
Yrunhiilugchuur ardiin namiinhniig songooroi gj bgaa yum uu.
zeelgvi zeelee daruulj chadagvi baij baigaad nas barsn hvn yah ym bol
zeelgvi zeelee daruulj chadagvi baij baigaad nas barsn hvn yah ym bol
сайхан мэдээ байна баярлалаа